ХОРТ ХАВДРЫН БҮРТГЭЛ ТАНДАЛТ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН АЛБА


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/surgalt5-5.jpg

Албаны

ЗОРИЛГО


2017 оны А/155 тоот ерөнхий захирлын тушаалаар тус албыг алба болгон өргөжүүлж үндэсний хэмжээнд хорт хавдар, эрт илрүүлгийн бүртгэл тандалтын үйл ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.
Эрхэм зорилго:
Үндэсний түвшинд хүн амд суурилсан хорт хавдар, эрт илрүүлгийн бүртгэл тандалтын тогтолцоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан мэдээ, мэдээлэл болон мэргэжил арга зүйгээр хангахад оршино.
Алсын хараа:
Монгол улсад хүн амд суурилсан хорт хавдрын бүртгэл тандалт, эрт илрүүлгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
• Үндэсний хэмжээнд хорт хавдар, эрт илрүүлгийн мэдээ, тайланг нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх
• Нотолгоонд суурилсан мэдээ мэдээлэлд тархварзүйн дүн шинжилгээ хийх
• Холбогдох шийдвэр гаргагчдыг мэдээ, мэдээллээр хангах, түгээх
• Эмч мэргэжилтэнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, тасралтгүй сургах


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/surgalt5-1.jpg

Бидний

ТАНИЛЦУУЛГА


Монгол Улсад хорт хавдрын бүртгэл эхэлсэн түүх 2011-2017 он
1.1 Хорт хавдрын бүртгэл

  • 2011 оноос 2017 он хүртэл ХСҮТөвийн Эрдэм шинжилгээ Сургалт Мэдээлэлийн Албаны бүтцэд улсын хэмжээний хорт хавдрын бүртгэлийн хэсэг болж эпидемиологич эмч-1, статистикч эмч-1, хавдрын бүртгэлийн ажилтан -1 орон тоогоор ажилласан.
  • 2017 оны 5 дугаар сарын 15 нд ХСҮТөвийн ерөнхий захирлын тушаалаар “Хорт хавдрын бүртгэл тандалт-Эрт илрүүлгийн алба”-ийг бие даасан бүтэцийг үүсгэн үндэсний хэмжээнд хорт хавдрын бүртгэл, тандалт, хорт хавдрын эрт илрүүлгийн бүртгэл тандалтыг тус тус бэхжүүлэх, холбогдох эмч мэргэжилтэнийг чадавхижуулах чиглэлээр албаны даргаар их эмч Т.Ундармаа, эпидемиологич их эмч-1, эрт илрүүлгийн зохицуулагч эмч 1, хавдрын бүртгэлийн ажилтан -2 нийтдээ 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

1.2 Хорт хавдрын эрт илрүүлэг

  • 2011-2012 онуудад умайн хүзүү, хөхний эрт илрүүлэгтэй холбоотой баримт бичиг, тушаал, заавар дүрэм, хууль эрхзүйн суурь орчныг бүрдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг сургах, програм хангамжийг хөгжүүлэх суурь тавьсан.
  • 2017 оноос Хорт хавдрын бүртгэл тандалт, эрт илрүүлгийн албанд монгол улсын хэмжээнд эрт илрүүлгийн явцыг өргөжүүлэх чиглэлээр элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс гадна 2021 оноос Засгийн газрын түвшинд зонхилон тохиолдлох хорт хавдрын эрт илрүүлгийн нэгж байгуулах, програм хангамжийг өргөтгөх чиглэлээр бодлогын түвшинд хэлцэгдэж байна.

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/surgalt5-3.jpg

Албаны

ТҮҮХ


Монгол улсад хорт хавдрын бүртгэл тандалттай холбоотой хийгдсэн томоохон ажлууд:

  • Хорт хавдрын бүртгэлийн CanReg-Mon програмыг 2012 оноос эхлэн хорт хавдрын өвчлөл, нас баралт, хяналтын мэдээний сан үүсгэн тогтмол хөгжүүлэлт хийн ажиллаж байна.
  • Хорт хавдрын өвчлөлийг бүртгэх хуудас болон лаборатори төвүүдээс мэдээлэх хуудасыг шинэчлэн боловсруулж ЭМСайдын 2019 оны А/611 тушаалаар батлуулан ажиллаж байна.
  • 2018 он, 2016-2020 оны хорт хавдрын үзүүлэлтийн эмхэтгэлийг хэвлүүлэн түгээсэн.
  • Монгол улсад хүүхдийн хорт хавдрын бүртгэлийн нэгдсэн сан үүсгэхээр 2019 оноос эхлэн шинээр бүртгэгдсэн хорт хавдрыг мэдээлэх хуудсан АМ5-д тусгайлан хүүхдийн хорт хавдрын олон улсын ангилал болон хүүхдийн хорт хавдрын төрөлүүдийг тусган ажиллаж байна.

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/07/surgalt.jpg

Манай

АЛСЫН ХАРАА


Дотоод хамтын ажиллагаа:

  1. Аймаг дүүргүүдтэй хорт хавдар, эрт илрүүлгийн бүртгэл мэдээллийг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
  2. Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМЯ
  3. НЭМҮТ
  4. ХӨСҮТ- Дархлаажуулалтын алба
  5. Төрөлжсөн эмнэлэг,төвүүд, Хувийн эмнэлэг хосписууд, Эмгэг судлал
  6. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
  7. Хар тамхитай тэмцэх алба
  8. Хавдрын үндэсний зөвлөл
  9. Австрали улсаас Монгол улсад суух элчин сайдын яам

Гадаад хамтын ажиллагаа:

  1. International Agengy for Research on Cancer Globacon data
  2. London School of Hygiene & Tropical Medicine, London, UK “Хавдрын амьдрах чадвар тооцох судалгаа”
  3. Хатан хааны Белфаст их сургууль, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс “Умайн хүзүүний хорт хавдрын илрүүлгийг бэхжүүлэх”
  4. Тайваны үндэсний их сургууль “Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн хандлага”



Хорт хавдрын бүртгэл тандалт, эрт илрүүлгийн алба

ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТ 2020 – 2021 ОН


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/New-Project-8.png
Хорт хавдрын өвчлөл, нас баралтын үзүүлэлт

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/New-Project.png
Элэгний хорт хавдар

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/New-Project-4.png
Ходоодны хорт хавдар

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/New-Project-1.png
Улаанхоолойн хорт хавдар

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/New-Project-5.png
Умайг хүзүүний хорт хавдар

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/New-Project-6.png
Хөхний хорт хавдар

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/New-Project-3.png
Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/New-Project-9.png
Уушгины хорт хавдар


Манай

ЭМЧ НАРЫН ТАНИЛЦУУЛГА




http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/erdenechimeg1-4-1.jpg

Бүртгэл, тандалт эрт илрүүлгийн албаны дарга

Т.Ундармаа


Мэргэшсэн байдал:

2003-2004 онд ХСҮТ, Хавдар судлаач их эмчийн нэг жилийн сургалт
2005 онд “Summer school in Cancer Epidemiology” IARC, Лион хот Франц
2014 онд Казакстан улсын Астана хотноо IARC зохион байгуулсан “Хорт хавдрын бүртгэл”-ийн сургалт
2016 онд Солонгос улсын хавдрын үндэсний төвд ДЭМБ зохион байгуулсан “ Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг хяналтын хөтөлбөр” сургалт
2017 онд Америкийн нэгдсэн улс, Үндэсний судалгааны төв “Хорт хавдрын бүртгэл, хорт хавдрын эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх хөтөлбөр” сургалт

Ажлын туршлага:

2004- 2017-он хүртэл ХСҮТ-д хавдрын тархвар зүйч их эмч
2017 оноос одоог хүртэл Бүртгэл тандалтын албаны дарга




http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/erdenechimeg1-5.jpg

Хорт хавдрын эрт илрүүлэг хариуцсан эпидемиологич их эмч

Ж.Уранболор


Мэргэшсэн байдал: 

2019 онд АШУҮИС-д суралцаж тархвар зүйч мэргэжил олгох курс 2012 онд ХСҮТ-д  “эмэгтэйчүүдийн хавдар судлаач” 6 сарын олгох курс 2006-2009 онд БНХАУ-ын АУИС Эх Барих Эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил олгох курс

Ажлын туршлага: 

