512688260_24298209086438777_106086476132453775_n-1200x848.jpg
17/Nov/2025

Хавдар судлалын үндэсний төвөөс 8 тасгийн 15 нэр төрлийн 5490 ширхэг мэс заслын дараах хөтөч дэвтэр хэвлэгдэн хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болсон. Эдгээр дэвтрийг боловсруулахад хамгийн том туслалцаа үзүүлсэн ХСҮТөвийн бүх эмч нартаа талархал илэрхийлье.
1. Ерөнхий мэс заслын тасаг- 950 ширхэг
– Яс, зөөлөн эд – 100ш
– Шулуун гэдэсний хорт хавдар – 150ш
– Ходоодны хорт хавдар (I) – 100ш
– Ходоодны хорт хавдар (I-III) – 600ш
2. Цээжний хөндийн мэс заслын тасаг  100 ширхэг хавтас
– Уушгины хорт хавдар – 70ш
– Голтын хорт хавдар – 30ш
3. Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал – Эрхтэн шилжүүлэн суулгах төв – 770 ширхэг
– Элэгний хорт хавдрын дараах мэс засал – 600ш
– Нойр булчирхайн хорт хавдар – 40ш
– Бөөрний хорт хавдар – 130
4. Толгой хүзүү, нөхөн сэргээх, мэдрэлийн мэс заслын тасаг – 470 ширхэг
– Бамбай булчирхайн хорт хавдар – 200ш
– Толгой хүзүүний хорт хавдар – 270ш
5. Хөхний төв – 700 ширхэг хавтас
– Хөхний хорт хавдар – 700ш
6. Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг – 250 ширхэг
– Эмэгтэйчүүдийн хорт хавдар – 250ш
7. Дурангийн тасаг – 250 ширхэг
– Улаан хоолойн эрт үеийн хорт хавдар – 250ш
8. Ангиографийн тасаг – 2000 ширхэг
– Элэгний хорт хавдрын мэс ажилбар – 2000ш тус тус хэвлэгдсэн.
(Нэг жилийн хэрэгцээнд тооцоолж хэвлүүлсэн болно. )

photo_2025-06-26_09-34-41-1200x900.jpg
17/Nov/2025

ХСҮТ-дээр 2022 оноос хойш үргэлжилж буй хөгжмийн эмчилгээний хөтөлбөр энэ зуны 6-р сард ч амжилттай явагдлаа.

Энэ удаа бидний хөгжим эмчилгээнд “ЦАГААН ЛАВАЙ ЧУУЛГА” дэмжин оролцож хавдрын эсрэг хөгжмөөр нэгдэн хавдрын даван туулагчдад, эмчлүүлэгчдэд  урам зориг, итгэл найдвар, сэтгэлзүйн тэнцвэрт байдалд хүрэхэд үнэтэй нөлөө үзүүлсэн эмчилгээний мөч байлаа.

Хөгжим нь өвдөлт, айдас, ганцаардлыг зөөллөдөг. Тэр тусмаа онцгой нөхцөлд байгаа хүмүүст найдвар өгч, амьдралын утга учрыг сануулдаг.


509570468_1134395335388800_1689341006527363551_n-1200x675.jpg
17/Nov/2025

2025.06.27-ны 11:00 цагт ХСҮТ-ийн НЭММТ(Дугуй заал)-д “Нойрны зөв дэглэм” гэсэн сэдвээр СЭМҮТ-ийн эмч П.Энх-Учрал хүрэлцэн ирж эмнэлгийн эмчлүүлэгч, үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажилтан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


508478577_24280708231535218_1379254471901256120_n-1200x900.jpg
17/Nov/2025

ХСҮТ-ийн ерөнхий захирал М.Адилсайхан Узбекстан улсад зохион байгуулагдсан Евро-Азийн хавдар судлалын анхны форумд амжилттай оролцож, тус форумаас ХСҮТ албан ёсны гишүүн болсныг батламжиллаа.
509440495_24280656664873708_4273452977136274545_n
508658389_24280708274868547_8559574366553599481_n

frame-2.jpg
17/Nov/2025

ХСҮТ нь уг төвтэй 2022 онд Санамж бичиг байгуулж,  сургалт, эрдэм шинжилгээ болон оношилоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэхүү гэрээний хүрээнд тус төвийн эмч, мэргэжилтэнүүд туршлага солилцох, шинэ технологид суралцаж байгаа төдийгүй хавдар судлалын чиглэлээр суралцаж буй резидент эмч нарыг солилцооны хөтөлбөрт хамруулж сургаж эхэллээ. Солилцооны эхний хөтөлбөрт ХСҮТ-ийн хавдар судлал үндсэн мэргэшлийн сургалтад суралцаж буй резидент эмч Д.Баасандагва, И.Аимжан нар П.А Герцений нэрэмжит ОХУ-ын хавдрын судалгааны төвд 14 хоног суралцахаар явж байна. Суралцах хугацаандаа тус төвийн хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ арга, технологитэй танилцахын зэрэгцээ хавдрын системийн эмчилгээ, туяа эмчилгээний тасагт ажиллаж суралцана. Мөн тус төвийн хавдар судлалын резидент эмч нар манай төвд ирж суралцах юм.

ХСҮТ-ийн Ерөнхий захирал М.Адилсайхан солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй резидент эмч нарыг хүлээн авч уулзаж, сургалтын ач холбогдол, сургалтын явцад анхааран суралцах чиглэл, мөн сургалтын дараа хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, зөвлөгөө өгч сургалтад нь амжилт хүслээ.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй П.А Герцений нэрэмжит ОХУ-ын хавдрын судалгааны төвийн удирдлага,  гадаад хамтын ажиллагааны хэлтэс, сургалтын алба болон Эс Эф Си Эс компаний хамт олонд талархал илэрхийлье.


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2484224

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.