Хавдрын өвөрмөц эмчилгээний клиник

ХИМИ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/03/ua3-1200x801.jpg

Хими эмчилгээний тасаг

ЗОРИЛГО


1982 оноос Хавдар судлалын үндэсний төвд анхны хими эмчилгээний 30 ортой тасаг н.Бямбаа, н.Төгсжаргал, М.Саранчулуун эмч нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Одоогоор 5 эмч, 1 ахлах сувилагч, 1 эм зүйч, 8 сувилагчийн орон тоотой, тус тасгаар жилдээ 12000 гаруй үйлчлүүлэгчид хэвтэж эмчлүүлдэг.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/03/ua1-1200x801.jpg

Бидний

ТУХАЙ


Үйл ажиллагаа:
1. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 70-80%-д нь хавсарсан хими эмчилгээг мэс заслын өмнө болон дараа хийдэг.
2. Хими эмчилгээний кабинет нь анх удаа болон давтан хими эмчилгээ хийгдэх үзлэг, зөвлөгөөг өгдөг.
3. 1998 оноос өдрийн эмчилгээний орыг 15 хүртэл нэмэгдүүлж жилдээ 700-800 үйлчлүүлэгчдэд эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг ба түргэн шуурхай үйлчилдгээрээ үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээдэг.

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/03/ua-1200x801.jpg

Манай

ТҮҮХЭН ЗАМНАЛ


Хими эмчилгээний тасаг нь 1970 онд байгуулагдсан цагаас өнөөг хүртэл эрчимтэй хөгжин орчин үеийн эмчилгээний шинэ аргад тулгуурласан эм, техник технологоор хорт хавдартай өвчтөнг эмчлэн тэдэнд амьдрал бэлэглэж байна.
Хорт хавдрын эсрэг хими эмчилгээ нь өвчнийг ялан дийлэх нэг зорилгын доор нэгдсэн өвчтөн, тэдний гэр бүл, эмнэлгийн ажилтны хамтарсан цогц үйл ажиллагаа юм. Хими эмчилгээний тасаг нь эмч, сувилагч, асрагч нараас бүрдсэн нийт 25 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/03/ua2-1200x801.jpg

Тасгийн

ҮЙЛ АЖИЛЛАГАА


Манай тасагт гадаадад болон эх орондоо хими эмчилгээний нарийн мэргэжил эзэмшсэн, доктор, профессор, ахлах, тэргүүлэх зэрэгтэй ажлын туршлагатай эмч нар ажиллаж байна.
Эмч нар нь хорт хавдартай өвчтөнд үзлэг оношлогоо хийж, олон улсад мөрдөгдөж буй арга аргачлалаар эмчлэн, ар гэрийнхэн, асран хамгаалагч нарт зөвлөгөө өгөх, ард иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.
Эмчилгээний үр дүнг сайжруулах, иргэдэд хавдрын хими эмчилгээний орчин үеийн мэдээллийг түгээх, хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх, хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, ард иргэдтэй хамтран ажиллах зорилгоор энэхүү хуудсыг нээн ажиллуулж байна.

Шинээр нэвтрүүлсэн

ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ АРГУУД



1996-2007 ОН


1996.02 Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгт хөлдөөх эмчилгээ нэвтүүлсэн
1995 Өндгөвчний уйланхайг хэвлийн дурангаар авах
2004 Өндгөвчний бүсэлхийн түвшинд дам суулгах мэс заслын арга
2004 Умайн хүзүүний эмгэг өөрчлөлтийг өөлж авах арга
2005.08 Умайн хөндийг дурандаж оношлох
2007.04 Өндгөвчний хоргүй хавдрыг хэвлийн дурангаар хэсэгчлэн авч эрхтэн хадгалах мэс засал


2008-2012 ОН


2008.05 Хэвлийн гол судас дагуух тунгалагийн булчирхайг түүх
2009.06 Хэвлийн дурангийн тусламжтайгаар умайг бүхэлд нь үтрээний хүрцээр авах хавсарсан мэс засал
2009.07 Аарцгийн эрхтнүүдийн эмгэгийг хэвлийн дурангаар оношлох
2010.08 Өргөтгөсөн мэс заслын өмнө давсаг дурандаж шээлүүрт уян тахир гуурс байрлуулах
2011.03 Умайг бүхэлд нь тунгалагийн булчирхайн хамт хэвлийн дурангийн тусламжтайгаар авах өргөтгөсөн мэс засал
2012.01 Умайг авах өргөтгөсөн мэс заслын дараа үүсэх тунгалагын булчирхайг дурангийн мэс заслын аргаар нээх


2012-2015 ОН


2012.03 Дурангийн нэг хүрцээр өндгөвч тайрах мэс засал
2012.05 Умайн хөндийг дурандаж, Умайн салстын ургацаг авах
2012.12 Хэвлийн дурангаар умайн хоргүй хавдрыг авах
2013.06 Хэвлийн дурангаар умайг бүхлээр нь авах мэс засал
2015.04 Үтрээгээр умайн хүзүүг бүхэлд нь тайрч хэвлийн дурангаар аарцгийн тунгалагийн булчирхайг авах төгс мэс засал
2015.11 Нэг оролттой хэвлийн дурангаар умайг бүхлээр авах мэс засал
2015.11 Хэвлийн хүрцээр умайн хүзүүг бүхэлд нь тайрч гол судас дагуух тунгалагийн булчирхайг авах төгс мэс засал

