Каzah-1-1200x890.jpg
15/Feb/2025

ХСҮТ, Казакстан улсын Хавдар судлал ба радиологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээг ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж. Чинбүрэн, Казакстан улсын Хавдар судлал, радиологийн хүрээлэнгийн захирал, проф. Диляра Радиковна Кайдарова нар үзэглэн ёсчлов. Цаашид 2 улсын хавдрын эмч, мэргэжилтнүүд харилцан суралцаж, мэдлэг, туршлага, ажлын арга барилаасаа хуваалцаж хамтын ажиллагаа маань улам өргөжин тэлнэ гэдэгт гүнээ итгэж байна.

Kazah-2 Kazah-3 Kazah-4 Kazah-5


Zahiral-1200x795.jpg
15/Feb/2025

Монгол-Японы хавдрын мэс засалч эмч нар хамтран зохион байгуулдаг олон улсын симпозиум энэ жил 8 сарын 25-26-ны өдрүүдэд “ХОДООД, БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ХОРТ ХАВДРЫН МЕНЕЖМЕНТИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр зохион байгуулагдлаа. Хуралд төрийн болон хувийн эмнэлэгүүдийн хавдрын болон мэс засалч эмч нар оролцож мэдээлэл хуваалцан туршлага солилцлоо. Симпозиумын нээлтэд ЭМ-ийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны эмнэлэгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар оролцож эрүүл мэндийн сайд үг хэллээ. Симпозиумын эхний өдөр Япон, Тайвань, Монголын мэс засалчдын хамтарсан баг 3D хэвлийн дурангаар ходоод, бүдүүн гэдэс тайрах мэс засал хийлээ. Мэс заслын явцыг хурлын танхим руу шууд дамжуулан сургалт, хэлэлцүүлэг хамт явагдлаа. Хурлын 2 дах өдөр Чингис зочид буудалд үргэлжилж ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс заслын менежментийн талаар олон илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлэг хийгдэв. Хурлыг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Монгол Эм Импекс Концерн, Новартис ХХК, Меджэй ХХК, Анунгоо ХХК, Байер Монгол ХХК, Мед Монгол ХХК, Кобаяаши ХХК, Медимпекс, Люксмед, Бриллиант эмнэлэгүүд, Санчир ундрах ХХК, Пролианс ХХК-д гүн талархал илэрхийлье.

3D-1 3D-2 3D-3 3D-4 3D-5 3D-7 3D-8 3D-9 3D-10 3D-11 3D-12 3D-13 3D-14


Rotary3-1200x800.jpg
15/Feb/2025

ХСҮТ-ын ерөнхий захирал Ж.Чинбүрэн Улаанбаатар Төв Ротари клубын ерөнхийлөгч Б.Батхуяг нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах, эмнэлэгийн багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хангах чиглэлээр өмнө нь хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлэн өргөжүүлэхээр шийдвэрлэлээ.

Rotary1 Rotary2


18-aug-1.jpg
15/Feb/2025

“Ахиллис Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Саранчулуун ерөнхий захирал Ж.Чинбүрэнтэй уулзлаа. О.Саранчулуун “Ахиллас Монгол” ТББ-ын үйл ажиллагааны талаар танилцуулсны зэрэгцээ ХСҮТ-тэй хамтран хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Тус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих, тэднийг биеийн тамир спортоор хичээллэхэд нь зориулж хөрөнгө босгох хандивын гүйлтийг 2014 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ жилийн марафон 2017 оны 9 дүгээр сарын 9-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохиогдох бөгөөд уг үйл ажиллагаанд өргөн бүрэлдэхүүнээр оролцож дэмжиж ажиллахаа төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн илэрхийллээ.

