Хавдар судлалын үндэсний төв

АЛБАДУУД

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/IMG_5561.jpg

ЭМТҮ-НИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА


1998 онд төвийн захирлын 40 тоот тушаалаар “Эмчилгээний чанарын хяналтын комисс” байгуулагдан ажиллаж байгаад 2010 онд Хавдар судлалын төвийн захирлын 25 тоот тушаалаар “Чанарын хяналтын алба” болон өргөжсөн. 2019 онд Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 116/А/565 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ХСҮТ-ийн ерөнхий захирлын 2020 оны 05 сарын 08-ны өдрийн А/53 тоот тушаалаар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба” шинэчлэгдэн зохион байгуулагдаж, орон тооны болон орон тооны бус гишүүдийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, дүрмийг баталжээ.


Дэлгэрэнгүй

ХҮНИЙ НӨӨЦ, ХӨГЖЛИЙН АЛБА


Анх Улсын цацраг туяа эмнэлэг нэртэй байгуулагдсан цагаасаа бичиг хэрэг-боловсон хүчин, боловсон хүчний асуудал эрхэлсэн захирлын туслах, боловсон хүчин хэмээх албан тушаалуудын нэршлээр 2005 он хүртэл, хүний нөөцийн менежер гэсэн нэршлээр 2009 он хүртэл захирлын шууд удирдлаган дор нэг орон тоотойгоор ажиллаж иржээ.
ХСҮТ-ийн хүний нөөцийн алба нь хүний нөөцийн төлөвлөлт, сургалт хөгжил, бүтэц бүрэлдэхүүн, байршилт, хуваарилалтыг зөв зохицуулах, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эмч эмнэлгийн ажилтны мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бий болгох чиг зорилго бүхий алба болно.

2009 оноос хүний нөөцийн алба болон өргөжиж одоо Хүний нөөц, хөгжлийн албаны даргаар Д.Мөнхтуяа, хүний нөөцийн мэргэжилтэн П.Мөнхзул, Б.Доржханд, ерөнхий захирлын туслахаар н.Анужин, цаг бүртгэлийн оператор Б.Рэнцэнмядаг нар ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/IMG_9455.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/5.png

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АЛБА


Нягтлан бодох бүртгэлийн хууль, нягтлан бодох бүртгэлийн бодлого, баримт бичиг, нэгдсэн төсвийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын хууль, төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хууль болон бусад хууль, тогтоомж журмын хүрээнд мөнгөн болон биет хөрөнгийг зөв зохистой ашиглаж, санхүүгийн тайланг хугацаанд нь гаргаж, татвар төлөлт болон авлага, өглөгийн ямар нэг зөрчилгүй ажиллах ба дотоод хяналтын системийг шаардлагын дээд хэмжээнд нь хүргэн ажилладаг.


Дэлгэрэнгүй

ДААТГАЛ СТАТИСТИКИЙН АЛБА


Төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хамтын ажиллагааны алба нь 2014 оны 2 дугаар сард төвийн шинэчлэгдсэн бүтцийн дагуу байгуулагдаж дараах чиглэлээр ажиллаж байна.  Үүнд:

  • Төвийн алсын хараа, хэтийн зорилгыг үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдуулан тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг салбарын хэмжээнд дэвшүүлсэн бодлого, шийдвэр, төлөвлөгөө, төвийн урт, дунд хугацааны болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргаж, удирдлагыг мэдээллээр хангана.
  • Шаардлагатай тохиолдолд Төвийн тодорхой чиг үүрэгт системчилсэн үнэлгээ, хөрөнгө зарцуулалтын үр ашигтай, зохистой байдал, хууль, тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтэнд үнэлгээ хийж, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргана.
  • Төвийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/tsahim.jpg

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА

Анх 2000 онд 5-н ширхэг компьютертай Интернет мэдээллийн төв нэртэйгээр үйл ажиллагаа эхэлсэн. Улмаар 2005 онд эмнэлгийн цахим төсөл хэрэгжсэнээр 20 гаруй компьютер хамарсан эмнэлэгийн дотоод сүлжээг бий болгож, цахим программ хангамжууд болон мэдээллийн технологид суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлж ажилласан бөгөөд одоогийн байдлаар дотоод сүлжээ, интернэт орчинд холбогдсон 250 гаруй компьютер, сүлжээний орчинд ажиллах тоног төхөөрөмжүүд, эмнэлэгийн эмчилгээ, үйлчилгээг хялбарчилсан программ хангамжуудыг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба нь 2014 оны 2-р сард Мэдээлэл технологийн алба нэртэйгээр шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.


