423004566_768127885348882_7625030382454617737_n-1200x676.jpg
07/May/2024

1-р сарын 25-нд ХСҮТ-ийн Сувилахуйн алба, Элэг шилжүүлэн суулгах алба, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгийнхан хамтран “Эрт сэрэмжлүүлэх үнэлгээ” үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. “Эрт сэрэмжлүүлэх үнэлгээ”-г хэрэглэхийн ач холбогдол, сувилагч өвчтнийг хэрхэн үнэлэх, үнэлгээнээс хамааран сувилагчаас хэрэгжүүлэх ёстой арга хэмжээний талаар мэдлэг, ур чадвар олгох сургалтад тус төвийн 18 эмч, 94 сувилагч оролцлоо. Үзүүлэх сургалтыг 3-н өртөөгөөр зохион байгуулж өртөө бүрийг эмч, сувилагч нарын баг удирдан чиглүүлж байсан нь үр дүнтэй, ач холбогдолтой болж буйг ХСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх онцлон дурдсан юм.
423328044_768128095348861_6506002601672038578_n 423312340_768127832015554_4025119351598740756_n 423247250_768127815348889_5582591020530994039_n 423235731_768127975348873_8418583494629007361_n 423224836_768128305348840_5133989078946318029_n  423159987_768127878682216_1829026914643284130_n 423134388_768127842015553_5298613616550220491_n 423133940_768128005348870_8263756966406397435_n 423131522_768128418682162_4415711795247512191_n 423012457_768128108682193_8499588548944811840_n 423006453_768127882015549_6339873506599483978_n 423005397_768128212015516_1815655988968172834_n 423005085_768128048682199_5433154215636903786_n 423004875_768128315348839_1902443679397674902_n  423004378_768128082015529_3321312175594785012_n 423004266_768128192015518_199759797914439472_n

07/May/2024

Хавдар судлалын үндэсний төв

Хавдар судлалын үндэсний төвөөс Хавдрын эсрэг дэлхийн өдрийг угтаад “Эрүүл амьдрал-Эрүүл дадлаас” хэмээх 2-3 минутын рийлний уралдааныг ЕБС-ийн 10-12р ангийн сурагчдын дунд зарлаж байгаа юм байна.  Яаж оролцох вэ гэжүү?  Өөрийн уран сэтгэмжээрээ хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн ирээдүйд гарах сөрөг үр дагаврыг дурьдаж сурталчилсан видеогоо өөрийн фэйсбүүк дээрээ тавиад Хавдар судлалын үндэсний төв гэсэн хаштаагийг ашиглана шүү.  Амжилт хүсье.
 422817827_767104748784529_9065050924636413953_n

 


419810273_760290889465915_5834321173149277569_n.jpg
07/May/2024

Монголын Хавдрын Интервеншнэл Радиологи Судлалын Нийгэмлэгээс ”Liver No-Touch RFA and DEB-TACE masterclass” сургалтуудыг анх удаа зохион байгуулах гэж байна. ”Liver No-Touch RFA” сургалт 2024 оны 1-р сарын 19-20-нд, “DEB-TACE masterclass” сургалт 1-р сарын 22-23-нд тус тус ХСҮТ-д болно. Сургалтуудад БНСУ-ын Seoul National University Hospital-ын проф. Жеон Мин Ли болон Тайван улсын Taipei Veterans General Hospital-ын проф.Чиен Ан Лиү нар хүрэлцэн ирж сонирхолтой илтгэлүүд тавина. Мөн no-touch RFA болон DEB-TACE-ийн мэс ажилбаруудын дадлага сургалт хийгдэнэ. Интервеншнал радиологийн, дүрс оношилгооны, хавдар судлаач болон резидент, феллов эмч нарыг мастеркласс сургалтад идэвхитэй оролцохыг урьж байна.
420005675_760290802799257_847176898780862430_n 420034754_760290806132590_8479200541410242259_n 420040704_760290872799250_6581000758936483583_n 420129688_760290816132589_1483561555372549450_n

07/May/2024





Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/468 тоот тушаал

“Жагсаалт, журам батлах тухай“


Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/355 тоот тушаал

“Нийслэлийн хүн амд үзүүлэх мэс заслын тусламж үйлчилгээг шинэчлэх батлах тухай“


Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/384 тоот тушаал

“Хуваарь батлах тухай“


Эрүүл мэндийн сайдын А/813 тоот тушаал

“Эрүүл мэндийн байгууллага болон шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх журам“


