Capture.png
17/Dec/2018

ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс 2018 онд зохион байгуулах мэргэжлийн зэргийн шалгалт онол, дадлага хэлбэрээр зохион байгуулагдана. Онолын шалгалт 2018 оны 09 сарын 25нд 9:00 цагт ЭМХҮТ 2-р байранд, Дадлага шалгалт 2018 оны 10-р сарын 12 нд ХСҮТ  404 тоот өрөөнд 9:00 цагт явагдана. Зэрэг горилогч нар дэлгэрэнгүй мэдээллийг 99060709 дугаараас, ХСҮТ 404 тоотоос лавлана уу.

ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн зэргийн шалгалт зохион байгуулах комисс


17/Dec/2018

ХСҮТ-ийн төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт сургалтанд дараах мэргэжлээр суралцахыг урьж байна.

  1. Цээжний хөндийн хавдрын мэс заслын чиглэлээр дээшлүүлэх

 

Цээжний хөндийн хавдрын мэс заслын чиглэлээр дээшлүүлэх сургалтанд хамрагдах эмчид тавигдах шаардлага

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Мэс заслын эмчийн үндсэн мэргэшил эзэмшсэн
  • Англи хэлний дунд түвшнээс дээш шатны мэдлэгтэй
  • Эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх

 

  1. Элэг цөс, нойр булчирхайн хавдрын мэс заслын чиглэлээр дээшлүүлэх

 

Элэг цөс, нойр булчирхайн хавдрын мэс заслын чиглэлээр дээшлүүлэх сургалтанд хамрагдах эмчид тавигдах шаардлага

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Мэс заслын эмчийн үндсэн мэргэшил эзэмшсэн
  • Англи хэлний дунд түвшнээс дээш шатны мэдлэгтэй
  • Эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх

 

  1. Ходоодны хорт хавдрын мэс заслын чиглэлээр

 

Ходоодны хорт хавдрын мэс заслын чиглэлээр мэс заслын чиглэлээр дээшлүүлэх сургалтанд хамрагдах эмчид тавигдах шаардлага

 

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Мэс заслын эмчийн үндсэн мэргэшил эзэмшсэн
  • Англи хэлний дунд түвшнээс дээш шатны мэдлэгтэй
  • Эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх

 

  1. Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын чиглэлээр дээшлүүлэх

 

Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын чиглэлээр дээшлүүлэх сургалтанд хамрагдах эмчид тавигдах шаардлага

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын эмчийн мэргэшил эзэмшсэн
  • Англи хэлний дунд түвшнээс дээш шатны мэдлэгтэй
  • Эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй

 

  1. Хөнгөвчлөх эмчилгээний эмчийн мэргэжил дээшлүүлэх

 

Хөнгөвчлөх эмчилгээний эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах эмчид тавигдах шаардлага

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Англи хэлний дунд түвшнээс дээш шатны мэдлэгтэй
  • Эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй

Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлэн, 2018 оны 09 дүгээр сарын 03-наас 2018 оны 09 дүгээр сарын 07 хүртэлх хугацаанд ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, сургалт мэдээллийн алба (НЭМСМА-ны Мэргэжилтэн Д.Алтанзаяа)-нд ирүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  • Хүний их эмчийн мэргэжлийн диплом
  • Үндсэн мэргэшлийн үнэмлэх
  • Эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах лиценз

IMG_9315-1-1200x800.jpg
17/Dec/2018

Тус төвөөс “Гэрийн эргэлт”-ийн тусламж үйлчилгээг албан ёсоор эхлүүллээ.
Хорт хавдрын 3, 4-р шатны оноштой, зайлшгүй хөнгөвчлөх эмчилгээний тусламж шаардлагатай, хотын 6 дүүрэгт байрлах амбулоториор үзүүлэх боломжгүй, гэрээр тусламж, үйлчилгээ авах хүсэлтэй өвчтөнүүд энэхүү үйлчилгээнд хамрагдах боломжтой юм.
Жич: ХСҮТ-ийн хөнгөвчлөх эмчилгээний их эмч, сувилагч, унаагаар үйлчилнэ.

IMG_9311


z1.jpg
17/Dec/2018

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА  ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА-2018 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Хурлын зохион байгуулалтын хэсгүүд:

  • Эмнэл зүй
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Био-Анагаах
  • Эмзүй
  • Уламжлалт анагаах

Хурал болох өдөр: 2018 оны 10 дугаар сарын 28

Цахим хаяг: Эрдэм шинжилгээний бүтээлээ Gerontology104gmail.com хаягаар 2018 оны 9 сарын 15-ны дотор ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 88626823, 99243934

ХСҮТ-ийн НЭМСМА

Zar-1 Zar-2 zar-3


4.jpg
17/Dec/2018

Олон улсын толгой хүзүүний хавдрын нийгэмлэгүүдийн холбооноос 7 сарын 27-ны өдрийг толгой хүзүүний хавдартай тэмцэх өдөр болгон зарласнаас хойш олон улс оронд энэ өдөр хавдрын эсрэг янз бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг болсон билээ.

