Mendchilgee-1200x800.jpg
08/Aug/2026

Төрийн дээд одон медаль “Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан” цол тэмдгээр шагнуулсан ЗХНА-ны дарга Д.Мөнхтуяа танд халуун баяр хүргэе.

Таны хөдөлмөр, хичээл зүтгэл  Эрүүл мэндийн салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархан, цаашдын ажилд тань өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон

2026.07.07


584157316_1261846135977052_3909065718084471115_n-1200x800.jpg
08/Aug/2026

Төр засгаас эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг төрийн дээд одон медиалиар шагнаж урамшууллаа. Манай хамт олноос Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан болон Хөдөлмөрийн хүндэт медаль цол тэмдгийн эзэд тодорлоо.
Монгол Улсын Эрүүлийг Хамгаалахын Гавъяат ажилтан, Сувилахуйн албаны Эмэгтэйчүүдийн кабинетийн сувилагчаар олон жил үр бүтээлтэй ажилласан Гэцэнпэлжээгийн Наранцацрал, “Хөдөлмөрийн хүндэт медаль” цол тэмдгээр шагнагдсан Цусны сувилагч Пүрэвдоржийн Нарандүүрэн, Хими эмчилгээний ээлж сувилгааны сувилагч Баатарын Цагаансарнай нартаа хамт олныхоо өмнөөс баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
586222107_1261845982643734_386428965231355922_n 584871779_1261845949310404_1870839163346320757_n 585243926_1261846032643729_6987720449605181455_n 585993410_1261845985977067_841183294073341198_n 586863817_1261846095977056_8412339091449727893_n 587038452_1261847702643562_6163089179008349925_n 587133297_1261840939310905_1831845698037810431_n

1-1-1200x1006.jpg
08/Aug/2026

ДАРХЛААЖУУЛАЛТ- хорт хавдрын өвчлөлийг бууруулахад хамгийн сайн үр дүн үзүүлдэг, нийгмийн эрүүл мэндийн нэг арга хэрэгсэл юм.
Манай улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтын тохиолдлын тоогоор дэлхийд хамгийн их гэж тооцогддог.
2024 онд шинээр оношлогдсон нийт хорт хавдрын тохиолдлын хамгийн их буюу 28,9%-ийг элэгний хорт хавдар эзэлжээ.
Элэгний хорт хавдрын анхдагч шалтгааны дийлэнх нь В вирусийн шалтгаантай элэгний архаг үрэвсэлтэй холбоотой.
В вирусийн халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл гэсэн биологийн шингэнүүдэд уг вирус хамгийн их хэмжээгээр агуулагдах тул дараах үндсэн 2 замаар гепатитийн В вирус дамжин халдварладаг. Үүнд:
1. Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах бүх тохиолдол: тухайлбал тариа, мэс засал, мэс ажилбар, шивээс, жирэмсэн болон төрөх үед гэх мэт
2. Бэлгийн хавьтал
Гэвч элэгний хорт хавдрын анхдагч шалтгааны дийлэнх нь болох Гепатит В вирусийн халдвараас ВАКЦИН/ДАРХЛААЖУУЛАЛТ-аар бүрэн хамгаалагдах боломжтой.
Монгол улс 1991 онд Гепатит В вирусийн эсрэг дархлаажуулалтыг нэвтрүүлж, товлолд оруулан, хүүхэд төрсөн эхний 24 цагт анхны тунг хийдэг болсноор гепатит В вирусийн шалтгаант өвчлөлийн тоо 1991 оноос өмнө жилд дунджаар 2303 тохиолдол буюу 10 000 хүнд 67,8 байсан бол вакцин нэвтэрч, хамрагдалт сайжирснаас хойшхи дараагийн 12 жилийн дундажаар 10 000 хүнд ноогдох өвчлөлийн тоо 2,7-д хүрч, 2023 онд 125 тохиолдол буюу 10 000 хүнд 0,3 болж буурчээ.
Дархлаажуулалтыг үр дүнтэй байлгахад дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй. Үүнд:
✅Хүүхдээ гепатит В вирусийн эсрэг дархлаажуулалтын БҮРЭН ТУНд хугацаанд нь хамруулах
✅ Дархлаажуулалт огт хийлгээгүй, В вирусийн халдваргүй хүн ДАРХЛААЖУУЛАЛТ заавал хийлгэх
✅ Дархлаажуулалт нь бүрэн үйлчилж, найдвартай хамгаалах хугацаатай байдаг тул вакцины хамгаалах төвшингээ шалгуулж, буурсан бол нэмэлт дархлаажуулалт заавал хийлгэх
ДАРХЛААЖУУЛАЛТ ЗӨВХӨН НЭГ ХҮНИЙ БИШ БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАТАЛГАА ЮМ.

1-8.jpg
08/Aug/2026

“Өвчтөн оношлогдсон цагаас эхлээд өвчний тавилан ямар байх, хэр хүнд гэдэг нь чухал биш. Харин тухайн хүнийг чанартай амьдруулах, бие даасан байдлаа хадгалахад нь туслах хэрэгтэй” -Ц.Цолмонбаяр:
ХСҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн хөдөлгөөн засалч
Сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олондоо “Дэлхийн хөдөлгөөн засалчдын өдөр”-ийн баяр хүргэе.

1-6.jpg
08/Aug/2026

“Хөдөлгөөн бол эрүүл мэндийн түлхүүр”
Хөдөлгөөн засалчид нь өвдөлт, гэмтэл, өвчний улмаас хөдөлгөөний хүндрэлтэй болсон хүмүүст зөв дасгал хөдөлгөөн, эмчилгээний аргаар тусалж, биеийн чадавхыг сэргээж, амьдралын чанарыг дээшлүүлдэг эрүүл мэндийн мэргэжилтнүүд юм‍⚕️
Тэд зөвхөн эмчилгээ хийхээс гадна өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөв хөдөлгөөний дадал олгох замаар хүн бүрийн идэвхтэй, эрүүл амьдралыг дэмждэг

1-5-1200x854.jpg
08/Aug/2026

1996 онд есдүгээр сарын 8-ны өдрийг “Дэлхийн хөдөлгөөн заслын өдөр” болгон тэмдэглэн иржээ.
Энэ өдөр хөдөлгөөн засалч нар эмчлүүлэгч болон олон нийтийн төлөө хийдэг ажлыг таниулах, мэргэжлийн нэр хүнд, асуудал бэрхшээлийг бодлого боловсруулагч нарт ойлгуулах дуу хоолойгоо хүргэх өдөр юм.
Энэ жил дэлхийн хөдөлгөөн заслын өдрийг “ЭРҮҮЛ НАСЖИЛТ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Монгол хүн бүр идэвхтэй ,чанартай эрүүл наслахын төлөө хамтдаа хичээцгээе
Хөдөлгөөнөөр эрүүлжсэн, хөдөлгөөнөөр эрүүлжүүлдэг хүн бүхэнд хөдөлгөөн заслын баярын мэнд хүргэе‍⚕️‍♀️

Их уншсан мэдээ

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2660255

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.