Уушигны хавдрын скрининг болон эмч нарын сургалт хамтын ажиллагаанд Канадын Лаурел сантай хамтран ажиллах талаар санал солилцлоо

2026-10-28 admin
866852437_1768628737777695_3162294468826149288_n-1200x898.jpg
Хавдар судлалын үндэсний төвийн удирдлага, цээжний хөндийн мэс заслын эмч нар Канад Улсын Лаурел сан (Laurel Foundation)-ийн тэргүүн Хью Парсонс болон дэд тэргүүн Кристин Туано болон Канад улсын Ванкувэр хотын Surry Memorial эмнэлэгийн цээжний хөндийн мэс заслын багийн эмч Шарон Онг, Жэмэс Бонд нартай уулзаж, сүүлийн 10 жилийн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэн, ирэх таван жилийн хамтын ажиллагааны чиглэлээ хэлэлцлээ.
Уулзалтаар эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дурангийн сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, Монгол Улсын нөхцөлд тохирсон хавдрын эрт илрүүлгийн стратегийг хэрэгжүүлэх асуудлыг онцлон ярилцав.
Мөн уушги болон бусад эрхтний хавдрыг эрт илрүүлэх, оношилгооны зардлыг бууруулах зорилгоор олон улсын туршлагад тулгуурласан, зардал багатай скринингийн аргачлалыг судалж, 2027–2030 оны стратегийн төлөвлөлтөд тусгах чиглэлээр санал нэгдлээ.
Цаашид эмч нарыг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, эрт илрүүлгийн хөтөлбөрийн тогтвортой санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.