Хавдар судлалын үндэсний төв

ТҮҮХЭН ЗАМНАЛ

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/huuchinbaishin.gif

Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төв

ТАНИЛЦУУЛГА


Үндэсний хавдар судлалын албаны хөгжлийн товч тойм

Эрүүл мэндийн салбар үүсч, хөгжсөн замнал, үүний дотор хорт хавдрыг эмчилэн хянаж байсан өмнөх ба одоо үеийн байдал, зарим эмч, эрдэмтдийн бичиж хэвлүүлсэн материалд тулгуурлан хавдар судлалын албаны хөгжлийг дөрвөн үе болгон авч үзэж болох юм.

Нэгдүгээр үе (1921-1960)

1921-1960 оныг хамрах энэхүү үед хавдар судлалын бие даасан тусламж бий болох суурь бэлтгэл хангагдсан гэж үзэж болно.  Манай улсад эрүүл эндийн салбар үүсч хөгжиж байх эхэн үед (1921-1940) хүн амын дунд бэлгийн замын болон бусад хавдларт өвчний тархалт элбэг байсан тул нахаарлын төвд байжээ.  Хорт хавдрыг хянах асуудал хорт хавдартай өвчтөнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээг үзүүлэх асуудлын хүрээнд хязгаарлагдаж байв.  Академич Т:Шагдарсүрэнгийн (1960) бичсэнээр, дотор ба эмэгтэйчүүдийн тасагт ажиллаж байсан мэс заслын ганц нэг орыг эс тооцвол 1932 он хүртэл манай улсад мэс заслын бие даасан тусламж, үйлчилгээ байгаагүй байна.  1934 оноос 20 ортой мэс з?аслын тасаг анх Улаанбаатар хотод, хожим аймгуудад бйгуулагдаж, хорт хавдрын эмчилгээний үндсэн хэлбэрийн нэг болох мэс заслын эмчилгээг өнгөц байрлалын зарим эрхтэний хавдрын үед цөөн тоогоор хийдэг болжээ.  Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ 1940 оноос өргөжиж эхэлсэнтэй холбоотойгоор хавдар өвчний мэс заслын эмчилгээний арга өргөнөөр нэвтэрч, зөвхөн өнгөц төдийгүй гүнд байрлалтай хорт хавдрын үед мэс заслын эмчилгээг амжилттай хийдэг болсон байна.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/1982_2006.gif

Бидний

ТУХАЙ


Хоёрдугаар үе (1961-1982)

1961-1982 онд хорт хавдрын төрөлжсөн тусламж, үйлчилгээг зохион байгуулж эхэлсэн байна.  1961 онд “Цацраг туяа” эмнэлэг байгуулагдсанаар хорт хавдрын төрөлжсөн тусламж, үйлчилгээ үүсч хөгжих эхлэл тавигдсан гэж үздэг.  Цацраг туяа эмнэлэг нь анх 45 ортой хэвтүүлэн эмчлэх нэг тасаг, амбулатори, клиник ба эд, эс зүйн лаборатори, эмийн сан, захиргаа аж ахуй гэсэн дөрвөн нэгжтэй, 5 монгол их эмч, хуучнаар Зөвлөлт холбоот улсын 4 мэргэжилтэнтэйгээр байгуулагджээ.

Цацраг туяа эмнэлгийн орны тоо 1961-1982 оны хугацаанд 2,4 дахин, их эмчийн тоо 4 дахин нэмэгдэж, улмаар зөвхөн туяа эмчилгээ төдийгүй мэс засал, эмэгтэйчүүдийн болон эмийн (хими) эмчилгээний хэсэгтэй болж өргөжсөн байна.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/2006.gif

Манай

ТҮҮХЭН ЗАМНАЛ


Гуравдугаар үе (1982-2006)

Цацраг туяа эмнэлэг нь 1982 онд Улсын хавдар судлалын төв болон өргөжиж, зориулалтын шинэ байранд орсноор хавдрын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд, хот өхдөөгийн хүн амд үзүүлэх боломжтой болж өргөжсөн байна.  Тухайлбал хэвтэн эмчлүүлэх хэсэг нь тус бүр 60 ортой мэс засал, туяа эмчилгээ, эмэгтэйчүүдийн болон 20 ортой химим эмчилгээний тасгуудын зэрэгцээ хагалгааны хэсэг, сэхээн амьдруулахын 4 ортой тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байжээ…

