ХСҮТ-ийн хамт олон уламжлал ёсоор XVII жарны Гал Морь жилийн ажлын анхны өглөөг сар шинийн золголтоор эхлүүллээ. Өргөөнийхөө хойморт суудлаа эзэлсэн, хамт олныхоо бахархал болсон ардын эмч, гавъяат эмч, сувилагч, академич, эрдэмтэд, төвийн удирдлага захирлууд, ахмад ажилтнууддаа залуу хойч үеийнхэн нь хүндэтгэл үзүүлсэн, амар мэнд, ерөөл билгээр дүүрэн золголт байв.
Айлчлан ирсэн Морь жилдээ та бүхэн минь сэтгэл тэнэгэр, эрч хүчтэй байж ард олныхоо эрүүл энхийн төлөөх үйлстээ амжилт, бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе.