1-4-1200x800.jpg
12/Aug/2026

Өнгөрсөн наймдугаар сарын 06-нд “Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв” байгуулах засгийн газрын шийдвэр гарсан билээ. Ингэснээр хойд бүсийн иргэд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг орон нутагтаа хийлгэж, цаг хугацаа, хүндрэл чирэгдэлгүй үйлчлүүлэх боломж бүрдэх юм.
2025.09.07-ны өдөр Эрдэнэт хотод “Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв”ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Дэд төвийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах хүрээнд ХСҮТ-ийн ерөнхий захирал Batbold Tseleejav, эмнэл зүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Э.Хишигдорж нар хими, эмэгтэйчүүд, хөх, дүрс оношилгоо, даатгалын эмч, санхүү, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд, сувилахуйн мэргэжилтнүүдийн хамт Эрдэнэт медикал эмнэлэгт ажиллалаа.
Дэд төвийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон албаны бусад хүмүүс оролцож, эмнэлгийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.

1-3-1200x1200.jpg
12/Aug/2026

БАЯР ХҮРГЭЕ
ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Чинзориг 8-р сарын 29-31-ний өдрүүдэд Солонгосын Бүдүүн шулуун гэдэсний нийгэмлэгийн “ICRS-2025” хуралд оролцож, “Short-Term Survival and Postoperative Risks and Complications After Emergency Surgery for Colorectal Cancer in NCCM” сэдвээр судалгааны илтгэлээ амжилттай танилцуулан ““Special Recognition Awards”-ын эзэн болжээ. Олон улсын нэр хүндтэй хуралд өөрсдийн хийсэн судалгааны үр дүнгээ хуваалцан амжилттай оролцсон эмч, судлаач М.Чинзориг болон Ерөнхий мэс заслын тасгийн хамт олны эрдэм судлалын цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
ХСҮТ-ийн Захиргаа

1-2-1200x676.jpg
12/Aug/2026

Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй хорт хавдрын нэг нь УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР юм.
2024 онд умайн хүзүүний хорт хавдар 521 эмэгтэйд шинээр оношлогдож, мөн 167 эмэгтэй энэ шалтгаанаар энджээ.
Үндсэн шалтгаан нь бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг Хүний Папиллом Вирусийн (ХПВ)халдвартай холбоотой.
Гэвч ХПВ-ийн халдвараас ДАРХЛААЖУУЛАЛТаар сэргийлэх бүрэн боломжтой.
Манай улсад 2023 онд ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтыг ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛдоо оруулж, 11 настай охид, хөвгүүдэд уг дархлаажуулалтыг хийхээр заасан.
ДАРХЛААЖУУЛАЛТ гэдэг нь эрүүл мэндэд нь ирээдүйд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж, угтаж хамгаална гэсэн үг юм.
✅Өнөөдрийн өсвөр насныхан маргаашийн насанд хүрэгчид учраас тэднийг бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй нь салшгүй холбоотой эрсдлээс урьдчилан сэргийлж, ирээдүйн гэр бүлийн амьдралыг нь эрүүл аюулгүй байлгахын төлөө хувь хүн, гэр бүл, сургууль, хамт олон, нийгмийн салбар бүхэн хүчин чармайлтаа нэгтгэх учиртай.
✅ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАРГҮЙ дэлхийн бусад УЛСУУДЫН эгнээнд МОНГОЛ улс нэгдэхийн тулд товлолт насандаа болон сайн дурын ДАРХЛААЖУУЛАЛТаа хийлгэж, товлолт насандаа хорт хавдрын ЭРТ ИЛРҮҮЛЭГТээ хамрагдаж хэвшье.

1-1200x800.jpg
12/Aug/2026

✅Жил бүрийн 8-р сарын хоёр дах 7хоногт тэмдэглэдэг “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-т зориулан ХСҮТ-ийн бүх ажилчдын хурал боллоо.
✅Тус хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга С.Эрдэнэтуяа, ЭМЯ-ны салбарын хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Туяа нар оролцлоо.
✅Хурлыг нээж ХСҮТ-ийн ерөнхий захирал, МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Батболд Batbold Tseleejav хэлсэн үгэндээ Монгол улсад хавдар судлалын салбар үүсэн хөгжсөн түүх бол бид бүхний зүй ёсны бахархал гэдгийг дурдаад 2025 онд ХСҮТ-д хийгдэж буй бүтээн байгуулалт, тусламж үйлчилгээний өргөжин хөгжилт, ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин урамшууллыг нэмэхтэй холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулж хамт олондоо баярын мэнд хүргэлээ.
✅Мөн ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн Жигжидсүрэнгийн Чинбүрэн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого чиглэл, төсөв санхүүжилт, хавдрын тусламж үйлчилгээний хөгжил, тэлэлттэй холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулж нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.
✅Хурлын төгсгөлд тус байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй зарим ажилчдад төрийн одон медаль, засгийн газрын шагнал гардуулав.
✅“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Сувилахуйн албаны ээлж сувилгааны сувилагч Б.Цагаансарнай, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ТХМПНС мэс заслын тасгийн эмч М.Энхтуул, лабораторийн тасгийн лаборант Б.Золзаяа, Сувилахуйн албаны ахлах сувилагч Б.Шижир, ЭМЯ-ны “Жуух бичиг”ээр ХМНТ-ийн их эмч Г.Батзолбоо, Туяа эмчилгээний тасгийн их эмч Б.Билэгсайхан, Дүрс оношилгооны тасгийн их эмч Р.Мөнхдаваа, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Э.Эрхэмбаяр, Ангиографийн тасгийн их эмч Ц.Цэнджав, Лабораторийн тасгийн лаборант П.Долгорсүрэн, Туяа эмчилгээний тасгийн ахлах техникч Н.Ганзул, БМАБА-ны үйлчлэгч Т.Янжинлхам нар шагнагдлаа.
✅Түүнчлэн ХСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Батболд төвийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлуудынхаа талаар сайдад танилцуулж санал солилцож, үүрэг чиглэл авав.
✅Мөн ХСҮТ-д мэс заслын эмчээр ажлын гараагаа эхлүүлж, хамт олныхоо дунд өсч хөгжиж, бүтээж санаачилж, манлайлж ажилласан, тус хамт олноос төрөн гарсан бахархалт хүмүүсийн нэг болох МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор, Францын мэс заслын академийн хүндэт гишүүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэнд хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлж, ажлын амжилт хүслээ.
✅Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст хөдөлмөр бүтээлээ зориулан ажиллаж буй эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсад, ахмад үеийнхэндээ “Эрүүл мэндийн ажилтны өдрийн баярын мэнд”ийг хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2662618

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.