DJI_20251204102550_0524_D.jpg
23/Apr/2026

Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийн оношилгоо ба эмчилгээний сургагч багш бэлтгэх ОУ-ын сургалт эхэллээ.
Ази номхон далайн баруун бүс нутагт умайн хүзүүний өмөнгийн өвчлөлийн дөрөвний нэг нь бүртгэгддэг бөгөөд энэхүү өвчлөлийн 90 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад (LMICs) тохиолдож байна.
Манай улсын хувьд 2024 оны байдлаар умайн хүзүүний өмөнгийн 524 шинэ тохиолдол бүртгэгдэж, эмэгтэй хүйсэнд зонхилон тохиолдох хавдрын дотор 2-р байранд орж байна. Түүнчлэн умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшингээр дэлхийн 185 орноос 53-рт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.
ДЭМБ-ын дэвшүүлсэн “Умайн хүзүүний хорт хавдрыг устгах санаачлага”-ын 90-70-90 стратегийн зорилтын хүрээнд 15 нас хүртэлх охидын 90 хувийг хүний папилломавирусын (HPV) эсрэг вакцинаар бүрэн дархлаажуулах, 2 дах зорилт нь 35 болон 45 насны эмэгтэйчүүдийн 70 хувийг оношлогооны чадамж өндөртэй эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах бол 3 дах зорилт нь умайн хүзүүний өмөн оношлогдсон эмэгтэйчүүдийн 90 хувийг шаардлагатай эмчилгээнд бүрэн хамруулсанаар 2030 он гэхэд умайн хүзүүний өмөнг устгах боломжтой гэж үзэж байна.
Манай улс хорт хавдартай тэмцэх чиглэлээр дэлхий дахины тунхаглал, өндөр дээд хэмжээний амлалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд ДЭМБ-аас зөвлөмж болгож буй хорт хавдраас сэргийлэх, хянах үйл ажиллагааны зарчим, арга хэрэгсэл, тэргүүлэх чиглэлүүдэд нийцүүлэн “Хорт хавдраас сэргийлэх, хянах хөтөлбөр”-өө боловсруулан хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрт умайн хүзүүний өмөнгийн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, эмчилгээний асуудлыг цогцоор нь тусгасан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг үндэсний товлолт дархлажуулалтад оруулж мөн умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээг нэвтрүүлж байна.
Өнөөдрийн олон улсын сургалтыг дэмжин ажилласан ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүс болон Монгол дах суурин төлөөлөгчийн газар, Япон улсаас монгол улсад суугаа ЭСЯ, БНСУ-ын Католикийн Их Сургууль, АНУ-ын MD Anderson Хавдрын төвийн хамт олон болон сургагч багш нартаа гүн талархал илэрхийлье.
Бодит хамтын ажиллагааг эхлүүлсэн, оношилгоо эмчилгээний шилдэг технологи, арга зүйд суралцсан, мэдлэг, туршлагаа хуваалцсан үр өгөөжтэй сургалт байх болтугай.

2025.12.03 | Улаанбаатар хот


IMG_0366.jpg
23/Apr/2026

Сувилахуйн албаны “Шинэ сувилагч 2025” өдөрлөг боллоо. Өдөрлөгт шинээр орсон 24 сувилагч, туслах сувилагч сурсан мэдсэнээ бусаддаа танилцууллаа.
Манай хамт олныг сонгож бидний нэг болсон та бүхэндээ баяр хүргэе!

 

IMG_0352 IMG_0430 IMG_0423 IMG_0394 IMG_0392 IMG_0388 IMG_0373 IMG_0366 IMG_0354

 


IMG_0127.jpg
23/Apr/2026

Өдөрлөгт 100 гаруй ахмад ажилтан Толгой хүзүү, бамбай, Зүрхний бичлэг, зүрх судас, дотор, Хөхний эмчийн үзлэг, Хөхний эхо, Хэвлийн эхо, Эмэгтэйчүүдийн үзлэг, лабораторийн шинжилгээнд хамруулж Хоол зүйч, Сэтгэл зүйч нар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
ХСҮТ-ийг хөгжүүлж Монгол улсад хавдрын тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан ахмад ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгийг эрт илрүүлж, цаашдын хүндрэлээс сэргийлэн тэднийхээ амьдралын чанарыг дээшлүүлье!


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2566975

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.