1-5-1200x854.jpg
12/Dec/2025

1996 онд есдүгээр сарын 8-ны өдрийг “Дэлхийн хөдөлгөөн заслын өдөр” болгон тэмдэглэн иржээ.
Энэ өдөр хөдөлгөөн засалч нар эмчлүүлэгч болон олон нийтийн төлөө хийдэг ажлыг таниулах, мэргэжлийн нэр хүнд, асуудал бэрхшээлийг бодлого боловсруулагч нарт ойлгуулах дуу хоолойгоо хүргэх өдөр юм.
Энэ жил дэлхийн хөдөлгөөн заслын өдрийг “ЭРҮҮЛ НАСЖИЛТ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Монгол хүн бүр идэвхтэй ,чанартай эрүүл наслахын төлөө хамтдаа хичээцгээе
Хөдөлгөөнөөр эрүүлжсэн, хөдөлгөөнөөр эрүүлжүүлдэг хүн бүхэнд хөдөлгөөн заслын баярын мэнд хүргэе‍⚕️‍♀️

1-3-1200x1200.jpg
12/Dec/2025

БАЯР ХҮРГЭЕ
ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Чинзориг 8-р сарын 29-31-ний өдрүүдэд Солонгосын Бүдүүн шулуун гэдэсний нийгэмлэгийн “ICRS-2025” хуралд оролцож, “Short-Term Survival and Postoperative Risks and Complications After Emergency Surgery for Colorectal Cancer in NCCM” сэдвээр судалгааны илтгэлээ амжилттай танилцуулан ““Special Recognition Awards”-ын эзэн болжээ. Олон улсын нэр хүндтэй хуралд өөрсдийн хийсэн судалгааны үр дүнгээ хуваалцан амжилттай оролцсон эмч, судлаач М.Чинзориг болон Ерөнхий мэс заслын тасгийн хамт олны эрдэм судлалын цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
ХСҮТ-ийн Захиргаа

1-1200x800.jpg
12/Dec/2025

✅Жил бүрийн 8-р сарын хоёр дах 7хоногт тэмдэглэдэг “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-т зориулан ХСҮТ-ийн бүх ажилчдын хурал боллоо.
✅Тус хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга С.Эрдэнэтуяа, ЭМЯ-ны салбарын хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Туяа нар оролцлоо.
✅Хурлыг нээж ХСҮТ-ийн ерөнхий захирал, МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Батболд Batbold Tseleejav хэлсэн үгэндээ Монгол улсад хавдар судлалын салбар үүсэн хөгжсөн түүх бол бид бүхний зүй ёсны бахархал гэдгийг дурдаад 2025 онд ХСҮТ-д хийгдэж буй бүтээн байгуулалт, тусламж үйлчилгээний өргөжин хөгжилт, ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин урамшууллыг нэмэхтэй холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулж хамт олондоо баярын мэнд хүргэлээ.
✅Мөн ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн Жигжидсүрэнгийн Чинбүрэн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого чиглэл, төсөв санхүүжилт, хавдрын тусламж үйлчилгээний хөгжил, тэлэлттэй холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулж нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.
✅Хурлын төгсгөлд тус байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй зарим ажилчдад төрийн одон медаль, засгийн газрын шагнал гардуулав.
✅“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Сувилахуйн албаны ээлж сувилгааны сувилагч Б.Цагаансарнай, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ТХМПНС мэс заслын тасгийн эмч М.Энхтуул, лабораторийн тасгийн лаборант Б.Золзаяа, Сувилахуйн албаны ахлах сувилагч Б.Шижир, ЭМЯ-ны “Жуух бичиг”ээр ХМНТ-ийн их эмч Г.Батзолбоо, Туяа эмчилгээний тасгийн их эмч Б.Билэгсайхан, Дүрс оношилгооны тасгийн их эмч Р.Мөнхдаваа, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Э.Эрхэмбаяр, Ангиографийн тасгийн их эмч Ц.Цэнджав, Лабораторийн тасгийн лаборант П.Долгорсүрэн, Туяа эмчилгээний тасгийн ахлах техникч Н.Ганзул, БМАБА-ны үйлчлэгч Т.Янжинлхам нар шагнагдлаа.
✅Түүнчлэн ХСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Батболд төвийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлуудынхаа талаар сайдад танилцуулж санал солилцож, үүрэг чиглэл авав.
✅Мөн ХСҮТ-д мэс заслын эмчээр ажлын гараагаа эхлүүлж, хамт олныхоо дунд өсч хөгжиж, бүтээж санаачилж, манлайлж ажилласан, тус хамт олноос төрөн гарсан бахархалт хүмүүсийн нэг болох МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор, Францын мэс заслын академийн хүндэт гишүүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэнд хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлж, ажлын амжилт хүслээ.
✅Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст хөдөлмөр бүтээлээ зориулан ажиллаж буй эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсад, ахмад үеийнхэндээ “Эрүүл мэндийн ажилтны өдрийн баярын мэнд”ийг хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



urgutgul.jpg
12/Dec/2025

Монгол Улсын Засгийн газраас хорт хавдраас сэргийлэх, хянах бодлого, хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний практикт шинэ техник технологи нэвтрүүлэхэд байнга анхаарч, дэмжиж ажиллаж...


hool.jpg
12/Dec/2025

Хавдар судлалын үндэсний төвийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний албанаас БЗД-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэстэй хамтран “Зөв зохистой хооллолт” сэдэвт хоолны үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа. Энэ сарын 28-нд болсон тус өдөрлөгийн хүрээнд хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан байна.


suvilahui.jpg
12/Dec/2025

Хавдар судлалын үндэсний төвийн Сувилахуйн албанаас хэрэглэгчийн жилд зориулан “Сэтгэлд хүрсэн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Төлөвлөгөөний дагуу тасгууд сар болгон нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг...


12/Dec/2025

ХСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал С.Хүрэлсүх хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хавдрын кабинет байгуулах, эмч мэргэжилтнүүдтэй хэрхэн хамтарч ажиллах тухай сонирхолтой мэдээлэл өгсөн байна.


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2505690

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.