11/Aug/2026

11 сарын 10-14 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж буй “Шим тэжээлийн доройтлыг таниулах долоо хоног”-ийн хүрээнд “Хавдар ба Шим тэжээлийн доройтол” сэдэвт сургалтыг ХСҮТ-д анх удаа зохион байгууллаа.
Олон улсын тоо баримтаар нийт хорт хавдартай хүмүүсийн 20% нь хавдрын үйл явц, эмгэг жамаас бус шим тэжээлийн доройтлоос болж нас бардаг байна. Шим тэжээлийн доройтлыг эрт илрүүлэн оношилж, эмчлэх нь чухал байна.
ХСҮТ-ын мэргэжлийн эмч нар, ШУТИС, АШУҮИС- ын Шим Тэжээл Судлалын Тэнхимийн багш нар хавдрын байршил бүрт тохиолдох хооллолтын хүндрэл болон шим тэжээлийн доройтолын тухай илтгэл тавилаа.
Сургалтанд 50 гаруй улс болон хувийн эмнэлгийн хоолзүйч нар оролцож шим тэжээлийн доройтлын талаар хэлэлцэв. Мөн дэмжин оролцогч Foody Mongolia веган хооллолтын амталгаа явуулж, хавдрын үед веган хооллолтын ашиг тусыг танилцуулав.
Бидний үйл ажиллагааг дэмжин тусалж ажилласан “Л-хоёр ХХК”-ын хамт олонд талархал илэрхийлье.


zar-1-1200x668.png
11/Aug/2026

Өдөрлөгт зөвхөн 2025 онд эмчилгээний хоолонд шинээр гаргасан 17 нэр төрлийн хоол, нарийн боов, талх, шүүсний ы жор, технологийг танилцуулснаараа онцлог байсан бөгөөд 100 гаруй эмчлүүлэгч, үйлчлүүлэгч, ажилчид оролцжээ.
Мөн өдөрлөгийн үеэр зажлах залгих бэрхшээлтэй үеийн хооллолтын зөвлөмж, технологи ажиллагаа, хоол бэлтгэх үеийн аюулгүй байдлын дэглэм мөрдөх зааварчилгаа болон эмчлүүлэгчдэд зориулсан жин алдах үед хэрэглэх жор, элэгний хавдар өвчний үеийн хооллолт, ходоодны хавдар өвчний үеийн хооллолтын тухай зөвлөмж бэлтгэн 150 ширхэгийг хэвлэн тарааж, эмчилгээний хоол хийх арга ажиллагааг оролцогчдод тайлбарлан таниулах ажил хийгдсэн байна.
Иргэд, үйлчлүүлэгчдээс хоолны амт, чанарыг өндрөөр үнэлж сайхан хоолоор үйлчилж байгаа тухай талархал илэрхийлж бидэнд урам өглөө.

553189898_1411771800740885_4206203346964489905_n-1200x800.jpg
11/Aug/2026

Өнөөдөр Зава Дамдин Ринбүчи сүсэгтэн олондоо зориулж эрүүл оршихуйн увдисыг соёрхогч Анагаахуйн дээд “Оточ Манал”-ын лүн соёрхох тул та бүхнийг урьж байна.
Ирсэн хүн бүрт Оточ маналын уншлага, гарын бэлэгтэй.
2025 оны 11-р сарын 13-ны өдрийн 14:00 цагт ХСҮТ-ийн дугуй зааланд болно.

11/Aug/2026

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Соён гэгээрүүлэх хэлтсээс хүрэлцэн ирж, “ХӨГЖИМ ЭМЧИЛГЭЭ 2025” арга хэмжээнд нэгдэн оролцож, 11 дүгээр сарыг үрэгжлүүлсээр.
Хөгжмийн анагаах увдис, ид шидээр амар амгаланг мэдрэх энэ өдрөөр сэтгэлээ тайвшруулж, урам зориг авч, эерэг энергиэр цэнэглэцгээе! ✨


zar-2.png
11/Aug/2026

ДЭМБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарыг уушгины хорт хавдрын эсрэг анхаарал хандуулах сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Уг сарын хүрээнд та бүхэнд уушгины хорт хавдраас хэрхэн сэргийлэх талаарх мэдээллүүдийг цувралаар хүргэж байна

zar-1-1200x1200.jpg
11/Aug/2026

ИЛТГЭГЧ: ELSEVIER КОМПАНИЙН SCOPUS МЭДЭЭЛЛИЙН САНД H-INDEX-ЭЭР ТЭРГҮҮЛЖ БУЙ АШУҮИС-ИЙН СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА, СУДЛААЧ, АУ-НЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.ДАРАМБАЗАР


zar-6.png
11/Aug/2026

Эмчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэн, эмийн зохицуулалтын байгууллага эсвэл эм үйлдвэрлэгч хэн ч байсан — бид бүгдээрээ эмийг илүү аюулгүй болгох үүрэгтэй.
Эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг [https://mmra.gov.mn/?id=200312]-д мэдээлэх бүрт тухайн эмийн аюулгүй байдлын мэдээлэл илүү баяжиж,
ингэснээр эмчлүүлэгчдийг учирч болзошгүй хор уршгаас хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авах боломжийг бидэнд болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад олгодог.
Манай Фэйсбүүк хуудасны “bio” хэсэгт байгаа холбоосоор орж, та хэрхэн #MedSafetyHero байж болохоо олж мэдээрэй.

Их уншсан мэдээ

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2661715

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.