584157316_1261846135977052_3909065718084471115_n-1200x800.jpg
23/Apr/2026

Төр засгаас эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг төрийн дээд одон медиалиар шагнаж урамшууллаа. Манай хамт олноос Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан болон Хөдөлмөрийн хүндэт медаль цол тэмдгийн эзэд тодорлоо.
Монгол Улсын Эрүүлийг Хамгаалахын Гавъяат ажилтан, Сувилахуйн албаны Эмэгтэйчүүдийн кабинетийн сувилагчаар олон жил үр бүтээлтэй ажилласан Гэцэнпэлжээгийн Наранцацрал, “Хөдөлмөрийн хүндэт медаль” цол тэмдгээр шагнагдсан Цусны сувилагч Пүрэвдоржийн Нарандүүрэн, Хими эмчилгээний ээлж сувилгааны сувилагч Баатарын Цагаансарнай нартаа хамт олныхоо өмнөөс баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
586222107_1261845982643734_386428965231355922_n 584871779_1261845949310404_1870839163346320757_n 585243926_1261846032643729_6987720449605181455_n 585993410_1261845985977067_841183294073341198_n 586863817_1261846095977056_8412339091449727893_n 587038452_1261847702643562_6163089179008349925_n 587133297_1261840939310905_1831845698037810431_n

e302a90c2a3dba174a5afec4617764f514e40bc4-1200x927.png
23/Apr/2026

Эмнэлгийн мэргэжилтний хувьд та эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй.
✔️ Эмчлүүлэгч болон тэдний асран хамгаалагчидтай эмийн тохиолдож болох гаж нөлөөний талаар ярилцаарай.
✔️ Гаж нөлөөнөөс урьдчилан сэргийлэх эсвэл зохицуулах аргыг тэдэнд тайлбарлаарай.
✔️ Хэрэв гаж нөлөө илэрвэл хаана, хэрхэн мэдээлэхийг зааж өгөөрэй.
Бид бүгдээрээ эмийн хэрэглээг илүү аюулгүй болгох хүчтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг манай холбоосоор орж үзээрэй.

585062235_1261621172666215_1673608061258792932_n.jpg
23/Apr/2026

“Бичил биетний тэсвэржилтийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг жил бүрийн 11 сард дэлхий даяараа тэмдэглэдэг ба манай улс энэ жил 11 дэх удаагаа “Ирээдүйнхээ аюулгүй байдлын төлөө өнөөдрөө хамгаалж, яг одоо хэрэгжүүлж эхлэе” уриатайгаар зохион байгуулж байна.
Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ. Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэх нь тэсвэржилт үүсгэдэг.
Иргэд бид юун дээр анхаарах вэ?
Антибиотик болон бусад бичил биетний эсрэг эмийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
– Бичил биетний эсрэг эмийг:
o Эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
o Эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэхийг зогсоох
– Томуу, томуу төст өвчин зэрэг вирусийн гаралтай халдварыг антибиотик эмээр эмчлэхгүй байх.
– Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотик, бусад бичил биетний эсрэг эмийн хэрэглээг багасгаснаар эмэнд тэсвэржилтийг бууруулж чадна.
587019863_1261621152666217_1128781914704809892_n 584413588_1261621329332866_6248165892813999541_n 584533979_1261621325999533_6896196610401838576_n 586214359_1261621309332868_4039609732193511160_n 584512723_1261621252666207_8790042139579736324_n 585567563_1261621229332876_5762771685759331304_n 586774790_1261621225999543_983095849088501026_n 586447726_1261621145999551_7506509518831945997_n 585062235_1261621172666215_1673608061258792932_n

zar-5.png
23/Apr/2026

Бүх эмчлүүлэгч болон тэдний асран хамгаалагчид эмийн хэрэглээг хүн бүрт илүү аюулгүй болгох хүчтэй.
Та дараах 4 аргаар эмийг илүү болгоомжтой хэрэглэх болон фармаковижилансийн ач холбогдлыг түгээх боломжтой. Үүнд:
✔️ Эмч, сувилагч эсвэл эм зүйчтэйгээ тухайн эмийн гаж нөлөөний талаар ярилцаарай.
✔️ Эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг хэрхэн, хаана мэдээлэхийг мэдэж аваарай.
✔️ Эмийн хэрэглэх зааврыг уншиж, тунгийн дэглэмийг дагаж мөрдөөрэй.
✔️ Гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг эмчдээ хэлж, [https://mmra.gov.mn/?id=200312] хуудсанд мэдээлээрэй
[https://mmra.gov.mn/?id=200312] хуудсанд илгээсэн бүх мэдээлэл нь Дэлхийн өнцөг булан бүрт эмчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй.
#MedSafetyWeek аянд нэгдээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг манай байгууллагын цахим хуудаснаас аваарай.

23/Apr/2026

11 сарын 10-14 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж буй “Шим тэжээлийн доройтлыг таниулах долоо хоног”-ийн хүрээнд “Хавдар ба Шим тэжээлийн доройтол” сэдэвт сургалтыг ХСҮТ-д анх удаа зохион байгууллаа.
Олон улсын тоо баримтаар нийт хорт хавдартай хүмүүсийн 20% нь хавдрын үйл явц, эмгэг жамаас бус шим тэжээлийн доройтлоос болж нас бардаг байна. Шим тэжээлийн доройтлыг эрт илрүүлэн оношилж, эмчлэх нь чухал байна.
ХСҮТ-ын мэргэжлийн эмч нар, ШУТИС, АШУҮИС- ын Шим Тэжээл Судлалын Тэнхимийн багш нар хавдрын байршил бүрт тохиолдох хооллолтын хүндрэл болон шим тэжээлийн доройтолын тухай илтгэл тавилаа.
Сургалтанд 50 гаруй улс болон хувийн эмнэлгийн хоолзүйч нар оролцож шим тэжээлийн доройтлын талаар хэлэлцэв. Мөн дэмжин оролцогч Foody Mongolia веган хооллолтын амталгаа явуулж, хавдрын үед веган хооллолтын ашиг тусыг танилцуулав.
Бидний үйл ажиллагааг дэмжин тусалж ажилласан “Л-хоёр ХХК”-ын хамт олонд талархал илэрхийлье.


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2566984

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.