
ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын эмч нарын нийгэмлэгтэй хамтарсан сургалтын 2 дох сургалт УБ хотын 9 дүүргийн эмэгтэйчүүдийн эмч нарын дунд зохион байгуулагдлаа.
Сургалтыг нээж Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн тэргүүн АУ-ны доктор, профессор Д.Авирмэд, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч АУ-ны доктор Э. Амарсанаа нар үг хэллээ.
Сургалтаар онол болон гардан үйлдлийн дадлага хичээлүүд хослон заагдснаас гадна дүүргиийн эмнэлгийн эмч нартай хамтарсэн эмч нарын зөвлөгөөнийг зохион байгуулж ажлын туршлагаа хуваалцлаа.
Сургалт 2017 оны 06 дугаар сарын 12-ноос 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд болж, сургалтын төгсгөлд 2.5 багц цагийн гэрчилгээг сургалтанд хамрагдсан нийт 10 эмч нарт олголоо.
Нийт эмч нартаа амжилт хүсье.
ХСҮТ-ийн НЭМСМАлба