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болсноор сургалт, эрдэм шинжилгээний баазын үүргийг давхар гүйцэтгэж эхлэхийн зэрэгцээ 1982 оноос аймаг, дүүрэгт байгуулагдсан хавдар судлалын орон тооны кабинетад арга зүйн дэмжлэг үзүүлдэг болжээ.  1990 оноос компьютерийн томограф, 1991 оноос телевизийн системтэй олон хувилбарт рентген оношийн аппарат зөөврийн болон суурин ЭХО аппарат, цахим тооцоолуурт стереограф, хагалгааны явцын ба дараах кардиомонитор зэрэг оношилгоо, эмчилгээний олон аппарат ашиглалтанд оров.  1992 онд толгой хүзүүний мэс заслын тасаг, 1999 онд сувилахуйн алба, 2002 онд хөнгөвчлөх эмчилгээний тасаг, 2003 онд эрдэм шинжилгээ, сургалт мэдээллийн албыг тус тус шинээр үүсгэн зохион байгуулснаар эмчилгээ үйлчилгээ, хавдрын үндэсний бүртгэл мэдээлэл, сургалт судалгааны ажлын хүрээ улам өргөжсөн.  1982-2006 онд эмнэлгийн орны тоо 4,9 дахин, их эмчийн тоо 10 дахин нэмэгджээ.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/baishinweb.jpg

Байгууллагын

ҮЙЛ АЖИЛЛАГАА


Дөрөвдүгээр үе (2006 – одоог)

2006 онд Монгол Улсын хавдар судлалын төвийг Хавдар судлалын үндэсний төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлсэн байна.  Мөн 2009 оны 9-р сарын 9-ний өдөр Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төв болон нэрэнд өөрчлөлт орсон байна.

Хорт хавдрын гуравдугаар шатлалын тусламж, үйлчилгээ, үүнд оношилгоо болон төрөлжсөн мэс заслын, туяа, хими, хөнгөвчлөх эмчилгээг үзүүлэх нь ХСҮТ-ийн үйл ажиллагааны өөр нэгэн үндсэн чиглэл юм. Тухайлбал 2010 онд ХСҮТ 72000 орчим хүнд абулаторийн, 7176 хүнд стационарийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.

Үндэсний төвийн хувьд хорт хавдрын чиглэлэээр хийгдэж байгаа судалгаа, хорт хавдрын үндэсний бүртгэл, мэдээллийг хариуцан зангидаж байна.

2007 онд шинэчлэгдэн байгуулагдсан ХСҮТ-ийн эрдмийн зөвлөл нь хавдар судлалын чиглэлээр хийгдэх эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлийг Монгол Улсын хүн амын дунд зохилон тохиолдох хавдрын тархвар зүй, хавдрыг хянах бодлогтой уялдуулан тодорхойлсон нь томоохон ач хбологдолтой арга хэмжээ болсон юм. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд нийт 15 хүн, үүнд академич 2, анагаахын шинжлэх ухааны доктор 5, анагаах ухааны доктор 10 ажиллаж байна.

ХСҮТ нь 2000 оноос эхлэн хавдар судлаач эмчийг бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх ажлыг хариуцаж байна. Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын зөвлөлийн 2010 оны 9-р сарын 24-ний өдрийн 4 тоот шийдвэрээр “Хавдар судлаач эмчийн мэргэжлээр үндсэн мэргэжил эзэмшүүлэх резиденсийн 1 жилийн сургалт”-ыг 4 хүртэл жилийн хугацаатайгаар эрхлх эрхээ шинэчилсэн. Мөн тус зөвлөлйн 2011 оны 4-р сарын шийдвэрээр хавдрын чиглэлээр төрөлжсөн мэргэжил эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрий батлуулж, сургалтын эрхийг шинээр аваад байна.


Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төв

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ




ХСҮТ нь хорт хавдрыг хянах чиглэлээр ажиллаж буй үндэсний гол байгууллага юм.  ХСҮТ нь хорт хавдрыг хянах бодлогыг тодорхойлох, үүнд Хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний дэд хөтөлбөрийг боловсруулахад ЭМЯ-д мэргэжил арга зүйн үндэслэлийг гарган өгч, мөн тэдгээр бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг голлон хариуцдаг.

