Захиалгын утас: 70162528, 70162529, Санал хүсэлт авах утас: 70150437, Лавлах, цахим бүртгэлийн цагийн хуваарь 08:00-16:00

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Клиникийн эмийн сан

Зорилго: Эм зүйн тусламж үйлчилгээний ажлын чанар хүртээмжийг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, чанарын баталгаажилттай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангалт, үйлчилгээ үзүүлэхэд оршино.
Зорилт:
1. Клиник эм зүй тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн боловсролд ахиц гаргах
2. Орчин үеийн шинэ эмийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх
3. Эмийн төсвийн төсөвлөгдсөн хуваарийн дагуу эмчилгээ үйлчилгээний хүртээмж, үр ашигтай зардлын шинжилгээ судалгаа явуулах

Үйл ажиллагаа явуулах онцлог, гарсан үр дүн:

  1. Эмийн тухай хууль, ЭМСайдын тушаал, эмнэлгийн эмийн сангийн стандартыг мөрдлөг болгон ажиллаж хэвшсэн
  2. Ажилтан нэг бүр өөрийн ажилдаа чин сэтгэлээ зориулдаг
  3. ХСҮТ-ийн эмчилгээ, оношлогооны практикт хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэлээр тасралтгүй хангах хангалтад анхаарч жилд 5-6 нэр төрлийн шинэ эм, эмнэлгийн хэрэгслийн захиалга оруулж ажилладаг.
  4. Эмийн батлагдсан төсөвт зохицуулан эмчилгээний аргачлал, хэрэгцээг ДЭМБ-ийн АВС анализаар тооцож, эм барааг тендерийн хуулийн дагуу чанарын өндөр түвшинг эрмэлзэж ажилладаг
  5. Тарилгын шингэн бэлтгэх болон клиникийн эм зүйн тусламж үйлчилгээ явуулахтай холбогдуулан ажил үүргийн хуваарь, ажлын байрны нөхцлийг бүрдүүлж эм зүйн технологийн зөрчилгүй мэргэжлийн үйл ажилгаа явуулж байна

Зайлшгүй шаардлгатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт:

ХСҮТ-ийн хэмжээнд батлагдсан эмийн төсөвийн хүрээнд 280 гаруй эм, эмнэлгийн хэрэгсэлд нийлүүлэлт хийгддэгээс зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 95-98%эзэлдэг. Үүнээс хорт мансууруулах сэтгэц нөлөөт болон унтуулга наркозын бодис 25%, антибиотик эм – 1.0%, өвдөлт намдаах, нянгийн эсрэг эм бэлдмэл- 0.6%, цус төлжүүлэх эм бэлдмэл 0.4%, зүрх судасны эм бэлдмэл 0.8%, даавар, дотоод шүүрлийн эм бэлдмэл-0.5%, хавдрын эсрэг хими эм болон бөөлжилтийн эсрэг эм – 33%, амьсгалын замын ү/а, амин дэм бэлдмэл – 1%, шприц – 2.0%, мэс заслын утас – 10%, ороох боох материал -10%, рентген плёнк, болон эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл – 10% , цус цусан бүтээгдэхүүн 3%, хүчилтөрөгч -0,7%, лабориторийн реактив бодис 2.0% -ийн татан авалт хийгддэг.

Эмийн сангийн эрхлэгч, Эм зүйн ухааны доктор,
Клиникийн профессор О.Уранчимэг
Эмийн төсөвийн 90-95%-ийг тендер шалгаруулалтаар дагуу эм ханган нийлүүлэх байгуулагатай гэрээ байгуулан ажилладаг. Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн эмчилгээний удирдамжын мөрдөлт 90%, хавдрын эмчилгээний стандартын мөрдөлт 93%- тай ажиллаж импортийн зөвшөөрөл, чанарын баталгаажилтын дүгнэлттэй улсын бүртгэлд бүртгэгдсэн боломжын үнэтэй эм бараагаар ханган нийлүүлэх түгээх, хянах үйл ажиллагаа явуулахыг мөрдлөг болгодог.

Клиник эм зүйн үйлчилгээ:

Тус төвд 1999 оноос клиникийн эм зүйн тусламж үйлчилгээг тасаг нэгж бүрт мэргэжлийн үйл ажиллагаа явуулан эмч, сувилагч нартай хамтран эмийн эмчилгээний тусламж үйлчилгээг явуулж хэвшсэн бөгөөд ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь баталгаажуулсан болно.
Эм зүйн үйлчилгээ үзүүлснээр өвчтөнтэйгээ шууд харьцаж түүнээс гадна эмч мэргэжилтэнүүдтэй харьцаж тухайн өвчтөнд таарах эмээ тохирох нөхцөлд зөв хэрэглэх, эмийг хянах боломжтой болж ирсэн.
Тасагт ажиллаж буй эм зүйч, эм баригч нар тухайн тасгийн эмийн төсөвт зохицуулан өвчтөнд шаардлагатай эмийг эмчийн истори дээр бичигдсэний дагуу эмчилгээний хуудаснаас түүвэрлэн өвчтөн нэг бүрт эмийг нэгж тунгийн системээр хувиарлан бэлтгэх өрөөнд сувилагчид хүлээлгэн өгөх, өвчтөний эмчилгээний хуудасыг үнэлэх, эмийн зөв, зохистой хэрэглээг явуулах, хяналт тавих, тасгийн эмийн орлого, зарлагын нэр төрлийн тайлан, мансууруулах сэтгэц нөлөөт эмийн бүртгэл, яаралтай эмийн бүртгэл түүний хяналт, эмийн гаж нөлөөний бүртгэл, тасгийн эмч нарын хамтарсан үзлэгт биечлэн оролцож эмтэй холбоотой шийдвэрлэх асуудал, мэдээлэл, нэг ор хоногийн эмийн зардалын тооцоог гаргаж , тасгийн эрхлэгч, эмч нартай холбоотой үйл ажиллагааг явуулж хэвшсэн.

