Албадууд

САНХҮҮ БҮРТГЭЛ, ХАНГАМЖИЙН АЛБА

https://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/07/cover1-1200x800.jpg

Санхүү бүртгэл, хангамжийн алба

ЗОРИЛГО


Санхүү бүртгэл, хангамжийн алба нь төвийн НББ-ийн ажил гүйлгээг үнэн зөв бүртгэн хөтлөх, төсвийг үнэн зөв төлөвлөх, төсвийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулах, Эрүүл мэндийн даатгал, төлбөр болон нэмэлт тусламж үйлчилгээний орлогыг бүрэн төвлөрүүлэх, төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах, төрийн үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу явуулж байна.


https://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/07/cover-1200x800.jpg

Бидний

ТУХАЙ


Бидний баг хамт олон өөрсдийн ажил үүргээ нөр төртэй гүйцэтгэж, ажил үйлсээрээ эрүүл мэндийн салбартаа тэргүүлэх түвшинд явж байна. Бидний гаргасан амжилтаас заримыг дурдвал:

  • 2003 онд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага болж “Батламж гэрчилгээ” авсан.
  • 2003 онд Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, албаны төлөөлөл Бүртгэл санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны улсын зөвлөгөөнд төлөөлөгчөөр сонгогдон оролцсоныг ЭМЯ-ны зүгээс үнэлж “Хүндэт өргөмжлөл” цол гардуулсан.
  • 2003, 2007 онуудад Баянзүрх дүүргийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч тэргүүний байгууллага”-р өргөмжлөгдсөн.
  • 2004, 2010 онуудад Монголын үндэсний татварын албанаас “Татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх, тайлагнах үүргээ нэр төртэй биелүүлсэн хамт олон “Талархал” хүртсэн.
  • 2010 онд ЭМЯ-наас “Хүндэт жуух” бичгээр шагнагдсан.
  • 2010 онд албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч нь “Эрүүл мэндийн салбарын Нягтлан бодогч, эдийн засагчдын холбоо”-оос салбарын “Шилдэг нягтлан бодогч”-оор шалгарч “Санхүүгийн шилдэг ажилтан ” өргөмжлөл хүртсэн.
  • 2011 онд МУ-ын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж , улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлжсэн тул ТЕГ-аас “Талархал” авсан.
  • 2012 онд Ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган , хамт олноо манлайлан ажиллаж тэргүүн байр эзэлсэн тул “Өргөмжлөл” авсан.
  • 2016 онд Жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр тэргүүн байр эзэлсэн тул “Өргөмжлөл” авсан.

https://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/IMG_9481-1200x800.jpg

Манай

ТҮҮХЭН ЗАМНАЛ


Хавдар судлалын үндэсний төвийн санхүү, бүртгэлийн үйл ажиллагаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг зэрэг холбогдох хууль, тогтоомж, журам, зааврын хүрээнд явагдаж байна. Манай хамт олны 90 хувь нь санхүү бүртгэл, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, тэдгээрийн 70 хувь нь тус төвд мэргэжилээрээ тасралтгүй 10-19 жил ажилласан туршлагатай боловсон хүчнээс бүрдсэн.

2019 оноос эмнэлгийн тусламж үйлчилгээ нь “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “E-Healt” програмд шилжиж, тус албанаас эм эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, орлого зарлагыг бүрэн цахимжуулснаар энэ төрлийн үйл ажиллагаатай холбоотой НББ хөтлөлт, тайлан гаргах үйл ажиллагаа энгийн, хялбар болсон.

