zar-1200x678.jpg
09/Dec/2023

Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан “Зорьсон л бол өөрийгөө өөрчил” сэдвээр МУ-ын хүний гавьяат эмч, мэс заслын зөвлөх Я.Эрдэнэ-Очирын хүндэтгэлийн лекц боллоо. Удам дамжсан гэр бүлийн намтраас эхлэн мэс засалч хүний ёс зүй, арвин их туршлагаа хуваалцсан нандин сайхан мөч байлаа. Түүний найз нөхөд, эмчлүүлэгчид, шавь нар болон ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх өөрсдийн дурсамжаа хуваалцсан юм. Я.Эрдэнэ-Очир эмч тандаа ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.
ЭМЯ-наас дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан манай эмч нарыг шагнаж урамшуулсан байна.
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”
1. Намсрай овогтой Бадрал Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч, их эмч
2. Гүрбадам овогтой Үнэнбат Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч
3. Цогтбаатар овогтой Бүжидмаа Эмгэг судлалын тасгийн их эмч
Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”
1. Баяр овогтой        Баярт-Үйлс Эмгэг судлалын тасгийн их эмч
2. Бат-Очир овогтой Батчимэг Эм зүйн албаны эм зүйч
3. Самайндагва овогтой Билгүүнтөгөлдөр Ангиографийн тасгийн их эмч
4. Гомбосүрэн овогтой Оюунхүү Яаралтай тусламжийн тасгийн зүрх судас, дотрын их эмч
5. Жүгдэр овогтой Уранболор Хорт хавдрын бүртгэл тандалт эрт илрүүлгийн албаны тархвар зүйч их эмч
6. Төрийндээд овогтой Хулан Эм зүйн албаны эм зүйч
 э20 э19 э18 э17 э16 э15 э14 э13 э12 э11 э10 э9 э8 э7 э6 э5 э4
э3 э2 э1
э21

cover2-1200x800.jpg
09/Dec/2023

Хэлэлцүүлэгт хот, аймаг дүүрэг, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлсөн 100 гаруй эмч болон УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Содномын Чинзориг , Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюунчимэг, ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг нар оролцсон юм. Хэлэлцүүлэгт оролцогсдоос хамгийн их хөндөгдөж ярьсан сэдэв нь гүйцэтгэлийн санхүүжилт, шалгуур үзүүлэлтүүд, эмнэлгийн тусламж үйлчилгээний өртөг, цахим шилжилт, E-health програмын хөгжүүлэлт тойрсон олон асуудлуудыг шийдэх, засч залруулах болон эмнэлгийн мэргэжилтний цалин урамшуулал, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой байлаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эрх ашгаа хамгаалах, нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөл, тушаал шийдвэрүүдийн хэрэгжилттэй холбоотой тулгарч буй асуудал бэрхшээлүүдийн талаар санал бодлоо хэлэх, дуу хоолойгоо бодлого, шийдвэр боловсруулагчдад хүргэх боломж олгосон “Эмчээ сонсъё” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан “ЭЭМДХ ТББ”, Sodoo Emch, дэмжин оролцсон УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Эрүүл мэндийн сайд Содномын Чинзориг таньд болон ХСҮТ-ийн эмч нарын төлөөлөлдөө баярлалаа.


fb.jpg
09/Dec/2023

“Стоматай үеийн арчилгаа”
ХМНТ, Хагалгаа, боолтын сувилагч Н.Байгалмаа,
ҮДА, Нийгмийн ажилтан П.Дуламсүрэн,
ХМНТ, Хагалгаа, боолтын сувилагч Н.Оюун-Эрдэнэ
Стоматай үйлчлүүлэгчид зориулсан нийгмийн халамжийн хөнгөлөлт:
Хэрэв та стоматай бол 3 жилд 1 удаа тусгай хэрэгслийн хөнгөлөлт (840000 төгрөгийг) авч болно. Та хорооны нийгмийн халамжийн ажилтандаа хандаж зохих материалыг бүрдүүлж өгснөөр хөнгөлөлт авах эрх үүснэ.💻🔍
https://www.facebook.com/nationalcancercentermgl/videos/540888134857165

COVER.jpg
09/Dec/2023

Хавдар Судлалын Үндэсний Төвийн Дурангийн тасаг болон Солонгос улсын Samsung анагаах ухааны төвийн хамтарсан ээлжит 3 дахь удаагийн вебинар 3-р сарын 28-нд болно. Энэ удаад “Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах цөсний замын хүндрэлүүд ба ERCP эмчилгээ” сэдвээр үндсэн мэдээлэл хийгдэж, “Ходоодны эрт үеийн хорт хавдар ба уян дурангийн салст хуулах мэс заслын эмчилгээ”-ний 2 сонирхолтой тохиолдлыг хэлэлцэнэ.
Жич: Вебинарт оролцогчдын тоо хязгаартай (100 хүн).
Zoom meeting 2023 оны 03 сарын 28-ны орой 17 цагт эхэлнэ.
Meeting ID: 824 326 8327
Password: 123456

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2343572

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.