Явган алхалтын сургалт боллоо.

2025-02-14 admin
p2-4-2.jpg
Өнөөдөр Монголын Явган Алхалтын Холбооноос НЭМҮТ, ХСҮТ-тэй хамтран “АЛХАЛТЫН АХИСАН ШАТНЫ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТ”-ыг амжилттай зохион байгууллаа.
Монголын Явган Алхалтын Холбооноос 3 дах удаагаа зохион байгуулж буй 1 өдрийн танхимын, 2 өдрийн алхалтын дадлага хөтөлбөртэй энэ удаагийн сургалтад тус холбооны гишүүд, дэмжигчид болон ХҮСТ-ийн ажилчид, хавдрын даван туулагчид зэрэг 70 гаруй хүн оролцсон юм.
Сургалтыг БНСУ-ын Явган алхалтын холбооны ерөнхийлөгч, “Таны 2 хөл хамгийн шилдэг эмч” бестселлер номын зохиогч, НЭМ-ийн доктор Кан Ок Ли багш сургагч нарын хамт удирдан чиглүүлж, мэдлэг туршлагаа хуваалцаж, олон шинэ мэдлэг, ур чадварт сургаснаараа сонирхолтой бөгөөд онцлог байлаа.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх анхдагч арга нь эрүүл аж төрөх мэдлэг, дадал, ур чадвар, зан үйлтэй байх явдал билээ. Ө.х эрүүл хооллох, биеийн жин нь зохистой хэмжээнд байх, тогтмол дасгал хөдөлгөөнтэй байх, хорт зуршилгүй байх, стрессээ удирддаг байх зэрэг хүний өдөр тутмын амьдралдаа биеэ авч явах зан үйлтэй шууд холбоотой юм.
Эрүүл зөв дадал зуршлын үндэс нь дасгал хөдөлгөөн, алхалт гэдгийг сургалтын оролцогчид, сургагч багш нар онцлон хэлцгээж байна.
Эрүүл аж төрөх, эрүүл энхийн төлөөх үйлс бүхэн улам бүр дэлгэрэн хөгжих болтугай.
p2-6 p2-5 p2-3 p2-2 p2-1 p2-4

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1872670

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.