Мэргэжлийн багийн

ТАНИЛЦУУЛГА


Хими эмчилгээний тасгийн эрхлэгч

Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Х.АРИУНАА


  • 2000 онд Хүний их эмч
  • 2002 онд Хавдар судлаач эмч
  • 2004 онд Хими эмчилгээний эмч
  • 2009 онд Хавдар судлалын эмчийн Ахлах зэрэг
  • 2012 онд Хавдар судлалын эмчийн Тэргүүлэх зэрэг
  • 2012 онд Анагаах ухааны магистр
  • Хими эмчилгээний мэргэжил дээшлүүлэх сургалтанд Сингапур, БНСУ, АНУ, Авсри, Хятад, зэрэг орнуудад хамрагдсан.
  • 2019 онд Анагаах ухааны доктор
  • 2020 онд Клиникийн профессор

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/03/saranchuluun-320x356.jpg
Зөвлөх эмч

МУ-ын Хүний гавъяат эмч Р.САРАНЧУЛУУН


  • 1096 онд сувилагч
  • 2013 онд ахлах сувилагч
  • 2021 онд тэргүүлэх зэрэг

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/03/altanceceg-320x356.jpg
Хавдар судлаач, хими эмчилгээний эмч

Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч
Д.АЛТАНЦЭЦЭГ


  • 1989 онд Хүний их эмч
  • 1995 онд Зүрх, хэрх судлалын эмч
  • 2008 онд Хавдар судлаач эмч
  • 2008 онд Хими эмчилгээний эмч
  • 1995 онд Анагаахын шинжлэх ухааны магистр
  • 2010 онд Хавдар судлалын “Ахлах” зэргийн эмч
  • 2015 онд Хавдар судлалын “ Тэргүүлэх”зэргийн эмч
  • 2018 онд “Клиникийн профессор”
  • 2020 онд Хавдар судлалын “Зөвлөх”зэргийн эмч
  • 2004 онд Хятад, 2006 онд Япон, 2008 онд Австри, Малайз, Индонез, 2010 онд Австрали, 2012 онд Сингапур, 2014 онд Америк, Тайвань, 2015 онд Франц, Австри,2018 онд Америк улсад тус тус мэргэжил дээшлүүлсэн.

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/03/Orhon-320x356.jpg
Хавдар судлаач эмч, АУ-ны магистр

Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч
Н.ОРХОН


  • 2006 онд Хүний их эмч
  • 2008 онд Мэс заслын эмч
  • 2010 онд Хавдар судлаач эмч
  • 2012 онд (Япон), 2018 онд (АНУ), 2019 онд (Солонгос) улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.
  • 2018 онд Хавдар судлалын Ахлах зэргийн эмч
  • 2021 онд Анагаах ухааны магистрант

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/03/saikhanceceg-320x357.jpg
Хавдар судлаач, хими эмчилгээний эмч

Тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр
Э.САЙХАНЦЭЦЭГ


  • 2005-онд хүний их эмч – ЭМШУИС
  • 2006 онд хавдар судлаач эмч
  • 2013 онд БНСолонгол улсад  мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан
  • 2017 онд Сингапур улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан
  • 2017 Анагаах ухааны магистр
  • 2019 онд АНУ-д  мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан
  • 2020 онд Хавдар судлалын тэргүүлэх зэрийн их эмч
  • 2020 оноос АШУҮИС-д докторантаар суралцаж байна

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/03/zambalgarav-320x356.jpg
Хавдар судлаач, хими эмчилгээний эмч

Тэргүүлэх зэргийн эмч
Я.ЗАМБАЛГАРАВ


  • 2005 онд Хүний их эмч
  • 2006 онд Хавдар судлаач эмч
  • 2008 онд Хорт хавдрын хими эмчилгээний нарийн мэрэгшил
  • 2015 онд Хавдар судлаач эмчийн ахлах зэрэг
  • 2019 онд Хавдар судлаач эмчийн тэргүүлэх зэрэг
  • Өмнөд Солонгос, Австи, Тайван, Япон улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан
  • БНХАУ, АНУ, Герман, Ёрдон, Сингапур улсуудад хавдар судлалын олон улсын хуралуудад оролцсон.

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/03/Naran-320x356.jpg
Хавдар судлаач, хими эмчилгээний эмч

Ахлах зэргийн эмч
Д.НАРАН


  • 2004 онд Хүний их эмч
  • 2005 онд Хавдар судлаач эмч
  • 2006 Эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч
  • 2010 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмч
  • 2012 онд (Солонгос), 2011 онд (Швейцарь), 2013 онд (Франц) улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан
  • 2015 онд Хавдар судлалын эмчийн Ахлах зэрэг

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/03/Colmontuya-320x356.jpg
Хавдар судлаач, хими эмчилгээний эмч

АУ-ны магистр, ахлах зэргийн эмч Ц.ЦОЛМОНТУЯА


  • 2009 онд Хүний их эмч
  • 2009 онд Хөнгөвчлөх эмчилгээний эмч
  • 2011 онд Анагаах Ухааны магистр
  • 2012 онд Хавдар судлаач эмч
  • 2014 онд Хими эмчилгээний эмч
  • 2009 онд Сингапур, 2012 онд Япон, 2013 онд Австри, 2014 онд Солонгос улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.
  • 2020 онд Хадвар судлалын эмчийн Ахлах зэрэг

Мэргэжлийн багийн

БҮТЭЦ


01234567890

ТАСГИЙН ЭРХЛЭГЧ



0123456789001234567890

ИХ ЭМЧ



01234567890

АХЛАХ СУВИЛАГЧ


0123456789001234567890

СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН

  1. Ээлжийн сувилагч 11
  2. Боолтын сувилагч 1
  3. Туслах сувилагч 2

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2397827

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.