ХСҮТ-дээр 2022 оноос хойш үргэлжилж буй хөгжмийн эмчилгээний хөтөлбөр энэ зуны 6-р сард ч амжилттай явагдлаа.
Энэ удаа бидний хөгжим эмчилгээнд “ЦАГААН ЛАВАЙ ЧУУЛГА” дэмжин оролцож хавдрын эсрэг хөгжмөөр нэгдэн хавдрын даван туулагчдад, эмчлүүлэгчдэд урам зориг, итгэл найдвар, сэтгэлзүйн тэнцвэрт байдалд хүрэхэд үнэтэй нөлөө үзүүлсэн эмчилгээний мөч байлаа.
Хөгжим нь өвдөлт, айдас, ганцаардлыг зөөллөдөг. Тэр тусмаа онцгой нөхцөлд байгаа хүмүүст найдвар өгч, амьдралын утга учрыг сануулдаг.
2025.06.27-ны 11:00 цагт ХСҮТ-ийн НЭММТ(Дугуй заал)-д “Нойрны зөв дэглэм” гэсэн сэдвээр СЭМҮТ-ийн эмч П.Энх-Учрал хүрэлцэн ирж эмнэлгийн эмчлүүлэгч, үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажилтан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