Хорт хавдрын гуравдугаар шатлалын тусламж, үйлчилгээ, үүнд оношилгоо болон төрөлжсөн мэс заслын, туяа, хими, хөнгөвчлөх эмчилгээг үзүүлэх нь ХСҮТ-ийн үйл ажиллагааны өөр нэгэн үндсэн чиглэл юм.  Тухайлбал 2010 онд ХСҮТ 72000 орчим хүнд абулаторийн, 7176 хүнд стационарийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.



Үндэсний төвийн хувьд хорт хавдрын чиглэлэээр хийгдэж байгаа судалгаа, хорт хавдрын үндэсний бүртгэл, мэдээллийг хариуцан зангидаж байна.

2007 онд шинэчлэгдэн байгуулагдсан ХСҮТ-ийн эрдмийн зөвлөл нь хавдар судлалын чиглэлээр хийгдэх эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлийг Монгол Улсын хүн амын дунд зохилон тохиолдох хавдрын тархвар зүй, хавдрыг хянах бодлогтой уялдуулан тодорхойлсон нь томоохон ач хбологдолтой арга хэмжээ болсон юм.  Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд нийт 15 хүн, үүнд академич 2, анагаахын шинжлэх ухааны доктор 5, анагаах ухааны доктор 10 ажиллаж байна.



ХСҮТ нь 2000 оноос эхлэн хавдар судлаач эмчийг бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх ажлыг хариуцаж байна.  Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын зөвлөлийн 2010 оны 9-р сарын 24-ний өдрийн 4 тоот шийдвэрээр “Хавдар судлаач эмчийн мэргэжлээр үндсэн мэргэжил эзэмшүүлэх резиденсийн 1 жилийн сургалт”-ыг 4 хүртэл жилийн хугацаатайгаар эрхлх эрхээ шинэчилсэн.  Мөн тус зөвлөлйн 2011 оны 4-р сарын шийдвэрээр хавдрын чиглэлээр төрөлжсөн мэргэжил эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрий батлуулж, сургалтын эрхийг шинээр аваад байна.

Хавдар судлалын үндэсний төвийн

ҮЕ, ҮЕИЙН ЗАХИРЛУУД


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/Sagaraajav-gav-320x356.jpg
Цацраг туяа эмнэлгийн ерөнхий эмч (1961-1967 он)

ПҮҮШИЙН САГАРААЖАВ


Монгол Улсын хүний гавьяат эмч П.Сагараажав бол “Цацраг туяа” эмнэлгийн анхны дарга, Монгол Улсад хорт хавдрын үед үзүүлэх нарийн мэргэжлийн тусламжийн эх суурийг бусад нөхдийн хамт тавилцсан хүн юм.
Анхлан 1958 оны 11-р сарын 15-нд түүний оролцоотойгоор хийсэн нэгэн мэс заслын тухай тэр үеийн сонин хэвлэлд: “Улаанбаатар хотын Мэс заслын төв больницод анагаах ухааны дэд эрдэмтэн Т.Шагдарсүрэнгийн удирдлагын дор их эмч П.Сагараажав нар улаан хоолойн доод хэсгийн өмөн үү өвчинтэй, 65 настай Д.Жамцад тэр үеийн ЗХУ-ын Томскийн алдарт мэс засалч-эрдэмтэн А.Г.Савиныхны аргаар цээжний хөндийг нээлгүй, хэвлий-өрцөөр дамжин, улаан хоолойн доод хэсгийг ходоодны дээд хэсгийн хамт тайран авч, улаан хоолой ба ходоодны хооронд залгаас тавих заслыг анх удаа амжилттай хийв. Энэ амжилт манай оронд хорт хавдрын үед хийх гол эмчилгээ болох мэс заслын ажлыг цаашид тууштай хөгжүүлэх эх суурийг тавьсан билээ” гэж бичсэн нь түүхэнд орсон байдаг.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/sundui-320x356.jpg
Цацраг туяа эмнэлгийн ерөнхий эмч (1978-1980 он)