Манай оронд ч мөн энэ өдөр тус төвийн толгой хүзүүний мэс заслын тасаг, Монголын толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэг хамтран урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг үнэ төлбөргүй, ямар нэгэн баримт бичиг шаардалгүйгээр хийлээ.
Уг үзлэгт зуу гаруй хүн хамрагдаж хавдрын урьдал эмгэгтэй 20, хоргүй хавдартай 10, хортой хавдрын сэжигтэй 3 хүн илэрлээ.

Түүнчлэн энэ өдрийн хүрээнд олон нийтэд зориулсан мэдээлэл, сургалтыг арьсны хорт хавдар сэдвээр их эмч Д. Мөнхцэцэг, толгой хүзүүний хорт хавдар сэдвээр хүний гавъяат эмч Г. Пүрэвдорж нар UBS телевизийн “Эрүүл мэнд эрхэм баян” нэвтрүүлгээр хийлээ.

1 2 3 4 5 6


111.jpg
17/Dec/2018

ЭМХТ-өөс Мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг  зохион  байгуулах эрх бүхий мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж 2017 оны шалгалтын нэгдсэн тайланг хэлэлцэн,  2018 оны хурлын тогтоол, шалгалт зохион байгуулах төлөвлөгөө, холбогдох тушаал, журмыг танилцуулан шалгалтын зохион байгуулалттай холбоотой анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргэлээ.

Тус уулзалтад мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, нийгэмлэг, холбоодын тэргүүн болон бусад төлөөлөл  28 хүн оролцон санал солилцлоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын баталсан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн зэрэг олгох онолын шалгалт 2018 оны 09-р сарын 25 – 27, дадлага шалгалт
10-р сарын 03 – 15-ны хооронд зохион байгуулагдана.

http://www.chd.mohs.mn/

zar 1 zar 2 zar 3 zar 4 zar 5


IMG_2140-1-1200x800.jpg
17/Dec/2018

ХСҮТ-ийн Цацрагийн аюулгүй байдлын албанаас “Цацрагийн ослын үеийн эмнэлэгийн яаралтай тусламж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.  Сургалтаар цацраг, цацрагийн осол, бэлэн байдал түүнтэй холбоотой сургамж, яаралтай тусламжийн менежмент, осолд өртөгсдөд үзүүлэх нийгэм сэтгэл зүйн дэмжлэг зэрэг сэдвээр лекц уншиж онолын мэдлэгээ 5-н өртөө бүхий өртөөчилсөн сургалтаар бататгасан нь оролцогчдыг идэвхижүүлсэн үйл ажиллагаа боллоо.  Мөн сургалтын сэдвийн хүрээнд цацрагийн осолд өртсөн хүнд эмнэлэгийн яаралтай тусламжийг зохион байгуулах талаар үзүүлэх сургалтыг хийсэн нь оролцогчдод шинэ мэдлэгээ бодитоор нь харж суралцах боломж олгосон үр дүнтэй ажил болжээ.

Сургалтад ХСҮТ-ийн эмч, сувилагч, ажилтнуудаас гадна ЭМЯ, ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Цөмийн энергийн комиссын цацрагийн аюулгүй байдлын алба, Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хордлогын үндэсний төв болон 2, 3 дугаар шатлалын эмнэлэгийн төлөөллүүд оролцлоо.  Цацрагийн осол, түүнээс сэргийлэх, эмнэлэгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангахын тулд цаашид ХСҮТ-ийн нийт ажилтан, албан хаагчдыг уг сургалтад бүрэн хамруулан сургахаар төлөвлөж байна.

IMG_1997-1 IMG_2004-1 IMG_2005-1 IMG_2009-1 IMG_2011-1 IMG_2016-1 IMG_2045-1 IMG_2060-1 IMG_2071-1 IMG_2080-1 IMG_2089-1 IMG_2097-1 IMG_2098-1 IMG_2105-1 IMG_2112-1 IMG_2117-1 IMG_2140-1 IMG_2151-1 IMG_2152-1 IMG_2162-1 IMG_2166-1 IMG_2174-1 IMG_2176-1 IMG_2197-1 IMG_2200-1 IMG_2201-1 IMG_2214-1 IMG_2223-1 IMG_2234-1 IMG_2239-1 IMG_2253-1 IMG_2255-1 IMG_2261-1 IMG_22611-1


IMG_1676-1200x800.jpg
17/Dec/2018

ХСҮТ-ийн шинээр практикт нэвтрүүлсэн дэвшилтэт технологийн нэг бол ходоодны хавдрыг эрт үед нь дурангаар оношилж, дурангийн аргаар хавдар үүсч буй эмгэг салстыг хуулж авах эмчилгээний арга юм.

Энэ аргаар их туршлага хуримтлуулж дэлхийд тэргүүлэх амжилт гаргаж яваа, манай эмч нарын багш Осака ОУ-ын хавдрын институтын дэд захирал, дурангийн эмч Noriya Uedo айлчиллаа.

Иргэдээ хавдраас хамгаалах эрт илрүүлэг, эмчилгээг хөгжүүлэх багш шавь нарын ажилд улам их амжилтыг хүсье!

IMG_1645 IMG_1650 IMG_1654 IMG_1667 IMG_1673 IMG_1679

 


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1964447
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.