ЗУРГАА. СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Зорилго: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, хүн амыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх, хорт хавдрын тусламж үйлчилгээг тасралтгүй, чанартай, хүртээмжтэй хүргэж, эмчилгээний үр дүнг сайжруулснаар хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулахад оршино.
Зорилт:
Стратегийн зорилт 1:
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх хүн амыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх болон анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг бууруулах чиглэлд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх
Стратегийн зорилт 2:
Олон улсын чанарын шаардлагын түвшинд хүрсэн аюулгүй, чанартай, үйлчлүүлэгч төвтэй хорт хавдрын тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чирэгдэлгүй үзүүлэх
Стратегийн зорилт 3:
Хорт хавдрын судалгаа, эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, нотолгоонд суурилсан мэдээ, мэдээллээр хангах
Стратегийн зорилт 4:
Санхүүгийн болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, нотолгоонд суурилсан төлөвлөлт хийх