Тус төв нь хавдрын оношлогоо, эмчилгээг үндэсний хэмжээнд явуулдаг цорын ганц байгууллага тул 2021 оныг хүртэл байгууллагын төсөв бүхэлдээ төрөөс бүрэн санхүүждэг, санхүүжилтийн цөөн эх үүсвэртэйгээр олон жил явж ирсэн. Энэ нь санхүүгийн хязгаарлагдмал эх үүсвэрийг зарцуулахад хангалтгүй, учир дуталдалтай, байгууллагын хөгжил дэвшилд саад тотгор болж ирсэн. 2007 оноос “Төлбөртэй тусламж үйлчилгээ”, “Нэмэлт тусламж үйлчилгээ” явуулах хууль орчин бий болж, үйл ажиллагаа явуулж эхэлснээр 2020 оны байдлаар эмнэлгийн үйл ажиллагааны орлого 2007 оноос 10 дахин нэмэгдсэн.


https://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/IMG_9537-1200x800.jpg

Албаны

ҮЙЛ АЖИЛЛАГАА


2021 оноос хэрэгжиж буй эрүүл мэндийн салбарын шинэчлэл, эрүүл мэндийн багц хуулийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төсвөөр биш, гүйцэтгэлээр санхүүжүүлэх болсноор санхүүгийн бие даасан, хараат бус байдал сайжирч байгууллага үйл ажиллагаагаа сайжруулах, хөгжих нөхцөл бий болж байна.

Албаны дарга бөгөөд, ахлах нягтлан бодогч Х.Нарантуяа нь 1995 оноос эхлэн байгууллагын санхүүгийн тайлангийн шинжилгээг гаргаж эхэлсэн бөгөөд, энэ нь санхүүгийн мэдээлэл хэлбэрээр өргөжиж, улмаар 2008 оноос эхлэн “Санхүү, эдийн засгийн мэдээлэл” товхимол болон хагас болон бүтэн жилээр гарч удирдлага, ажилтнуудыг санхүүгийн хэрэгцээт мэдээллээр хангаж байна.Төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүр гаргаж

Энэхүү мэдээлэл нь эмч ажиллагсад, үйлчлүүлэгчид, сонирхогч этгээдэд нээлттэй байж, үйл ажиллагааны орлогын бүрдэлт, төсвийн зардлын зарцуулалт, цалин хөлсний талаарх мэдээллийг авахаас гадна, удирдлагын зүгээс төсвийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулахад шаардлагатай мэдээллээр хангаж, санхүүгийн ил тод байдлыг хангаж байна.


Санхүү бүртгэл, хангамжийн алба

БИДНИЙ БАХАРХАЛ




Ахмад ажилтан, ерөнхий нягтлан бодогч Х.Нарантуя

Санхүү бүртгэл хангамжийн албаны ахмад ажилтнуудын нэг тус албаны дарга, ерөнхий нягтлан бодогч байсан Х.Нарантуяа нь баг хамт олноо 37 жил манлайлан удирдаж, тогтвор суурьшилтай ажилласан бөгөөд, тус төвийн түүхэн хөгжил, санхүү бүртгэлийн албаны үйл ажиллагаа, хөгжил үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан ахмад ажилтан юм. Тэрбээр 1981-1992 онуудад тооцооны нягтлан бодогчоор, 1996-2006 онуудад ахлах нягтлан бодогчоор, 2006-2018 онуудад албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2018 онд өндөр насны тэтгэвэртээ гарч гавьяныхаа амралтыг эдлэн сууна.



Ахмад ажилтан, нягтлан бодогч Г.Оюун

Мөн манай албаны ахмад ажилтан тооцооны нягтлан бодогч Г.Оюун нь тус төвд эм, үндсэн хөрөнгийн нягтлан бодогчоор 1993-2018 онуудад тасралтгүй 25 жил тогтвор суурьшилтай ажилласан ба, бараа материал эд хөрөнгө, үндсэн хөрөнгийн бүртгэл, тайланг НББ-ийн хууль, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн, ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн манай шилдэг ажилчдын нэг байсан. Тэрээр 2018 онд насны тэтгэвэртээ гарч гавьяныхаа амралтыг эдлэн сууна.



Мэргэжлийн багийн

БҮТЭЦ


01234567890

ДАРГА, ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ



01234567890

НЯГТЛАН БОДОГЧ


01234567890

НЯРАВ


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1872440

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.