ДОРЖИЙН СУНДУЙ


Д.Сундуй (1931-1990) Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Зуун мод гэдэг газар төрсөн. Төв аймагт 1941-1951 онд бага, дунд сургууль, офицерийн сургуульд суралцаж төгсөөд 1951 онд хүн эмнэлгийн техникумд элсэн суралцаж 1955 онд төгсөөд 1955 оноос 1958 онд Дорноговь аймгийн Айраг суманд бага эмчээр ажиллаж эхлэн, тус аймгийн эмнэлгийн хэлтсийн орлогч, ариун цэврийн байцаагчаар ажиллаж байгаад 1958 онд МУИС-ийн анагаах ухааны факултетад элсэн орж суралцан 1963 онд Анагаах Ухааны Дээд сургуулийн эмчилгээний ангийг төгсч хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн. Төгссөний дараа мэс засалын эмчийн мэргэжил эзэмших курст сурч мэс заслын эмч мэргэжил, Нийтийн эрүүл ахуй, эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчийн курст сурч эрүүл ахуй ,эрүүлийг хамгаалахын зохион байгуулагч мэргэжил эзэмшсэн.
1963 оны 7-р сард Эрүүлийг Хамгаалах Яамны томилолтоор Дорноговь аймгийн Эрүүлийг Хамгаалах Газрын даргаар 4 жил ажиллаж 1967 оны 7-р сард Улаанбаатар хотод шилжин ирсэн. Улаанбаатар хотод ирсэнээсээ хойш Улаанбаатар хотын түргэн тусламжийн станцын ерөнхий эмчээр 1967-1971 онд, ЭХЯ-д мэрэгжилтнээр 1972-1978 онд, Хавдар судлалын ерөнхий эмчээр 1978-1980 онд, Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын нарийн бичгийн даргаар, Эмнэлэг биеийн тамирын Диспансерт Дугуйн шигшээ багийн эмчээр 1980-1985 онд, Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн боловсон хүчний эрхлэгчээр 1985-1990 онд ажиллаж байсан.
Ажиллах хугацаандаа Дорноговь аймгийн АДХ-ын депутатаар сонгогдож ажилласан. 1962 онд Монголын зохиолчдын эвлэлийн 3-р их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан. Ардын хувьсгалын 40,50,60 жилийн ойн хүндэт медалуудаар шагнагдсан.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/dorjgotov-320x356.jpg
Цацраг туяа эмнэлгийн ерөнхий эмч (1967-1977 он)

БАРСЫН ДОРЖГОТОВ


Б.Доржготов нь 1955 онд УИС-ийн анагаах ухааны факультетыг төгсгөж Өмнөговь аймгийн Цогтцаций суманд эмчээр ажиллаж байсан_ 1959 оноос АУИС-ийн мэс заслын тэнхимд багш 1961 оноос АУХ-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байх үедээ 1961 оноос Төв эмнэлгийн, 1955-1958 оны архивын материалд судалгаа хийж, бүх хорт хавдрын 37,69%-ийг улаан хоолой, ходоодны амсрын өмөн эзэлж байгааг тогтоож, 1961, 1962, 1964 онуудад улаан хоолой, ходоодны амсрын өмөнгийн тухай анхныхаа эрдэм шинжилгээний өгүүллүүд хэвлүүлжээ. Тэрбээр энэ жилүүдэд анх удаа туршилтын туулай, нохой зэрэг амьтан дээр улаан хоолой, ходоодны амсрын мэс засал хийхийн хамт дурьдсан эрхтэний өмөнтэй хүмүүст мэс засал амжилттай хийж байсан юм.
1965 онд “улаан хоолой, ходоодны өмөнгийн мэс заслын эмчилгээ” нэг сэдэвт зохиол бичиж, түүгээрээ манай улсад хавдар судлалын хувьд анх түрүүн “дэд докторын” зэрэг хамгаалсан юм.
Б.Доржготов нь 1987 онд “БНМАУ дахь хорт хавдрын тархвар зүй-судлал” сэдэвт бүтээлээрээ Москва хотноо Бүх холбоотын хавдар судлалын төв (ВОНЦ) одоогийн Оросын холбооны улсын хавдар судлалын төв (РОНЦ)-д шинжлэх ухааны докторын зэргийг хавдар судлалын талаар анх хамгаалсан эрдэмтэн байлаа. 1955 онд “Монгол улс дахь хорт хавдрын тархалтын онцлог түүнд нөлөөлөх хүчин зүйлсүүд” хэмээх ном хэвлүүлсэн юм.
Доктор Б.Доржготов 1987 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан “БНМАУ дахь хорт хавдрын тархал зүй” сэдэвт бүтээлээрээ манай улсын хүн амын дунд хорт хавдрын тархалтын байдал нь орон нутгийн онцлогоос хамаарч, бусад аль ч улс орноос эрс ялгаатайг тогтоож, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг анх удаа тодруулснаараа Монголын анагаах ухаанд томоохон хувь нэмэр оруулсан хүн юм.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/Nyamdavaa-gav-320x356.jpg
Цацраг туяа эмнэлгийн ерөнхий эмч (1980-1981 он), Улсын хавдар судлалын төвийн захирал (1982-1998 он)

