597501730_1412310600456983_5297678594408274670_n-1200x801.jpg
13/Mar/2026

Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийн Туяаны их эмч Батсуурийн Билэгсайхан “Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эмч” шагнал хүртсэнд халуун баяр хүргэе.

ХСҮТ-ийн хамт олон

599950062_1412300983791278_4903854904355200207_n599086176_1412301030457940_8991498989734148950_n

4db762b9-5f87-4919-889e-e9b775e49575 d37ecc22-173b-4ea3-b7cf-3667f5c348bc


DJI_20251204103330_0531_D.jpg
13/Mar/2026

“Кольпоскопи ба умайн хүзүүг  цахилгаан гогцоогоор өөлөх эмчилгээний сургагч багш бэлтгэх сургалтын дадлага  2025.12.04 | Улаанбаатар хот” Сургалтын 2 дахь өдөр


DJI_20251204102550_0524_D.jpg
13/Mar/2026

Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийн оношилгоо ба эмчилгээний сургагч багш бэлтгэх ОУ-ын сургалт эхэллээ.
Ази номхон далайн баруун бүс нутагт умайн хүзүүний өмөнгийн өвчлөлийн дөрөвний нэг нь бүртгэгддэг бөгөөд энэхүү өвчлөлийн 90 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад (LMICs) тохиолдож байна.
Манай улсын хувьд 2024 оны байдлаар умайн хүзүүний өмөнгийн 524 шинэ тохиолдол бүртгэгдэж, эмэгтэй хүйсэнд зонхилон тохиолдох хавдрын дотор 2-р байранд орж байна. Түүнчлэн умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшингээр дэлхийн 185 орноос 53-рт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.
ДЭМБ-ын дэвшүүлсэн “Умайн хүзүүний хорт хавдрыг устгах санаачлага”-ын 90-70-90 стратегийн зорилтын хүрээнд 15 нас хүртэлх охидын 90 хувийг хүний папилломавирусын (HPV) эсрэг вакцинаар бүрэн дархлаажуулах, 2 дах зорилт нь 35 болон 45 насны эмэгтэйчүүдийн 70 хувийг оношлогооны чадамж өндөртэй эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах бол 3 дах зорилт нь умайн хүзүүний өмөн оношлогдсон эмэгтэйчүүдийн 90 хувийг шаардлагатай эмчилгээнд бүрэн хамруулсанаар 2030 он гэхэд умайн хүзүүний өмөнг устгах боломжтой гэж үзэж байна.
Манай улс хорт хавдартай тэмцэх чиглэлээр дэлхий дахины тунхаглал, өндөр дээд хэмжээний амлалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд ДЭМБ-аас зөвлөмж болгож буй хорт хавдраас сэргийлэх, хянах үйл ажиллагааны зарчим, арга хэрэгсэл, тэргүүлэх чиглэлүүдэд нийцүүлэн “Хорт хавдраас сэргийлэх, хянах хөтөлбөр”-өө боловсруулан хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрт умайн хүзүүний өмөнгийн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, эмчилгээний асуудлыг цогцоор нь тусгасан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг үндэсний товлолт дархлажуулалтад оруулж мөн умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээг нэвтрүүлж байна.
Өнөөдрийн олон улсын сургалтыг дэмжин ажилласан ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүс болон Монгол дах суурин төлөөлөгчийн газар, Япон улсаас монгол улсад суугаа ЭСЯ, БНСУ-ын Католикийн Их Сургууль, АНУ-ын MD Anderson Хавдрын төвийн хамт олон болон сургагч багш нартаа гүн талархал илэрхийлье.
Бодит хамтын ажиллагааг эхлүүлсэн, оношилгоо эмчилгээний шилдэг технологи, арга зүйд суралцсан, мэдлэг, туршлагаа хуваалцсан үр өгөөжтэй сургалт байх болтугай.

2025.12.03 | Улаанбаатар хот


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2554090

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.