Стационари

ЭМНЭЛЗҮЙН ТӨВ, АЛБАДУУД

ЭМНЭЛЗҮЙН ТӨВ, АЛБАДУУД

АМБУЛАТОРИЙН ТАСАГ


1961 онд “Цацраг туяа” эмнэлэг байгуулагдах үед түүний үндсэн нэгж болох амбулаторийн тасаг нь мэс засал, эмэгтэйчүүд, рентген- радиологи, лабораторийн кабинет гэсэн хэсэгтэйгээр байгуулагдаж байжээ. Цацраг туяа эмнэлэг 1982 онд Хавдар судлалын төв болон өргөжсөнөөс эхлэн поликлиникийн статустай болж үйл ажиллагаа нь өргөжсөн байна.

2021 оны байдлаар ХСҮТ-ийн амбулатори нь 28 нэгжтэйгээр өдөрт 800-1000 жилд 80,000-90,000 гаруй хүнд үйлчилж, 50.000- 60,000 оношлогоо шинжилгээ хийж үйл ажиллагаагаа явуулж байна.


Дэлгэрэнгүй
https://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/ambultori-tasag.jpg
https://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/11/nurse-1.jpg
ЭМНЭЛЗҮЙН ТӨВ, АЛБАДУУД

СУВИЛАХУЙН АЛБА


1972 онд Цацраг туяа эмнэлгийн захирлын тушаалаар сувилагчийн зөвлөлийг байгуулж даргаар нь Н. Нямдаваа, 1975
онд сувилагч, дунд мэргэжилтний зөвлөл болгон өргөжүүлж ерөнхий сувилагчаар Ж.Долгорсүрэн ажиллаж эхэлсэн нь сувилахуйн албаны түүхэн хөгжлийн эхлэл байлаа.

Хавдар судлалын үндэсний төв нь 1999 оны 11 сарын 01- ны  өдөр  сувилахуйн  албыг  байгуулсан нь МУ-ын эрүүл мэндийн салбарын анхны сувилахуйн алба  болон бүртгэгдсэн түүхтэй.

Сувилахуйн албыг байгуулснаар сувилахуйн тусламж үйлчилгээг  мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, сувилахуйн тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болсон.

ХСҮТ-ийн Сувилахуйн алба нь ЭМС-ын 2015 оны А/495 дугаар тушаалаар батлагдсан орон тоог ханган ажиллаж байгаа бөгөөд 2021 оны байдлаар сувилахуйн албаны дарга 1, ахлах
сувилагч 13 арга зүйч 3, сувилагч 169, туслах сувилагч 13, хагалгааны үйлчлэгч 5 орон тоотой ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
ЭМНЭЛЗҮЙН ТӨВ, АЛБАДУУД

ЭМЗҮЙН АЛБА


1998 онд ХСТ-ийн Эмнэлгийн эмийн сан О.Уранчимэг эрхлэгчтэйгээр байгуулагдсан бөгөөд улсын хэмжээнд анхны клиник эм зүйч нар ажиллаж эхэлсэн. 2007 оноос албаны бүтцээр өргөтгөн ХСҮТ-ийн Клиник эм зүйн алба нэрээр эм зүйч 6, эм найруулагч 4, туслах ажилчин 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байжээ. Одоо Эм зүйн алба нь 10 эм зүйч, 4 эм найруулагч, 1 туслах ажилчны бүрэлдэхүүнтэйгээр эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлж байна.


Дэлгэрэнгүй
https://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/emzui.jpg
https://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/elegshiljuuleh.jpg
ЭМНЭЛЗҮЙН ТӨВ, АЛБАДУУД

ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АЛБА


Хавдар судлалын үндэсний төвийн Элэг шилжүүлэн суулгах алба нь 2019.03.01-нд байгуулагдаж зөвлөхөөр нь АУ-ны доктор Ж. Чинбүрэн, албаны даргаар ЭЦНБ-н мэс заслын эмч Р.Мөнхбатыг томилон албаны бүрэлдэхүүнд нь гепатологи эмч Ч.Мөнхзаяа, мэс заслын эмч Б.Мөнхдэлгэр, А.Ерболат нар ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
ЭМНЭЛЗҮЙН ТӨВ, АЛБАДУУД

ХӨХНИЙ ТӨВ


Хөхний төв нь ХСҮТ-ийн захирлын 2021 оны 7-р сарын 26-ний өдрийн А/46 тоот тушаалаар Хөхний олон мэргэжилтэн хамтарсан багийн үйл ажиллагааг түшиглэн Цээжний хөндийн мэс заслын тасгаас Хөхний төвийн эрхлэгч П.Батсүх, эмч Б.Одбаяр, Э.Төмөрчөдөр нарын бүрэлдэхүүнтэйгээр шинээр байгуулагдсан.


Дэлгэрэнгүй
https://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/huhniitov.jpg
https://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/haldvar-hyanalt.jpg
ЭМНЭЛЗҮЙН ТӨВ, АЛБАДУУД

ХАЛДВАР ХЯНАЛТ СЭРГИЙЛЭЛТИЙН АЛБА


1976 онд Улсын Цацраг туяа эмнэлэгт ариутгалын хэсэг ашиглалтанд орж ариутгалын ажиллагаа эхэлсэн. 2003 оны
1-р сарын 06-ны ХСТ-ын захирлын 01 тоот тушаалаар Эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх алба болгон зохион байгуулжээ.
Цаашид 2010 онд ХСҮТ-ийн захирлын 85-р тушаалаар Эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх алба, 2017 оны 5 сарын 16-ны өдрийн А/24 тоот тушаалаар “Халдварын хяналт, сэргийлэлтийн алба” болон үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 онд ХСҮТ-н захирлын тушаалаар ХХСАлбаны харъяанд зөөлөн эдлэл угаалгын хэсгийг нэгтгэжээ.


Дэлгэрэнгүй

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1872418

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.