НАМХАЙ-ОЧИРЫН НЯМДАВАА


Н.Нямдаваа нь 1939 онд Ховд аймгийн Дарви сумын нутаг Ханан хад хэмээх газар Намхай-Очирын ууган хүү болон мэндэлжээ. 1948-1958 онуудад сумын бага, аймгийн 10 жил, нийслэлийн 5-р сургууль, 1958-1963 онуудад Анагаах Ухааны Дээд сургуульд тус тус суралцаж төгссөн.
1963 онд АУИС-ийг дөнгөж төгсөж хүний их эмчийн диплом өвөртөлж хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахын төлөө зориг шулуудан Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэнээс хойш 44 жил энэ үйлсэд зүтгэсэн юм.
1963-1968 онд Төв аймгийн төв эмнэлэг, 1968-1978 онд Цацраг туяа эмнэлэгт мэс заслын эмчээр, 1978-1980 онд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1980-1998 онд Улсын хавдар судлалын төвийн захирал, 1998-2007 онд ХСҮТ-д зөвлөх эмч, ерөнхий зөвлөхөөр ажилласан байна.
Н.Нямдаваагийн олон жилийн турш нөр их хүч хөдөлмөрөө зориулан байж туурвиж, Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан “БНМАУ дахь элэгний анхдагч өмөнгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт бүтээл нь манай хүн амын дунд өргөн тархсан элэгний анхдагч өмөнгийн шалтгааныг тогтоох, эрт илрүүлэх, сэргийлэхэд чухал ач холбогдолтой бүтээл болсон юм.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж Улс хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Монгол Улсын хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдгээр тус тус шагнагджээ.
Н.Нямдаваа эмч бол хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө 44 жил тасралтгүй ажилласнаас 38 жил нь тус төвд мэс заслын эмч, төвийн захирал, зөвлөх эмч, ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Н.Нямдаваа нь олон мянган хүнийг эмчилж, эдгэрүүлсэн эмч төдийгүй тус төвийн захирлаар 19 жил ажиллах хугацаандаа хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлийн бодлогыг боловсруулах, хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хамт олноо бэхжүүлэх, өөрийн болон хамт ажиллагсдынхаа мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар ямагт санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн манай эрүүл мэндийн салбарын нэртэй зохион байгуулагч байсан билээ.
Өнөөгийн ХСҮТ-ийг “Цацраг туяа эмнэлэг” гэж байх үеэс нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлгийн үйлчилгээг үндэсний хэмжээнд цогцоор нь явуулдаг үндэсний төв болон хөгжихөд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан юм.
Н.Нямдаваа эмч бол зөвхөн практик үйл ажиллагаа явуулдаг байсан төдийгүй эрдэм шинжилгээний ажил болон сурган хүмүүжүүлэх ажилд бүх насаараа оролцон, ихээхэн үр бүтээлтэй ажилласан. Анагаах ухааны хүрээлэнд олон жил эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, тэрчлэн өдөр тутмын нүсэр их ажлынхаа хажуугаар судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хийж, олон арван шавь нараа сургаж бэлтгэсэн хүн юм.
Тэр “Монгол Улс дахь элэгний анхдагч өмөн өвчин” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан төдийгүй 80 гаруй бүтээл туурвижээ. Анагаах ухааны хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр олон жил ажилласан юм. Сүүлийн олон арван жил элэгний хавдрын өвчлөл буурахгүй буй энэ үед түүний эрдмийн ажлын үр дүн оношлогоо, эмчилгээнд ач холбогдлоо өгсөөр байгаа юм.
Сүүлийн 20 гаруй жилд анагаах ухааны боловсон хүчин бэлтгэх, ялангуяа хавдарын эмч нарын эрдэм боловсролыг дээшлүүлэх үйлсэд хүч хөдөлмөрөө зориулсан юм. Тэрээр энэ хугацаанд залгамж хойч үеийн олон эмчийн багш болж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлж олон хүнийг эрдмийн ажилд хөтөлж, нэртэй эрдэмтэд, эмч нарыг төрүүлсэн.
Тэрбээр багш хүний хамгийн хүндтэй алдар нэр болох профессор цолыг хүртсэн нь түүний ажлын бас нэг үнэлгээ, тодорхойлолт юм.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/munkhtaivan-320x356.jpg
Улсын хавдар судлалын төвийн захирал (1998-2006 он)

