
2016 оны 12-р сарын 27-нд ХСҮТ-ийн жилийн эцсийн тайлангийн хурал болж бүх эмч, ажилчид оролцлоо. ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн тавьсан илтгэлдээ 2017 онд эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг иргэдэд илүү ээлтэй, хүртээмжтэй болгож чанарын шинэ түвшинд гаргах талаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа онцлон дурдав. Мөн 2016 онд ажил, бүтээлээрээ хамт олноо манлайлан амжилт гаргасан эмч, ажилтан, тасаг, албуудыг зарлаж шагнаж урамшууллаа.
- Шилдэг эмч – Б.Энхтуяа,Туяа эмчилгээний тасгийн их эмч
- Шилдэг сувилагч – Д.Соёлмаа, Мэдээгүйжүүлэг, хагалгааны тасгийн цусны сувилагч
- Шилдэг ажилтан – Ч.Аззаяа, сэтгэл зүйч
- Шилдэг ажилчин – М.Оюун, Туяа эмчилгээний тасгийн туслах сувилагч
- ХСҮТ-ийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан ажилтан – Б.Лхагвасүрэн, физикч инженер
- Идэвх санаачлага, үр бүтээмжтэй ажилласан Ц.Мөнхсайхан, оёдолчин
- Шилдэг тасаг: Тэргүүн байр – Эмэгтэйчүүдийн мэс заслын клиникийн хамт олон
- Тэргүүн дэд байр: Мэдээгүйжүүлэг, хагалгааны тасгийн хамт олон
- Шилдэг алба: Тэргүүн байр – Санхүү эдийн засгийн албаны хамт олон
- Тэргүүн дэд байр: – Клиникийн эм зүйн албаны хамт олон



Бас нэг гайхалтай, бахархмаар шагналын эзэд бол ХСҮТ-д тасралтгүй 25 түүнээс дээш жил ажилласан эмч, сувилагч, ажилчид байлаа. Амьдралын залуу, эрч хүчтэй он жилүүд, эрдэм мэдлэг, авъяас чадвараа энэ л байгууллагад зориулан ажилласан эрхэм хүндтэй 33 хүн хүндэтгэлийн Гэрэгэ авсан юм.