Дэлгэрэнгүй

ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН АЛБА

1961 онд Цацраг туяа эмнэлэг 45 ортой анх байгуулагдахад тогооч Ээмэгт, бэлтгэгч Чулуун, морин тэрэгч-мод бэлтгэгч Дуламхүү гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Бүтэц зохион байгуулалтын хувьд захиргаа аж
ахуйн нэгжид хамаарагдан ажиллаж байгаад 1998-2008 онуудад зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх Засгийн газрын 1998 оны тогтоолын дагуу эмчлүүлэгчдийн хоол үйлдвэрлэлийг П.Энхтуяа захиралтай “Гермес
трейдинг” ХХК гүйцэтгэж байв. 2008 онд ХСҮТ-ийн захирлын тушаалаар Нэгдсэн гал тогооны алба байгуулагдан 2010 оноос Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний алба, 2020 оноос Эмчилгээний хоол, шим тэжээлийн тасаг болон зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж иржээ.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/hool.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/niigmiin-eruul-mend.jpg

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, ТӨЛӨВЛӨЛТ, СУРГАЛТЫН АЛБА

2021 оны байдлаар Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалтын алба нь төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн зохицуулалт зэрэг үйл ажиллагааг хариуцан, албаны дарга АУ-ны доктор Ц.Бадамсүрэн, хөтөлбөр, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр Д.Алтанзаяа, сургалтын арга зүйч Анагаах ухааны магистр Н.Булган нарын бүрэлдэхүүнтэй 3 орон тоотойгоор ажиллаж байна.


Дэлгэрэнгүй

ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АЛБА

2010 онд Хангамж, үйлчилгээ, инженер техникийн албаны бүрэлдэхүүнд эмнэлгийн тоног, төхөөрөмжийн инженер, техникч ажиллаж байсан ба 2017 онд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба болж тусдаа байгуулагдан эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч нарын 10 мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/etta.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/burtgel-tandalt.jpg

ХОРТ ХАВДРЫН БҮРТГЭЛ ТАНДАЛТ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН АЛБА

1987 оны 11-р с арын 30-нд Хавдар  судлалын төвийн 137 тоот тушаалаар “Зохион байгуулалт, статистик арга барилын тасаг” байгуулагдаж улсын хэмжээний хавдрын тусламжийн зохмон байгуулалт, статисик судалгаа, мэдээлэл, хавдраас урьдчилан сэргийлэх, хавдартай тэмцэх ажлыг хариуцдаг болсон.

2011-2017 он хүртэл ХСҮТөвийн Эрдэм шинжилгээ Сургалт Мэдээллийн Албаны бүтцэд улсын хэмжээний хорт хавдрын бүртгэлийн хэсэг болж эпидемиологич эмч-1, статистикч эмч-1, хавдрын бүртгэлийн ажилтан -1 орон тоогоор ажилласан. 2017 оны А/155 тоот ерөнхий захирлын тушаалаар бүтцийг алба болгон өргөжүүлж үндэсний хэмжээнд хорт хавдар, эрт илрүүлгийн бүртгэл тандалтын үйл ажиллагааг хариуцан албаны даргаар их эмч Т.Ундармаа, эпидемиологич их эмч-1, эрт илрүүлгийн зохицуулагч эмч 1, хавдрын бүртгэлийн ажилтан -2 нийтдээ 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.


Дэлгэрэнгүй

БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА

Тус алба 1961 онд Улсын Цацраг Туяа эмнэлэг нэртэй байгуулагдсан цагаас захиргаа аж ахуйн тасагт харъяалагдан ажиллаж байгаад 1995 онд инженер техникийн ажилчдыг нэгтгэсэн *Инженер техникийн* бие даасан алба байгуулагдсан. 2010 онд бүтэц шинэчлэгдэн “Хангамж үйлчилгээ, инженер техникийн алба” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ үеэс угаалгын хэсэг, нийтлэг үйлчилгээний багт харъяалагдан ажиллах болсон. 2020 онд албаны бүтэц, орон тоонд өөрчлөлт хийж “Байгууламжийн менежмент, аюулгүй байдлын алба” болон өөрчлөгдөн 83 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/baiguullagiin-management.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/uda.jpg

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ДЭМЖИХ АЛБА

ХСҮТ-ийн Ерөнхий захирлын 2020 оны А/44 дүгээр тушаалаар Үйлчлүүлэгчийг дэмжих албыг байгуулсан ба 2021 оны байдлаар албаны дарга, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч гэсэн 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.


Дэлгэрэнгүй

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

  • Google.com-с (70%, 608 Санал)
  • Хавдар судлалын төвөөс (16%, 135 Санал)
  • Найз нөхөд, хүмүүсээс (9%, 74 Санал)
  • Эрүүл мэндийн яамны сайтаас (5%, 47 Санал)

Нийт санал өгсөн: 864

Loading ... Loading ...

Хандалт

2396029

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.