АДЪЯАГИЙН МӨНХТАЙВАН


БОЛОВСРОЛ:
1989 он Анагаах ухааны их сургууль, хүний их эмч
1994 он Анагаах ухааны магистр
2000 он Нидерландын Мастрихтын их сургууль,
Бизнесийн удирдлагын мастер
2006 он ОХУ, Анагаах ухааны академи,
Анагаах ухааны доктор

АЖЛЫН ТУРШЛАГА:
1989-1990 он Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт эмч
1990-1996 он АУИС, багш
1996-1997 он АНУ, Вашингтоны их сургууль, мэргэжил дээшлүүлсэн.
1997-1998 он ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газар, мэргэжилтэн
1998-2006 он Хавдар судлалын төвийн захирал
2006 оноос ММСС, Эрүүл мэндийн төслийн захирал

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН БАЙДАЛ:
1992 он ОХУ-ын Новосибирскийн АУ-ны институтэд мэргэжил дээшлүүлсэн.
1994 он Ионсей Их сургуульд мэргэжил дээшлүүлсэн
1997 он Эрүүл мэндийн сургалт, АНУ, Харвардын АУСургууль
2000 он Хавдрын бүртгэл мэдээллийн менежмент, Тайланд
2002 он Хавдрын менежментийн курс, Англи, Бристол
2006 он Туяаны эмчилгээ, аюулгүй ажиллагаа, менежмент,
Японы Хавдар судлалын төв
2006 он Туяаны эмчилгээ, аюулгүй ажиллагаа, менежмент, Сингапурын Хавдар
судлалын төв

А. Мөнхтайван нь 1998 – 2006 онд захирлаар ажиллах хугацаандаа “Хавдар судлалын төв”-ийг улсын хавдрын мэргэжил арга зүйн төв болгон ажиллахад гол анхаарч ажилласан. Үүнд:
А. Эрдэм шинжилгээ судалгааны алба
Б. Сургалтын алба
В. Эмнэлэг үйлчилгээний алба г.м
1. Анх удаа резидентийн сургалтыг бие даан явуулж салбарын хавдар судлаачдыг бэлтгэх эхний алхамыг тавьснаар, одоогоор бүх аймаг дүүрэгт хавдар судлаач эмч нар ажиллаж байгаа
2. Гадаад харилцааг хөгжүүлэх талаар:
– Эмч сувилагч нарыг гадаадад сургалтанд хамруулах, туршлага судлах
– Гадаадын эмч, сувилагч нарыг урьж богино болон урт хугацаанд ажиллуулж туршлага судлуулах
– Хамтарсан эрдэм шинжилгээний хурал чуулган зохион байгуулах
– Эмч нарт тэтгэлэгт хөтөлбөр болон гадаад байгууллагуудын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлсэн


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/tumurbaatar-320x356.jpg
Хавдар судлалын үндэсний төв (2006-2016 он)