Хүний нөөцийн асуудал:

Тус төвөөс эм зүйчдийн мэргэжлийн боловсролын түвшин, ур чадварт ахиц гаргах, боловсон хүчний тогтвор суурьшилт дээр анхаарч хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл болон сүү олгож, эм зүйч, эм баригч нарт эм бараа хариуцлах хариуцлага, ур чадварын нэмэгдэл зэргийн ЗГ-ийн ТҮЭМ-ийн системийн цалингийн тогтоол дээр нэмж олгож байгаа болно.

Цаашдын ирээдүйн төлөвлөгөө ба хөгжил:

  1. Нотолгоонд суурилсан хими эмчилгээний үр дүнгийн үзүүлэлтийг чанараар тохируулсан амьдралын хугацааг хэмжих шинэ хэмжүүрээр аль болох эрт илрүүлэлттэй өвчтөнг зөв сонгож орчин үеийн шинэ эм бэлдмэлээр эмчилгээ хийж үр дүнг тооцох судалгаа хийх шаардлага дээр хамтран ажиллах
  2. Клиник эм зүйн үйлчилгээний орчин үеийн хөгжлийн нөхцөлийг бүрдүүлж, электрон эмийн санг бүрэн компьюторжүүлэх,өвчтөн нэг бүрт хүрсэн эм сонгох, хэрэглэх тунг тохируулах оновчтой систем бүрдүүлж, эмийн сав баглаа, боодол, түгээх системийг боловсронгуй болгох талаар бодлогын арга зүйг боловсруулах , эмнэлгийн эм зүйн үйлчилгээний тоног төхөөрөмж, техникийн асуудлыг сайжруулах, хими эмийн холилтын системийг явуулах, боловсон хүчний мэргэжлийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт арга зүй, гадаад харилцааг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах

Клиникийн эм зүйн албаны бүтэц зохион байгуулалт:

  1. Эмийн сангийн удирдлага, стационарийн жор баригч үйлчилгээ
    • Эмийн сангийн эрхлэгч эм зүйч -1, стационарийн эм баригч-1
  2. Мэс заслын клиник тасагт ажиллах эм зүйн тусламж үйлчилгээ
    1. Эрчимт эмчилгээний тасаг
    2. Мэс заслын тасаг
    3. Эмэгтэйчүүд + Толгой хүзүүний мэс засал тасаг
    4. Эм зүйн тусламж үйлчилгээ: Эм зүйч -2, эм баригч -1
  3. Мэс заслын бус клиник тасагт ажиллах эм зүйн тусламж үйлчилгээ
    1. Туяа эмчилгээний тасаг
    2. Хөнгөвчлөх эмчилгээ
    3. Амбулатори тасаг, яаралтай хүлээн авах тасаг
    4. Эм зүйн тусламж үйлчилгээ : Эм зүйч -1, эм баригч-2
  4. Хими эмчилгээний тасагт ажиллах эм зүйн тусламж үйлчилгээ
    1. Стационарийн хими тасагт
    2. Өдрийн хими тасагт
  5. Нийлмэл хими эмчилгээний холилтын технологи, явцын хяналт тавих Эм зүйч -1, эм найруулагч -1
  6. Тарилгын шингэн бэлтгэх үйлчилгээ
    Нэрмэл ус, фурациллин болон гадуур шингэн, нунтаг цацлага, тосон түрхэц, ариутгалын уусмал найруулах үйлчилгээ:
    Эмийн чанар шалгагч,технологич-1, эм найруулагч -1, ариутгагч-1,
    шил угаагч-1, туслах ажилтан-1

Клиникийн эм зүйн үйлчилгээний албан тушаалтны үндсэн чиг, үүрэг

  • Тасагт хэвтэн эмчлүүлэгчдийг шаардлагатай эм тариагаар тасралтгүй хангалт хийж, эмч сувилагч нартай хамтран өвчтөнд зөв, оновчтой эмийн эмчилгээ явуулах, эмийн мэдээллээр хангах, эмийн төсөвт хяналт тавих,
  • Эмчлэгч эмчийн бичсэн эмийн эмчилгээний тун, хэдэн өдөр хэрэглэх, хэрхэн хийх замыг эмчилгээний хуудас дээр хөтлөн, өдөр бүрийн эмчилгээний түүврийг үндэслэн сувилагч нарт олгож, өвчтөний эмийн зардлын түүвэрийг дүгнэх
  • Өвчтнөөс эмчилгээ бүрэн, төгс хийгдсэн талаар санал хүсэлт авах
  • Яаралтай тусламжийн эм тариаг бүрэн байлгах, зарцуулалтанд нь хяналт тавих
  • Мансууруулах эм, химийн эмийн зарцуулалтыг хянаж, эмчилгээ хийгдсэн даруйд хоосон шилийг сувилагчаас бүрэн буцаан авч, орлого зарлагын тайланд тусгах
  • Тасгийн эм зүйн үйлчилгээний нэгж байрны ариун цэвэр, эмийн зөв хадгалалт, эд хөрөнгийг хариуцах
Нийт: 2      1