Асуулт, хариулт

ТҮГЭЭМЭЛ АСУУДАГ АСУУЛТУУД

Хорт хавдар өвчний тухай болон манай төвтэй холбоотой асуулт, хариултыг мэдэж авна.

  • Байгууллагаараа хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал ямар журмаар хамрагдах вэ? Үзлэгийн төлбөр нь хэд вэ?
  • Хүүхдийн хүзүү, толгой гилжийх, янз бүрийн хавдрын шинжтэй өвчнийг хаана яаж үзүүлэх вэ?
  • Хот болон хөдөө оррон нутгаас утсаар захиалга өгч болох уу? Заавал 13А маягттай байх уу?
  • Хавдар гэж сэжиглэсэн тохиолдолд эхэлж хаана хандах вэ?
  • Хөл, гар, өвдөг зэрэг газруудад яс ургасан тохиолдолд туяа эмчилгээг яаж хийлгэдэг вэ? Төлбөртэй юу?
Байгууллагаараа хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал ямар журмаар хамрагдах вэ? Үзлэгийн төлбөр нь хэд вэ?

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах захиалга өгнө.

  • Мэс засал
  • Толгой хүзүүний мэс засал
  • Эхо
  • Рентген
  • Эмэгтэйчүүд
  • Дотор

Нэмэлт шинжилгээ:

  • Дуран
  • Эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээ
Хүүхдийн хүзүү, толгой гилжийх, янз бүрийн хавдрын шинжтэй өвчнийг хаана яаж үзүүлэх вэ?

Та Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн хавдрын эмч, мэс заслын эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Хот болон хөдөө оррон нутгаас утсаар захиалга өгч болох уу? Заавал 13А маягттай байх уу?

Анх удаа манай төвөөр үйлчлүүлж байгаа бол заавал өөрийн биеэр иргэний үнэмлэх, өвчний карттай ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ. Давтан үзлэгийн дугаар авах бол утсаар захиалга өгч болно. Цахим бүртгэлийн захиалга авах цагийн хуваарь:

Даваа – Пүрэв: 08:30 – 16:30

Баасан: 08:30– 14:30

Утас: 7272-4000

Шуурхай мэдээллийн утас: 88877539

Хавдар гэж сэжиглэсэн тохиолдолд эхэлж хаана хандах вэ?

Та тухайн харъяа аймаг, сум, дүүргийн хавдрын эмчдээ үзүүлж, шинжилгээ оношилгоо хийлгэж шаардлагатай бол манай төвд хандана.

Хөл, гар, өвдөг зэрэг газруудад яс ургасан тохиолдолд туяа эмчилгээг яаж хийлгэдэг вэ? Төлбөртэй юу?
  • Та тухайн яс ургасан газрын зургыг авахуулсан байна. /хаана ч авахуулж болно/
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ ирж цахим бүртгэлд бүртгүүлж, эмчид үзүүлэх дугаар авна.
  • Эмчид үзүүлээд туяа эмчилгээ хийлгэх шаардлагатай бол курс эмчилгээ хийлгэнэ.

Курс эмчилгээ: Даваа – Баасан гарагт, /5 өдөр/ хийгдэнэ.

Эмчилгээний үнийн тариф:

  • 1 талд бол / 1 хөл, 1 гар, 1 өвдөг/ – 50,000 ₮ ,
  • 2 талд бол /2 хөл, 2өвдөг, 2 гар/ – 100,000 ₮

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1808518

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.