18 aug-2

 

 


18-aug-4.jpg
15/Feb/2025

“Итгэл Хавдаргүй Монгол” үндэсний сангийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэ, С.Нарангэрэл нар тус төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэнтэй уулзаж 2 байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцлаа. Уулзалтад их эмч Б.Анархүү, Ч.Энхболд, П.Батсүх, сувилагч Б.Оюумаа нар оролцлоо. Ерөнхий захирал Ж.Чинбүрэн хавдрын тусламж үйлчилгээг хөгжүүлэх үйлст тус сангийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн цаашдын хамтын ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Уулзалтын үеэр Итгэл Хавдаргүй Монгол сангийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэ Японы Шизүока мужийн хавдрын эмнэлэгт 1 сарын сургалтад амжилттай суралцаад ирсэн их эмч Б. Анархүү, сувилагч Б.Оюумаа нарт батламжийг гардуулсны зэрэгцээ ХСҮТ-ийн лабораторид эсийн ДНХ-г ялган оношлодог орчин үеийн аппаратыг бэлэглэлээ. Та бүхний чин сэтгэлд төвийнхөө хамт олны өмнөөс талархал илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.

18 aug-6 18 aug-518aug-3


IMG_9263-1200x800.jpg
15/Feb/2025

2017 оны 6-р сарын 30 нд тус төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн 4-р палатыг эмчлүүлэгч Лодонжавын Мөнхзаяагийн гэр бүл, найз нөхдийн зүгээс сайхан сэтгэлийн өргөл болгон эмчлүүлэгчийн ая тухтай байх таатай нөхцлийг бүрдүүлсэн өрөө болгон засвар хийж тохижуулан хүлээлгэн өгсөн юм.

Энэхүү буянтай үйлсэд Л.Мөнхзаяагийн гэр бүл, найз нөхдөд  төвийн удирдлагууд, тасгийн хамт олон нийт эмчлүүлэгчдийн өмнөөс Талархал илэрхийлж байна.

Та бүхний буянтай үйлс тань буцаад та бүхэнд ирэх болтугай.

IMG_9266 IMG_9268IMG_9264


memory-1200x829.jpg
15/Feb/2025

Монгол улсад хавдрын тусламж үйлчилгээг хөгжүүлж, орчин цагийн хавдрын эмнэлэгийг байгуулж, хавдрын нарийн мэргэжлийн төрөлжсөн тусламж үйлчилгээний эрчимтэй хөгжлийн үндэс суурийг тавьсан, Монгол улсын хүний гавъяат эмч, доктор, профессор Намхай-Очирын Нямдаваа агсны дурсгалыг хүндэтгэж түүний хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Н.Нямдаваа агсны хүү анагаах ухааны доктор, профессор, Н.Хүрэлбаатар, ХСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, ерөнхий мэс заслын тасгийн их эмч Т.Тогтохбаяр болон бусад хүмүүс оролцлоо. МУ-ын засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар ХСҮТ-ийг Н.Нямдаваагийн нэрэмжит болгон түүний гавяат үйлсийг мөнхжүүлсэн юм.


army2-1200x713.jpg
15/Feb/2025

Хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Цэргийн төв эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний Төв эмнэлэгүүд хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж байна.

Цэргийн төв эмнэлэг нь зүүн бүсийн аймгууд /Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг/, Баянзүрх дүүргийн хүн амд хавдрын мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх болсонтой холбогдуулан тус эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулах шаардлагатай байгаа юм.

Энэ хүрээнд тус 2 эмнэлэг хамтран ажиллаж Цэргийн төв эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүдийн багийг хавдрын мэс заслын чиглэлээр сургаж чадавхижуулсанаар эхний ээлжинд хэвлийн хөндийн байрлалтай хавдрын мэс заслыг хийх боломж бүрдүүлэхийг зорьж байна. Цаашид цээжний хөндий, толгой хүзүү, ясны гээд Хавдар Судлалын Үндэсний Төвд хийдэг ихэнх мэс ажилбаруудыг хийдэг болно.

 

 army3 army4 army5

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1846039

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.