Цусны болон биохими шинжилгээ өгөх
- Өлөн буюу бага хэмжээний ус уусан байх
- Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх
- Эм тариа антибиотик хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
- Өөх тостой, халуун ногоотой, хуурсан хоол хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
- Согтууруулах ундаа хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
- Бусад багажийн шинжилгээнээс өмнө өгөх /ЭХО, Рентген, МRI, CT/
Шээсний шинжилгээ
- Будагч бодисгүй хоол хүнс, кофе, шоколад гэх мэт чихэрлэг зүйл хэрэглээгүй байх
- Биеийн хүчний ажил, дасгал хийдэг хүмүүс 3 хоногийн өмнө дасгалаа зогсоосон байх
- Зориулалтын 1 удаагийн ариун саванд авчирч өгөх
- Шээсийг зориулалтын саванд хийснээс хойш 2 цагийн дотор лаборторид ирүүлэх
- Заавал өлөн шээс байх
- Шээсний дунд хэсгээс таслаж шинжилгээнд авчрах
- Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед өгөхгүй байх
Эмэгтэйчүүдийн шинжилгээ
- Гадна бэлэг эрхтэнг сайтар угаасан байх
- Үтрээний лаа, үнэр дарагч цацлага хэрэглээгүй байх
- Бэлгийн харьцаанд ороогүй байх /2 хоногийн өмнөөс/
- Сарын тэмдгийн үед шинжилгээ өгөхгүй байх
СТ буюу Компьютер томографийн шинжилгээ
- Шинжилгээнээс хамаарч хоол ундны зааварчилгаа өөр байна. Зарим тохиолдолд 5-6 цаг хоол идээгүй байх
- Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд зайлшгүй эмчид мэдэгдэх
- Эсрэг заалттай тохиолдолд эмчид мэдэгдэх
- Тодосгогч бодистой хийгдэх үед дотор муухайрах, харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид мэдэгдэх
- Харшилтай бол урьдчилан эмчид мэдэгдэх
Ходоодны дурангийн шинжилгээ
- Шинжилгээний өмнөх орой 18 цагаас хойш хоол идэхгүй.
- Өглөө шингэн уухгүй өлөн ирнэ.
- Хувийн бэлтгэлээ хангаж ирэх /жижиг алчуур, сальфитик гэх мэт/
Бүдүүн шулуун гэдэсний дуран
- Шинжилгээний өмнөх өдөр ирж гэдэс цэвэрлэх бодис, зааврын хамт авна
- Унтуулгатай дурандах бол захиалга өгсөн цагаас 1 цагийн өмнө ирж унтуулгын эмчид үзүүлж бэлтгэл хангана
- Унтуулагатай дурандуулах тохиолдолд тухайн өдөр тээврийн хэрэгсэл жолоодохгүй, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг урьдчилан төлөвлөх
- Шинжилгээний зарим тохиолдолд мэс ажилбар болон хувирах магадлалтай тул дурангийн эмчээс урьдчилан асууж зөвлөгөө авах
ЭХО
Хэвлий
- Өлөн болон эсвэл хоол идсэнээс хоиш 6-8 цагийн дараа харуулах
- Давсаг шээстэй байх
- Илүүдэл жинтэй, гэдэс дүүрдэг хүмүүс 3 хоногийн өмнөөс хий үүсгэдэг хоол хүнс хэрэглээгүй байх /сүү, цагаан идээ, хийжүүлсэн ундаа, өндөг/
- Биед эвтэйхэн хувцас өмсөж, хувийн бэлтгэлээ хангасан байх /жижиг алчуур , сальфитик зэрэг/
Зүрхний ЭХО
- Зүрх дэлсэлт нэмэгдүүлдэг бүтээгдхүүн хэрэглээгүй байх /энергийн ундаа, кофе, архи …./ Жич: Түрүү булчирхай, умай дайвар харуулах тохиолдолд давсаг шээстэй байх
- Бамбай булчирхай болон хөхний ЭХО тусгайлан бэлтгэх шардлагагүй.
MRI
- Шинжилгээнээс хамаарч хоол ундны зааварчилгаа өөр байх
- Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд зайлшгүй эмчид мэдэгдэх
- Эсрэг заалттай тохиолдолд эмчид мэдэгдэх
- Биед ямар нэг төмөр суулгац байгаа тохиолдолд мэдэгдэх /нуруу нугасны хадаас, шүдэлбэр/
- Авагддаг шүдэлбэр, гоёл чимэглэл ,үнэт эдлэлээ авсан байх
- Цөсний замын MRCP шинжилгээнд орох бол өлөн байх
- Дуу чимээ ихтэй, орчин давчуу айж сандардаг,цочиромтгой бол урьдчилан эмчид мэдэгдэх
Рентген
- Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд зайлшгүй эмчид мэдэгдэх
- Сүүлийн 3 жилийн дотор цээжний рентген зураг, КТГ хийлгэсэн бол зураг болон бусад мэдээллийг авчрах