ЛУВСАНСАМБУУГИЙН ТӨМӨРБААТАР


Н.Нямдаваа нь 1939 онд Ховд аймгийн Дарви сумын нутаг Ханан хад хэмээх газар Намхай-Очирын ууган хүү болон мэндэлжээ. 1948-1958 онуудад сумын бага, аймгийн 10 жил, нийслэлийн 5-р сургууль, 1958-1963 онуудад Анагаах Ухааны Дээд сургуульд тус тус суралцаж төгссөн.
1963 онд АУИС-ийг дөнгөж төгсөж хүний их эмчийн диплом өвөртөлж хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахын төлөө зориг шулуудан Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэнээс хойш 44 жил энэ үйлсэд зүтгэсэн юм.
1963-1968 онд Төв аймгийн төв эмнэлэг, 1968-1978 онд Цацраг туяа эмнэлэгт мэс заслын эмчээр, 1978-1980 онд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1980-1998 онд Улсын хавдар судлалын төвийн захирал, 1998-2007 онд ХСҮТ-д зөвлөх эмч, ерөнхий зөвлөхөөр ажилласан байна.
Н.Нямдаваагийн олон жилийн турш нөр их хүч хөдөлмөрөө зориулан байж туурвиж, Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан “БНМАУ дахь элэгний анхдагч өмөнгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт бүтээл нь манай хүн амын дунд өргөн тархсан элэгний анхдагч өмөнгийн шалтгааныг тогтоох, эрт илрүүлэх, сэргийлэхэд чухал ач холбогдолтой бүтээл болсон юм.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж Улс хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Монгол Улсын хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдгээр тус тус шагнагджээ.
Н.Нямдаваа эмч бол хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө 44 жил тасралтгүй ажилласнаас 38 жил нь тус төвд мэс заслын эмч, төвийн захирал, зөвлөх эмч, ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Н.Нямдаваа нь олон мянган хүнийг эмчилж, эдгэрүүлсэн эмч төдийгүй тус төвийн захирлаар 19 жил ажиллах хугацаандаа хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлийн бодлогыг боловсруулах, хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хамт олноо бэхжүүлэх, өөрийн болон хамт ажиллагсдынхаа мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар ямагт санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн манай эрүүл мэндийн салбарын нэртэй зохион байгуулагч байсан билээ.
Өнөөгийн ХСҮТ-ийг “Цацраг туяа эмнэлэг” гэж байх үеэс нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлгийн үйлчилгээг үндэсний хэмжээнд цогцоор нь явуулдаг үндэсний төв болон хөгжихөд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан юм.
Н.Нямдаваа эмч бол зөвхөн практик үйл ажиллагаа явуулдаг байсан төдийгүй эрдэм шинжилгээний ажил болон сурган хүмүүжүүлэх ажилд бүх насаараа оролцон, ихээхэн үр бүтээлтэй ажилласан. Анагаах ухааны хүрээлэнд олон жил эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, тэрчлэн өдөр тутмын нүсэр их ажлынхаа хажуугаар судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хийж, олон арван шавь нараа сургаж бэлтгэсэн хүн юм.
Тэр “Монгол Улс дахь элэгний анхдагч өмөн өвчин” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан төдийгүй 80 гаруй бүтээл туурвижээ. Анагаах ухааны хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр олон жил ажилласан юм. Сүүлийн олон арван жил элэгний хавдрын өвчлөл буурахгүй буй энэ үед түүний эрдмийн ажлын үр дүн оношлогоо, эмчилгээнд ач холбогдлоо өгсөөр байгаа юм.
Сүүлийн 20 гаруй жилд анагаах ухааны боловсон хүчин бэлтгэх, ялангуяа хавдарын эмч нарын эрдэм боловсролыг дээшлүүлэх үйлсэд хүч хөдөлмөрөө зориулсан юм. Тэрээр энэ хугацаанд залгамж хойч үеийн олон эмчийн багш болж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлж олон хүнийг эрдмийн ажилд хөтөлж, нэртэй эрдэмтэд, эмч нарыг төрүүлсэн.
Тэрбээр багш хүний хамгийн хүндтэй алдар нэр болох профессор цолыг хүртсэн нь түүний ажлын бас нэг үнэлгээ, тодорхойлолт юм.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/chinburen-320x356.jpg
Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төв (2016 оноос одоог)

ЖИГЖИДСҮРЭНГИЙН ЧИНБҮРЭН


БОЛОВСРОЛ
2013-2015   Токиогийн Анагаах Ухааны Эмэгтэйчүүдийн Их Сургууль “Анагаах Ухааны Доктор”
06.2012        ЭМЯ, Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн үнэмлэх “Тэргүүлэх зэргийн эмч”
06.2011        Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль “Клиникийн Профессор”
09.2000–11.2001 Хавдар Судлалын Төв, “Хавдар судлаач”
09.1991–05.1997 Анагаах Ухааны Их Сургууль, Улаанбаатар “Их эмч”
1980 – 1990 Арван жилийн 23 дугаар сургууль, Улаанбаатар

