IMG_3544-1-1200x800.jpg
13/Sep/2026

ХСҮТ-ийн хавдрын сэргээн засах тасгийн хамт олон 2024-2026 онуудад Олон улсын ротари байгууллага, Хүрээ Ротари клубын 70 мянган долларын санхүүжилт дэмжлэгтэйгээр тоног төхөөрөмжийн шинэчлэл, шинэ технологийг нэвтрүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд өндөр эрчимтэй лазер эмчилгээ (High Intensity Laser Therapy), соронзон орон эмчилгээ (Magnetic therapy), өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ (Hyperbaric Oxygen Therapy)-г нэвтрүүлж байгаа бөгөөд уг тоног төхөөрөмж нь жилд дунджаар 10000–12000 үйлчлүүлэгчдэд хавдрын эмчилгээний дараах сэргээн засах тусламж шаардлагатай өвчтөнд сэргээн засах тусламжийг үзүүлэх хүчин чадалтай юм. Хавдрын мэс засал, хими болон туяа эмчилгээний дараа үүсэх эдийн гэмтэл, архаг шарх, мэдрэлийн гаралтай өвдөлт (chemotherapy-induced peripheral neuropathy), булчингийн сулрал, хөдөлгөөний хязгаарлалт, туяаны хожуу үеийн фиброз, некроз зэрэг хүндрэлүүд нь өвчтөний амьдралын чанар, бие даан амьдрах чадварт ноцтой нөлөөлдөг. Иймд эдгээр эмгэг жамд чиглэсэн сэргээн засах өндөр технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн нь практик ач холбогдолтой боллоо. Энэ удаагийн сайн үйлсийн эзэд болсон Олон улсын ротари байгууллагууд болон Хүрээ Ротари, Хангай Ротари клубийн нийт хамт олонд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

IMG_3549-1 IMG_3544-1

IMG_3541 copyIMG_3561-1  IMG_3503-1IMG_3541-2IMG_3539-1  IMG_3524-1 IMG_3521-1 IMG_3503-2   IMG_3563-1IMG_3536-1IMG_3541-2


13/Sep/2026

Өнөөдөр Хавдар Судлалын Үндэсний Төв Ротаричуудын халуун дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын 2 томоохон ажлыг хүлээн авч байна. Үүний нэг чухал төсөл болох 87 мянган долларын санхүүжилттай эмнэлгийн дэргэдэх цэцэрлэг төслийг ХСҮТ өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Хавдар судлалын үндэсний төвийн 600 гаруй ажилчдын нийгмийн баталгааг хангаж ажлаа сэтгэл тайван хийх боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн Хангай Ротари клубын хамт олон болон олон улсын , Ротари 3620, 3830, 3450 дүүргүүд, Ротари Чеоннан вест клуб, АйВиКо ХХК, Тонхил Хайрхан ХХК байгууллагууддаа болон бүх сайхан сэтгэлт хүмүүн та бүхэндээ ХСҮТ-ийн нийт эмч, эмнэлгийн ажилчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү сайн үйлсийн үр шим олон хүнд хүрч, нийгэмд бодит өгөөжөө өгч байгаа нь хүүхдийн төлөө за гэж хэлэх чин зорилгын бодит биелэл болж байна Энэ удаагийн сайн үйлсийн эзэд болсон Хүрээ Ротари, Хангай Ротари клубийн нийт хамт олонд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

IMG_3579-1 IMG_3580-1 IMG_3567-1 IMG_3568-1 IMG_3555-1 a8tnw ahesgqnw5j


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2672748

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.