“Элэг цөс нойр булчирхайн мэс засал болон хавдар судлаач эмч нарын чуулга уулзалт-2025”

2025-08-06 admin
527851006_1169232828571717_7083879318168764209_n-1200x800.jpg
Хавдар Судлалын Үндэсний Төвийн ЭЦНБМЗЭШСТ, Монголын элэг цөс нойр булчирхайн нийгэмлэг хамтран 2023 оноос хойш жил бүр зохион байгуулж буй “Элэг цөс нойр булчирхайн мэс засал болон хавдар судлаач эмч нарын чуулга уулзалт”-ын 2025 оны олон улсын хурал 8-р сарын 5-9-ны өдрүүдэд болж байна.
Энэ жилийн хуралд элэг цөс нойр булчирхайн мэс засал, урологи, дурангийн мэс засал, ангиографийн болон хавдар судлаач эмч мэргэжилтнүүдээс гадна ОХУ, Япон, Энэтхэг улсаас эмч мэргэжилтнүүд оролцож байна.
Хурлыг ХСҮТ-ийн ерөнхий захирал, МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Батболд Batbold Tseleejav, Японы Олон Улсын Анагаах ухааны солилцооны сангийн (JIMEF) ерөнхий нарийн бичгийн дарга Mamoru Tokuya нар нээж үг хэллээ.
Чуулга уулзалтын эхний 2 өдөр ХСҮТ-ийн ЭЦНБМЗЭШСТ-ын мэс заслын эмч: Д.Цэрэндорж “Нойр булчирхайн хорт хавдарын үеийн мэс засал эмчилгээ”, Б.Эрдэнэбулган“Бөөрний хавдарын мэс заслын үед тунгалагийн булчирхай түүх: заалт, техник болон гүйцэтгэл”, дурангийн эмч Б.Амарбат “Ходоодны салстын дор байрлалын хавдрыг уян дурангаар авах нь”, ангиографийн эмч Б.Тэргүүнбилэг “HAIC FP эмчилгээг Монгол улсад нэвтрүүлэх нь”, зочин илтгэгч “Урологийн хорт хавдарын үеийн мэс засал эмчилгээний орчин үеийн стандартууд”, зочин илтгэгч Тоёома Их сургуулийн эмнэлгийн Дотрын 3-р тасгийн эрхлэгч, профессор Ichiro Yasuda “ЭХО хяналтын дор уян дурангаар цөсний сувагт гуурс тавих нь”, ОХУ-ын Үндэсний Анагаах Ухааны СудалгааныТөвийн инноваци, технологийн төвийн судлаач Михайл Потиевски “Мэдээллийн сан боловсруулах нэгдсэн систем ба Элэг цөс нойр булчирхайн хорт хавдарын үеийн менежментэд хиймэл оюун ухааныг ашиглах нь”, П.А Герцений нэрэмжит Москвагийн Хавдар судлалын институтийн дэд захирал Николай Воробьев “Урологийн хорт хавдарын үеийн мэс засал эмчилгээний орчин үеийн стандартууд”, Энэтхэг улсын Маренго Ази эмнэлэгийн эмнэлзүйн эрхэлсэн захирал,профессор Пунит Сингла “Хорт хавдартай өвчтнүүдэд ЭШС-д дархлаа дарангуйлах эмчилгээний гол асуудлууд”, УНТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч М.Эрдэнэсайхан “Монгол улсын бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлснээс гадна хамтарсан мэс засал, мэс ажилбаруудыг хийх, оролцогчид видео дамжуулалтаар харах зэрэг нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдэд үнэ цэнэтэй мэдлэг, туршлага, ур чадварт суралцах боломж олгосон юм.
Хурлын сүүлийн өдрүүдэд Өмнөговь аймгийн БОЭТ-д ажиллана.
Хурлыг зохион байгуулагч ЭЦНБМЗЭШСТ-ийн хамт олонд амжилт хүсье.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2546685

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.