Одоогийн байдлаар тус тасаг нь хэвтүүлэн эмчлэх, эмчилгээ үйлчилгээний 25 ортойгоор зөвлөх эмч, тасгийн эрхлэгч болон 9 их эмч, ахлах сувилагч, ээлжийн болон боолтын нийт 13 сувилагч, 1 туслах ажилтны бүрэлдэхүүнтэйгээр эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдрын орчин үеийн өвөрмөц эмчилгээг улсын хэмжээнд үзүүлж байна.
Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг нь 1961 онд Улсын “Цацраг туяа” эмнэлгийн бүрэлдэхүүнд анх байгуулагдсан ууган тасгуудын нэг билээ.
“ЦАЦРАГ ТУЯА” эмнэлэг анх нээгдэхдээ үзлэгийн хоёр ор, мэс засал, эмэгтэйчүүдийн 45 ортой нэгдсэн тасаг, туяа эмчилгээний кабинетууд зэрэг үндсэн тасаг нэгжтэйгээр зохион байгуулагджээ.
1996.02 Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгт хөлдөөх эмчилгээ нэвтүүлсэн
1995 Өндгөвчний уйланхайг хэвлийн дурангаар авах
2004 Өндгөвчний бүсэлхийн түвшинд дам суулгах мэс заслын арга
2004 Умайн хүзүүний эмгэг өөрчлөлтийг өөлж авах арга
2005.08 Умайн хөндийг дурандаж оношлох
2007.04 Өндгөвчний хоргүй хавдрыг хэвлийн дурангаар хэсэгчлэн авч эрхтэн хадгалах мэс засал
2008.05 Хэвлийн гол судас дагуух тунгалагийн булчирхайг түүх
2009.06 Хэвлийн дурангийн тусламжтайгаар умайг бүхэлд нь үтрээний хүрцээр авах хавсарсан мэс засал
2009.07 Аарцгийн эрхтнүүдийн эмгэгийг хэвлийн дурангаар оношлох
2010.08 Өргөтгөсөн мэс заслын өмнө давсаг дурандаж шээлүүрт уян тахир гуурс байрлуулах
2011.03 Умайг бүхэлд нь тунгалагийн булчирхайн хамт хэвлийн дурангийн тусламжтайгаар авах өргөтгөсөн мэс засал
2012.01 Умайг авах өргөтгөсөн мэс заслын дараа үүсэх тунгалагын булчирхайг дурангийн мэс заслын аргаар нээх
2012.03 Дурангийн нэг хүрцээр өндгөвч тайрах мэс засал
2012.05 Умайн хөндийг дурандаж, Умайн салстын ургацаг авах
2012.12 Хэвлийн дурангаар умайн хоргүй хавдрыг авах
2013.06 Хэвлийн дурангаар умайг бүхлээр нь авах мэс засал
2015.04 Үтрээгээр умайн хүзүүг бүхэлд нь тайрч хэвлийн дурангаар аарцгийн тунгалагийн булчирхайг авах төгс мэс засал
2015.11 Нэг оролттой хэвлийн дурангаар умайг бүхлээр авах мэс засал
2015.11 Хэвлийн хүрцээр умайн хүзүүг бүхэлд нь тайрч гол судас дагуух тунгалагийн булчирхайг авах төгс мэс засал