Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

2025-02-24 admin
m1-3-1200x800.jpg
ХСҮТ-ийнхөн XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн босгон дээр тус төвд ажиллаж, гавъяаны амралтаа авсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Ахмадуудаа ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг, Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх болон тасаг, албадын эрхлэгч, дарга нар угтан хүлээн авсан юм.
Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү ХСҮТ-ийн үйл ажиллагаа, ололт амжилт, цаашдын зорилго чиглэлийн талаар танилцуулга хийж ахмадууддаа эрүүл энх, сайн сайхныг хүслээ.
Тус арга хэмжээн дээр дуучин Элбэгзаяа, тус төвийн эмч, сувилагч нарын хамтлаг, С.Хүрэлсүх захирал нар ая дуу өргөж, мөн Evseg Cashmere-ийн бүтээгдэхүүнээр ахмадууддаа гарын бэлэг өгч хүндэтгэл илэрхийллээ.
✅ 2024 оны байдлаар тус төвөөс өндөр насны тэтгэвэрт гарсан 202 ахмад байна.
✅ Ахмадуудын 6,4% нь 80-аас дээш настай, 70,3% нь 60-79 настай, 23,3% нь 50-иас дээш насныхан байна.
✅ Тус төвийн хамгийн өндөр настай ахмад нь 91 настай юм.
✅ ХСҮТ-ийн ахмадуудын дунд МУ-ын Ардын эмч-2, Хүний гавъяат эмч-8, Эрүүлийг хамгаалахын гавъат ажилтан-1 байна.
МУ-д хавдрын тусламж үйлчилгээг хөгжүүлэх үйлст эрдэм мэдлэг, сэтгэл оюун, хүч чадлаа зориулан ажиллаж өнөөгийн бидэнд түүчээлэн хүргэсэн нийт ахмадууддаа эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе.
ТА БҮХЭН МААНЬ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
m1-1 m1-2  m1-4 m1-5 m1-6 m1-7 m1-8 m1-9 m1-10 m1-11 m1-12 m1-13

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1872979

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.