2009-2012 онд “АЧ” анагаах ухааны их сургуулийн нөхөн үржихүйн тэнхимд багшаар ажилласан. 2015-2017 онд “Мишээл цацар” ХХК-ийн эмэгтэйчүүдийн үүдэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажилласан 2018 оны 6-р сарын 13-аас одоог хүртэл ХСҮТ-ийн Бүртгэл Тандалт  Эрт Илрүүлгийн Албанд тархвар зүйч их эмчээр ажиллаж байна.



http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/erdenechimeg1-3-1.jpg

Хорт хавдрын бүртгэл мэдээллийн ажилтан

С.Эрдэнэчимэг


Мэргэшсэн байдал:

1990 он Эрүүл мэндийн дүн бүртгэлийн бага эмчийн курс
2016 он Эрүүл мэндийн статистик бүртгэл мэдээлэлийн Тэргүүлэх зэрэг
2017 он Эрүүл мэндийн бүртгэл мэдээлийн ажилтан дээшлүүлэх курс
2008-2018 онуудад Солонгс, Энэтхэг, Хятад, Казакстан, Франц улсад хорт хавдрын бүртгэл, тархвар зүйн сургалтанд хамрагдсан.

Ажлын туршлага:

1987-1999 онуудад Сэлэнгэ, Баянхонгор аймгийн ЭМГазар статистикчээр
1999 оноос одоог хүртэл ХСҮТөвд Үндэсний хэмжээний хорт хавдрын бүртгэл мэдээлэл хариуцсан статистик бүртгэл мэдээлэлийн ажилтанаар ажиллаж байна.



http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2020/11/erdenechimeg1-1-1.jpg

Хорт хавдрын эрт илрүүлгийн мэдээ, мэдээний сан хариуцсан статистикч бага эмч

Э.Бямбахорол


Мэргэшсэн байдал:

2014 онд  ЭМХТ Эрүүл мэндийн статистикч

Ажлын туршлага:

2011 онд БЗД Насан урт ӨЭМТ Сувилагч

2011 онд БЗДЭМТөвд Хавдар бүртгэгч

2018 оны 4-р сарын 3-аас одоог хүртэл статистикч бага эмчээр ажиллаж байна.








Мэргэжлийн багийн

БҮТЭЦ


01234567890

БҮРТГЭЛ ТАНДАЛТ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН АЛБАНЫ ДАРГА

Хавдрын бүртгэлийн эпидемиологич эмч Т.Ундармаа



01234567890

ЭМЧ НАР

Эрт илрүүлгийн хөтөлбөрийн зохицуулагч эмч Э.Туул

Эрт илрүүлгийн хөтөлбөрийн зохицуулагч эмч н.Уранболор



01234567890

ХАВДРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛТАН

Хавдрын бүртгэлийн ажилтан С.Эрдэнэчимэг

Хавдрын бүртгэлийн ажилтан Э.Ренцэнхорол



Хавдар судлалын үндэсний төвийн

СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ

2016 оны үзүүлэлт

ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТ


НИЙТ ӨВЧЛӨЛ

39,1

Элэг


14,7

Ходоод


7,7

Умайн хүзүү


7,2

Уушиг


6,6

Улаан хоолой


3,9

Хөх


20,9

Бусад


ЭРЭГТЭЙ ХҮЙСЭНД

40,4

Элэг


20,0

Ходоод


11,4

Уушиг, гуурсан хоолой


5,5

Улаан хоолой


3,5

Бүдүүн, шулуун гэдэс


2,8

Бусад


2,6

Нойр булчирхай


ЭМЭГТЭЙ ХҮЙСЭНД

35,4

Элэг


13,3

Умайн хүзүү


10,1

Ходоод


6,8

Хөх


5,4

Улаан хоолой


3,6

Өндгөвч


3,4

Бүдүүн, шулуун гэдэс


МЭРГЭЖИЛ, АРГАЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ

Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах дэд хөтөлбөр


УЛСЫН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ

21 аймаг, 9 дүүрэг


ХОРТ ХАВДРЫН БҮРТГЭЛ ТАНДАЛТ

Улсын 21 аймаг, 9 дүүргийн хавдар бүртгэгч нараас хорт хавдрын бүртгэлийн тайлан мэдээ хүлээн авч мэдээлэл боловсруулна.

ХАВДРЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ

Зонхилон тохиолдох хорт хавдар


ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

Хөх, умайн хүзүүний эрт илрүүлэг


ПРОГРАМ ХАНГАМЖ

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1809859

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.