Наурызын баярыг тохиолдуулан тус төвд ажилладаг 9 ажилтанд баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ

2017-04-06 admin0
4-6-1200x800.jpg

4-24-1

Казах үндэстний үндэсний баяр Нарны баяр-Наурызыг тохиолдуулан тус төвд ажилладаг 9 ажилтанд ерөнхий захирал Ж.Чинбүрэн өөрийн зүгээс болон ХСҮТ-ийн нэрийн өмнөөс хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн явдал нь байгууллагын түүхэнд анх удаа болж буйг МУ-ын хүний гавъяат эмч Р.Асай онцлон тэмдэглээд баярлаж талархаж буйгаа илэрхийлэн өөрсдийн зүгээс үндэсний бэлгийг өгсөн юм.

Тэрээр үндэсний энэхүү том баяр Наурызыг 2009 оны есдүгээр сарын 30-нд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн материалын бус төрөлд дэлхийн бусад 76 төрлийн хамт бүртгэн авч 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар “Наурызыг Олон улсын өдөр” хэмээн тунхаглаж тогтоол гаргасан тухай баримтыг дурьдав. Мөн бид ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлдэг бөгөөд ажил маань бидний гэр, хамт олон маань гэр бүл гэсэн сэтгэлээр ажилдаа ханддах ёстой хэмээн чин сэтгэлийн үгээ хуваалцлаа.

 

Ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлэхдээ мэс засалч хүний хувьд мэргэжлийн карьерт маань өндөр байр суурь эзэлдэг явдал болох Казакстан улсын Чинкент мужийн Хавдар судлалын төвд 2013 онд анх удаагаа гадны эмнэлэгт хагалгаа хийсэн ажил байлаа.  Анх Европын холбоонд Казакстан улсын Чинкент мужийн ХСТ эксперт авах хүсэлтээ явуулсны дагуу тэрээр сонгогдож Казакстан улсын Чинкент мужийн ХСТ-д 36 хүнд, Алмата хотын ХСТ-д 4 хүн нийтдээ 40 хүнд хагалгаа хийсэн болон анхны хагалгааны дараа төвийн дарга өөрт нь хэрхэн өндөр итгэл хүлээлгэсэн, 4 жилийн турш манай төвийн элэгний багийн хамт олон жил бүр Казакстан улсад очиж өөрсдийн туршлагаасаа зааж сургаж, хамтран ажиллаж хамтын ажиллагаатай болсон энэхүү явдал бол бид казахын ард түмэнтэй ойр дотно байдгийн илэрхийлэл гэлээ.

4-3МУ-ын хүний гавъяат эмч Р.Асайд Ерөнхий захирал Ж.Чинбүрэн Казах үндэстний хамгийн хүндтэй хүндээ бэлэглэдэг “Шапан” хэмээх үндэсний хувцсыг бэлэглэж, ХСҮТ-өөс эдгээр 9 ажилтанд баяр хүргэж гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүллээ.

4-4  4-7 4-8 4-9 4-10 4-11 4-12 4-13


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1853503

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.