П.А Герцений нэрэмжит ОХУ-ын хавдрын судалгааны төвтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд резидент эмч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

2025-05-14 admin
frame-2.jpg

ХСҮТ нь уг төвтэй 2022 онд Санамж бичиг байгуулж,  сургалт, эрдэм шинжилгээ болон оношилоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэхүү гэрээний хүрээнд тус төвийн эмч, мэргэжилтэнүүд туршлага солилцох, шинэ технологид суралцаж байгаа төдийгүй хавдар судлалын чиглэлээр суралцаж буй резидент эмч нарыг солилцооны хөтөлбөрт хамруулж сургаж эхэллээ. Солилцооны эхний хөтөлбөрт ХСҮТ-ийн хавдар судлал үндсэн мэргэшлийн сургалтад суралцаж буй резидент эмч Д.Баасандагва, И.Аимжан нар П.А Герцений нэрэмжит ОХУ-ын хавдрын судалгааны төвд 14 хоног суралцахаар явж байна. Суралцах хугацаандаа тус төвийн хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ арга, технологитэй танилцахын зэрэгцээ хавдрын системийн эмчилгээ, туяа эмчилгээний тасагт ажиллаж суралцана. Мөн тус төвийн хавдар судлалын резидент эмч нар манай төвд ирж суралцах юм.

ХСҮТ-ийн Ерөнхий захирал М.Адилсайхан солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй резидент эмч нарыг хүлээн авч уулзаж, сургалтын ач холбогдол, сургалтын явцад анхааран суралцах чиглэл, мөн сургалтын дараа хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, зөвлөгөө өгч сургалтад нь амжилт хүслээ.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй П.А Герцений нэрэмжит ОХУ-ын хавдрын судалгааны төвийн удирдлага,  гадаад хамтын ажиллагааны хэлтэс, сургалтын алба болон Эс Эф Си Эс компаний хамт олонд талархал илэрхийлье.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2397091

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.