492231896_1088453633316304_5583810349694134795_n-1200x900.jpg
18/Jul/2025

ХСҮТ-ийн Сувилахуйн албаныхан 4-р сарын 18-нд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төгсөх курсийн 55 оюутанд ажлын байрны танилцуулга, сурталчлах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Сувилагч хэмээх эрхэм сайхан мэргэжлийн ирээдүйн эздийг ХСҮТ-д ирэхийг урьж байна.

492409402_1087720156722985_6782631348424728613_n-1200x800.jpg
18/Jul/2025

ХСҮТ, Mongolian National Broadcaster, Khan Bank хамтран 2011 оноос хойш 15 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг Үндэсний аян-2025” Дорноговь аймагт 4-р сарын 14-18-ны өдрүүдэд амжилттай хэрэгжлээ.
Аяны хүрээнд аймгийн ЗДТГазрын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд аймгийн удирдах түвшний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХСҮТөвийн Ерөнхий захирал Н.Эдэнэхүү, дэд захирал Ц.Уранчимэг, аяны багийн зохион байгуулагч С.Эрдэнэчимэг, Аймгийн орлогч дарга , аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д. Батцэцэг нар оролцож, ХСҮТөвөөс “Дорноговь аймгийн хорт хавдрын өвчлөл, нас баралт, хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэвдээр илтгэл танилцуулж анхаарах асуудлуудаар харилцан санал солилцлоо.
Дорноговь аймагт Хавдар судлалын үндэсний төв Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Бат-Оргилоор ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нарын баг 5 хоног ажиллалаа. Тус багт эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Ц.Пүрэвдулам , дүрс оношлогооны эмч О.Даваадулам, элэг, цөс нойр булчирхайн мэс заслын их эмч Н.Лхам, дурангийн их эмч Б.Идэрцэцэг, хөхний эрт илрүүлгийн оношлогооны эмч Г.Жавхлан, ТХМЗ-ын их эмч М.Янжинлхам, эмгэг судлаач их эмч С.Наранзул, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний эмч Э.Золзаяа нар ажиллаж нийтдээ 1171 хүнд үзлэг, оношилгоо хийлээ.
Эмч нарын үзлэг оношилгооны үр дүнгээс:
Нийт үзлэгээс хортой хавдрын 11 шинэ тохиолдол буюу элэг хорт хавдар 3, умайн хүзүүний хорт хавдар 2, үтрээний хорт хавдар 1, бамбай булчирхайн хорт хавдар 1, улаан хоолойн хорт хавдар 1, уушгины хорт хавдар 1, хөхний хорт хавдар 1, анхдагч тодорхойгүй хорт хавдар 1 тус тус оношлон илрүүлжээ.
Мөн хортой хавдрын сэжигтэй тохиолдол 30, хоргүй хавдрын 371 тохиолдлыг илрүүллээ.
Аяны хугацаанд 124 эсийн шинжилгээ, 21 эдийн шинжилгээг аймагт нь хийж, хариуг цаг алдалгүй гаргалаа.
Дүрс оношилгооны эмч 28 хүнд КТГ-н шинжилгээ хийж, дүгнэлтийг нь гаргалаа.
Ходоодны хорт хавдар, умайн хавдар, зөөлөн эдийн болон гар сарвууны хавдар, ходоодны хоргүй хавдрыг авах дурангийн хагалгаа, толгой хүзүүний байрлалын хавдрын 5-н мэс засал, хөхний мэс ажилбар 7-г хийлээ.
Чадавхижуулах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:
Дуран оношилгооны болон КТГ-ийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны дагалдан сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дурангийн хоргүй хавдрын хагалгаа, хөхний хавдрын сэжигтэй тохиолдлын биопси шинжилгээ авах арга техник, умайн хүзүүний эрт үеийн хорт хавдрын мэс засал эмчилгээний аргыг хагалгааны явцад ажлын байранд сургалтуудыг хийлээ.
“Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт 1кр багц цагийн сургалт зохион байгуулж нийт 50 эмч мэргэжилтнийг хамруулжээ.
Аймгийн ЭМГ-ын хүсэлтээр өвдөлт намдаах аргын талаарх сургалтыг зохион байгуулж 36 эмчийг хамрууллаа.
Орон нутгийн иргэдэд хавдрын нарийн мэргэжлийн тусламж үзүүлж, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулан амжилттай ажилласан Дорноговь аймгийн багийн хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.

491404448_1009131401309733_4124394836439425016_n.jpg
18/Jul/2025

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга хэмжээг Монгол Улсад эрчимжүүлэхэд 90 гаруй сая төгрөгийн өртөг бүхий эрт илрүүлгийн оношлуурыг шийдвэрлэж нийслэлийн Хан-Уул дүүргээс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.
Монгол Улсад Умайн хүзүүний хорт хавдраар жил бүр 500 орчим эмэгтэй оношлогдож, тэдгээрийн 40 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөлийн хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны гуравдугаарт орж байна.
ДЭМБ-аас энэхүү өвчлөлийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол Монгол Улсад 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдлын тоо 22.4 хувиар, 2050 он гэхэд 77.6 хувиар нэмэгдэх төлөвтэй байна гэж тооцоолсон.

490988034_1081378590690475_5226848292710075334_n-1200x800.jpg
18/Jul/2025

✅ Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, ХААН Банк хамтран 15 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2025” Дорноговь аймагт нээлтээ хийлээ.
✅Энэ жилийн аян 2025 оны 4-р сарын 14-19-ний хооронд Дорноговь аймагт, 4-р сарын 20-26-нд Архангай аймагт хэрэгжиж, орон нутгийн иргэдэд хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийх, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ шийдвэр гаргагчид, хавдар судлаач эмч, сувилагч, хавдар бүртгэгч нар уулзалт, сургалтууд хийх ажлуудыг зохион байгуулах ажээ.
✅ Аяны энэ удаагийн багт ХСҮТ-ийн ерөнхий захирал Э.Эрдэнэхүү, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, элэг цөсний мэс засал, хөх, хөнгөвчлөх эмчилгээ, дуран, эмгэг судлаач эмч нар ажиллаж байна.
✅Аяны эхний өдрийн байдлаар 159 хүн үзлэгт хамрагдаж, хортой хавдар 3, хорт хавдрын сэжигтэй 3 тохиолдол илрүүлжээ.
✅Эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулахад бодит үр дүн гаргасан энэхүү аян нь үндэсний хэмжээнд танигдаж, хавдрын эрт илрүүлгийн суурийг тавьсан гэдгээрээ олны талархалыг хүлээсэн юм.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2406549

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.