412846039_743778971117107_4188709632746305623_n-1200x800.jpg
07/May/2024

Хавдар судлалын үндэсний төвийн Үйлчлүүлэгчийг дэмжих алба, Нийгмийн эрүүл мэнд, төлөвлөлт, сургалтын албанаас хамтран зохион байгуулсан даван туулагч, эмчлүүлэгчдэд зориулсан “Бидний шинэ жил” шинэ жилийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө
Бидний шинэ жилийн баярт сайн дурын үүднээс нэгдэж оролцсон МУУГЗ, хөгжмийн зохиолч Д.Пүрэвдорж, The Voice Of Mongolia шоуны шилдэг оролцогч дуучин Э.Дашням, Б.Оюу болон комедиан Заяа, Цэцэгс уран нугаралтын дугуйлангийн уран нугараачиддаа хамт олныхоо өмнөөс болон даван туулагчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье
Бидний үйл ажиллагаанд дэмжин оролцсон Монос Эмийн Үйлдвэр, Star life Mongolia компанийн хамт олондоо мөн талархал илэрхийлж цаашидын үйл ажиллагаанд нь амжилт хүсье
Эрхэм үйлчлүүлэгч, эмчлүүлэгч та бүхэн ирэх ондоо эрүүл саруул байж, таны гэр бүл аз жаргал, баяр баяслаар дүүрэн байх болтугай. 411934830_743778451117159_8569074520588106853_n
411878050_743779801117024_83148905761344833_n
412274877_743779297783741_3098597480885878265_n
411810478_743786877782983_1919018627308719196_n
411950461_743779164450421_6615556488655988539_n
411858615_743779047783766_8903756680385374978_n
410945831_743778607783810_5343767450085663047_n
412078309_743778911117113_3743186143889507459_nгай

412871769_743637217797949_3909255410957739752_n-1200x800.jpg
07/May/2024

“Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” зөвлөгөөн боллоо.
✅ 2023 оны 12 сарын 19 нд ЭМЯ-ны хурлын Б танхимд “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн боллоо.
✅ ХСҮТ-өөс ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулагдсан уг зөвөлгөөнд нийслэлийн 9 дүүргийн хавдар судлаач, хөнгөвчлөх эмчилгээний эмч, сувилагч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, хоспис эмнэлгүүдийн захирал, эмч нар болон ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эмч, сувилагч, дадлагажигч эмч нар зэрэг 60 гаруй хүн оролцжээ.
✅ “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” зөвлөгөөнийг нээж ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, ДЭМБ-ын ХБӨ асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, МХЭН-ийн тэргүүн Д.Одонтуяа нар үг хэллээ.
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний шинэчлэн боловсруулагдаж буй заавар, журмуудыг анхан болон 2 дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд танилцуулах, хэлэлцүүлэх зорилготой уг зөвлөгөөнд ЭМЯ-ны ЭТҮГ-ын сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Хандармаа, ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч Н.Бадрал, Сувилахуйн албаны дарга Ю.Оюунзул, ҮДА-ны дарга Л.Энхээ, МХЭН-ийн тэргүүн Д.Одонтуяа, БЗД-ийн хавдар судлаач эмч Ч.Отгонбаяр, “Найдвар хоспис” эмнэлгийн захирал Б.Бүрэнжаргал, “Энэрэнгүй харц” хоспис эмнэлгийн захирал Т.Алтанхуяг нар танилцуулга илтгэл хийж илтгэлүүдийн дараа оролцогчид тулгамдаж буй асуудлууд, зааварт оруулах саналуудын талаар ярилцсан нь зөвлөгөөний гол үр дүн байсан юм.
✅ Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, чанартай тусламж үйлчилгээг хүртээмжтэй, тасралтгүй хүргэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар төрийн болон хувийн хэвшлийн эмч мэргэжилтнүүд ярилцах, саналаа хуваалцах, шинэчлэн боловсруулагдаж буй заавар, журмуудын талаар мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг бүрдүүлж, зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан ХСҮТ-ийн Н.Бадрал  эрхлэгчтэй Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн хамт олонд ажлын улам өндөр амжилт хүсье.
✅ Биднийг дэмжин ажилласан Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад талархал илэрхийлье.
412871769_743637217797949_3909255410957739752_n
412852144_743642827797388_5306317710140667482_n 412905866_743642901130714_4309976276034819853_n

07/May/2024



Байгууллагын

АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО


Эмнэлгийн үзүүлэлт




Холбоо барих


Цахим бүртгэлийн утас: 72724000

nccm@cancer-center.gov.mn

Үзлэг захиалах


II улирлын үзүүлэлт

s2-1-min


II улирлын үзүүлэлт

s2-min


m3-1200x800.jpg
07/May/2024

1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдөр” болгон тунхаглан зарлаж, дэлхий нийтийн анхаарлыг Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хандуулсан байдаг.
Энэ жилийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж
байна.
Тус өдөртэй холбогдуулан бид бүхэн дараах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж ажиллалаа. Үүнд:
  • Стресс, сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр, сэтгэл зүйн сорил явуулж үр дүнд тулгуурлан сэтгэл зүйн мэдээлэл, зөвлөмж өгөх,
  • Бие хүний зан чанарын онцлогийг тодорхойлох тестээр өөрийгөө танин мэдэх,
  • Стресс тайлах амьсгалын дасгал, булчин суллах дасгал
  • Стресс, сэтгэл гутрал, түгшүүрээс урьдчилан сэргийлэх
  • Сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаарх зөвлөгөө мэдээлэл өгч, гарын авлага тараах зэрэг “Нээлттэй өдөрлөг”-ийг иргэд, үйлчлүүлэгчдэд зориулан хийлээ.
Нийт эмч, ажилтнууддаа зориулан “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалъя” сэдвийн дор СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Ж.Гантулгын сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахын ач холбогдол, стресс менежмент зэрэг үр өгөөжтэй сургалт лекцийг сонсож, энэ өдрийг маш амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.
Таны сэтгэцийн эрүүл мэндэд эрүүл энхийг хүсье.
 m3-1 m3-2 m3-3 m3-5 m34

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2402731

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.