АЖИЛ БАЙДАЛ
2016- өнөөг хүртэл Хавдар Судлалын Үндэсний төв, Ерөнхий захирал
04.2016– өнөөг хүртэл Эрүүл Мэндийн Яам, Хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
02.2016 Clinical and Molecular Hepatology Journal of Korean Association for the Study of the Liver, Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн
02.2015- өнөөг хүртэл  Моголын Элэг Цөс Нойр Булчирхайн нийгэмлэг, Ерөнхийлөгч
9 сар 2013-9 сар 2014 Олон нийтийн Радио Телевиз, Эрүүл мэндийн зөвлөх
05.2013-өнөөг хүртэл Казакстан Улсын Шимкент хотын Хавдрын Төв, Элэг, нойр булчирхайн мэс заслын сургагч багш
2012- өнөөг хүртэл Инновэйшн эрүүл мэндийн сэтгүүл, Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн
2012- өнөөг хүртэл Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Улаанбаатар, Клиникийн Профессор
02.2008- өнөөг хүртэл Элэг Цөс Нойр Булчирхайн мэс заслын тасаг, ХСҮТ, Тасгийн эрхлэгч
01.2008– өнөөг хүртэл Эрүүл Мэндийн Яам Хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн
09.1998- 02.2008 Ерөнхиймэсзаслынтасаг, ХСҮТ, Хавдрын мэс заслын эмч (2003 оноос элэг, нойр булчирхайн мэс засалын чиглэлээр голчлон ажилсан)
08.1997–09.1998 Анагаах Ухааны Хүрээлэн  Судлаач

ДАДЛАГАЖСАН БАЙДАЛ
10 сараын 1-28, 2013 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын сургалт, Торономон эмнэлэг, Tokyo, Japan
7 сарын 1-31, 2011    Элэг шилжүүлэн суулг ахэрчимжүүлсэн сургалт, Samsung Medical Center, Seoul, Korea
2 сарын 1-28, 2009    Элэгцөснойрбулчирхайнмэсзаслынэрчимжүүлсэнсургалт, Aichi Cancer Center, Nagoya, Japan
4 сарын 1-30, 2008    Нойрбулчирхайнмэсзаслынсургалт, Salzburg, Austria
10 сарын 1-12 сарын 1, 2007  Элэг цөс нойр булчирхайн болон элэг шилжүүлэн суулгах мэс заслын сургалт, Croix-Rousse, Lyon,
rance
Нэг сарын турш (2004, 2005, 2006, 2007, 2008, 2009) ХСҮТ дээр Проф. Жиллетийн удирдлаган дор ажлын байран дахь ЭЦНБ мэс заслын сургалт
11 сарын 1-12 сарын 1, 2002 ЭЦНБ мэс заслын сургалт, Royal Prince Alfred Memorial Hospital, Sydney, Australia
4 сарын 1-9 сарын 30, 2002  Мэс заслын резентурын сургалт, Lausanne University, Switzerland

ГИШҮҮНЧЛЭЛ
Олон улсын амьд донороос элэг шилжүүлэн суулгах группийн гишүүн
Олон улс болон Ази-Номхойн далайн орнуудын ЭЦНБ мэс заслын ассоциацийн гишүүн
Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн гишүүн
Элэг цөс нойр булчирхайн нийгэмлэгийн ерөнхийлөгч

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
11.02.2015 (53794)  Алтан гадас одон, Монгол Улсын Ерөхийлөгч
2014 Монгол улсын 2013 оны шилдэг эмч, Эрүүл Мэндийн Яам
2014 “Оны шилдэг хүн, 2013 Монголын Олон Нийтийн Үндэсний телевиз
2008 Оны шилдэг мэс засалч   Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэг
2008 Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шилдэг технологи “Инноваци цом” Эрүүл мэндийн олон улсын 5 дахь конференци
2007 Оны шилдэг залуу эмч     Монгол улсын ерөнхийлөгч
2007 “Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан” Эрүүл Мэндийн Яам
2005 ЭМЯ жуух бичиг, Эрүүл Мэнийн Яам


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2326915

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.