ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 онд эрүүл мэндийн хоёр томоохон төслийг хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр хамтрагч байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурлаа.
• Хавдар судлалын үндэсний төв, Mongolian National Broadcaster-тэй хамтран 8 дахь жилдээ “Хавдрын эсрэг үндэсний аян”-г ходоодны хавдрын өвчлөл өндөртэй баруун аймгуудад,
• П.Н.Шастины нэрэмжит Улсын гурав дугаар төв-тэй хамтран 2 дахь жилдээ “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-г зүрх судасны өвчлөл өндөртэй төвийн бүсийн аймгуудад хэрэгжүүлэхээр боллоо.
Тус аянуудын хүрээнд ард иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулах, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх, эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах болон орон нутагт цусны даралт хэмжих багаж бүхий булан байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.
МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ БАЙХ БОЛТУГАЙ!
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
Хавдар Судлалын Үндэсний Төвд “Бидний шинэ үйлчилгээ” нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн сайд нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн ам сүүлийн 20 гаруй жилд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой халдварт бус өвчнүүдээр зонхилон өвдөж байгаа төдийгүй эдгээр өвчин нь үр бүтээлтэй, ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихэвчлэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа бөгөөд хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зөв дадал зуршлыг хүн амд сурталчлах, түгээх, хэвшүүлэх, хорт хавдрыг эрт илрүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр засгаас тасралтгүй анхаарсаар ирсэнг онцоллоо.
Тус төв нь дэлхийд танигдсан брендийн, өндөр хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий комьютер томографийн төхөөрөмжийг шинээр ашиглалтад оруулж, яаралтай тусламжийн хэсгийг бие даасан алба болон өргөжүүлэн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх цар хүрээгээ тэлж байна. Стандартын шаардлагад нийцсэн яаралтай тусламжийн тасагтай болсноор хорт хавдрын болон хавдрын бус шалтгаантай яаралтай тусламж шаардлагатай олон хүний амь насыг аврах боломжтой болж байгаа юм.
Нээлтийн арга хэмжээнд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ЭМЯ-ны эмнэлэгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирлээ. ХСҮТ-ийг КТГ-ын аппараттай болоход гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарт төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн талархал илэрхийлж ХСҮТ-ийн “Хүндэт тэмдэг” гардууллаа.
2017 оны 12-р сарын 22-ны өдөр жил бүр зохион байгуулдаг “Эмчлүүлэгч хүүхдүүдийн шинэ жил 2017” арга хэмжээнд нийт 42 хүүхэд эцэг, эхчүүдийн хамт оролцож инээд баясал, баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн юм.
ХСҮТ-ийн дэд захирал Л. Баярсайхан нээж бяцхан хүүхдүүддээ эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөсөн бөгөөд мөн хамтран ажилласан байгууллага хувь хүмүүст талархал гардууллаа.
Монголын хүүхэлдэйн театрын хамт олон “Хүслийн шинэ жил” хүүхэлдэйн жүжгээ тавьж, Хүүхдийн ордны бяцхан дуучид болон дуучин Ш.Хүрэлбаатар нар тус тус ая дуугаа өргөж, ХСҮТ-ийн залуу эмч нар “Мэндчилгээ” дэвшүүлсэн бол хүүхдийн сайн, сайхны төлөө сайхан сэтгэл гарган тусламж, дэмжлэг үзүүлсэн хувь хүн хамт олны зүгээс хүүхдүүдэд бэлэг гардуулж дурсгалны зураг авхуулсан юм.
Мөн энэ удаагийн арга хэмжээнд “Тэнгис” рестораны хамт олон бяцхан хүүхдүүдэд баярын зоог барьсан нь онцлог байсан ба эцэг эхчүүдийн зүгээс баярлаж талархсанаа бидэнд илэрхийлсэн юм.
Хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн хамт олон, хувь хүмүүстээ баярлалаа.
Дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгууллага хамт олон, хувь хүмүүсийн нэрс