
Хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн санал бодлыг сонсох, үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах хэрэгцээ шаардлага өндөр байна.
Энэ хүрээнд өчигдөр хавдрын даван туулагчдын ТББ-ууд, даван туулагчдын төлөөлөлтэй ХСҮТ-ийн удирдлагууд уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлсон юм.
Уулзалтад ХСҮТ-ийн ерөнхий захирал М.Адилсайхан, эмнэл зүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Э.Хишигдорж, НЭМС-ын албаны дарга Ц.Бадамсүрэн, ХХБТЭИА-ны дарга Т.Ундармаа, ҮДА-ны дарга Л.Энхээ, нийгмийн ажилтан Б.Ганзаяа, Наран ижий заяа ТББ-ын тэргүүн Ш.Ариунаа, гүйцэтгэх захирал Г.Ундрах, хавдрын даван туулагч, сайн дурын идэвхитэн Д.Мөнх-Эрдэнэ, Д.Болормаа, Мягмархүү нар оролцлоо. Цаашид хавдрын даван туулагч-сайн дурын идэвхитнүүдийг бэлтгэх, идэвх итэй хамтран ажиллах зорилгоор тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх юм.