Стационари

ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/12/head.jpg
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ТОЛГОЙ ХҮЗҮҮ, ПЛАСТИК НӨХӨН СЭРГЭЭХ МЭС ЗАСЛЫН ТАСАГ


ТХМЗ тасаг нь анх 1991 онд 4 их эмч, 6 сувилагч, 3 асрагчтай, 30 ортой байгуулагдсан.  Одоо тус тасаг нь толгой хүзүүний мэс засалч эмч 3, пластик мэс засалч эмч 1, амбулаторийн их эмч 1, сувилагч 7, туслах ажилчин 1, хэвтэн эмчлүүлэгчдийн 20 ортойгоор үндэсний хэмжээнд толгой хүзүүний байрлалтай хорт хавдруудын мэс заслын тусламжийг үзүүлж байна.


Дэлгэрэнгүй
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ТАСАГ


1966 онд Цацраг туяа эмнэлэгийн нэг тасаг болон 14 ортойгоор анх үүсэн байгуулагдсанаас хойш Толгой хүзүүнйи мэс заслын тасаг, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, Цээжний хөндийн мэс заслын тасаг тус тус салбарлан гарчээ.

Ерөнхий мэс заслын тасаг нь 2014 оноос эхлэн 24 ортой, 6 мэс заслын их эмч, 10 сувилагчтайгаар хэвлийн хөндий, үе мөчний эрхтэнд өмөнгийн оношилгоо, эмчилгээг Монгол улсын хэмжээнд хийж гүйцэтгэж байна.

Тус тасаг нь жилдээ нийт хавдрын өвчинтэй 1000 орчим өвчтөнд оношлогоо, эмчилгээ хийж 1000 гаруй  өвчтөнд мэс засал хийдэг.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/mes.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/11/emegteichuudweb-1.jpg
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ


Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг нь 1961 онд Улсын “Цацраг туяа” эмнэлгийн бүрэлдэхүүнд анх байгуулагдсан ууган тасгуудын нэг билээ.

“ЦАЦРАГ ТУЯА” эмнэлэг анх нээгдэхдээ үзлэгийн хоёр ор, мэс засал, эмэгтэйчүүдийн 45 ортой нэгдсэн тасаг, туяа эмчилгээний кабинетууд зэрэг үндсэн тасаг нэгжтэйгээр зохион байгуулагджээ.


Дэлгэрэнгүй
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ХАГАЛГААНЫ НЭГДСЭН ТАСАГ


Мэдээгүйжүүлэг,  хагалгааны тасаг нь мэдээгүйжүүлгийн их эмч – 7, цусны их эмч -1, мэдээгүйжүүлэг, хагалгааны тасгийн ахлах сувилагч – 1, мэс заслын ба боолтын сувилагч – 14, мэдээгүйжүүлгийн сувилагч – 6 , палатны ээлжийн сувилагч – 9, цусны сувилагч – 1, хүчилтөрөгчийн техникч – 2, мэс заслын туслах – 2, туслах ажилчин – 1, мэс заслын  4 өрөө, сэрээх өрөөний 2 ор, мэдээгүйжүүлэг, хагалгааны палат – 6 ор,  нийт 8  ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/12/hagalgaa1.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/liver.jpg
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ЭЛЭГ, ЦӨС, НОЙР БУЛЧИРХАЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ


1961 онд Улсын цацраг туяа эмнэлэг байгуулагдсанаар элэгний өмөнтэй хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ Цацраг туяа эмнэлэг дээр төвлөрөх эхлэл тавигдсан байна.

ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн харьяа Элэг, цөс-нойр булчирхайн мэс заслын тасаг нь 2008 оны 02 сараас 15 ортой, нийт 5 их эмч(3 мэс заслын, 2 радиологич эмч), 1 рентген техникчтэй Ерөнхий мэс заслын тасаг дотор салбарлаж байгуулагдан ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ


ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн харьяа Цээжний хөндийн мэс заслын тасаг нь 2014 оны 01 сараас 9 ортой, нийт 4 эмч (3 мэс заслын, 1 дотрын эмч)-тэй Ерөнхий мэс заслын тасаг дотор салбарлаж байгуулагдан ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/12/hundii.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/12/many.jpg
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ


Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн тасаг нь 2014 оны 2 сараас анх үүсгэн байгуулагдсан бөгөөд яаралтай тусламжийн хэсэг, гемодиализийн хэсэг, өвдөлт намдаах хэсэг гэсэн 3 хэсгээс тогтдог.

Одоогоор тасгийн эрхлэгч, 4 их эмч, 7 сувилагч, 1 ахлах сувилагч, 1 эм зүйч, 1 техникчийн бүрэлдэхүүнтэй 2 ортойгоор ажиллаж байна. Тус тасгаар жилд нийтдээ 600 орчим үйлчлүүлэгч үйлчилдэг.


Дэлгэрэнгүй
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

АНГИОГРАФИЙН ТАСАГ


Ангиографи, дүрсийн хяналтат оношлогоо эмчилгээний кабинет нь анх 2008 онд ХСҮТ-д байгуулагдсан бөгөөд ЭЦНБ-н мэс заслын тасгийн харьяанд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анхны ангиографийн тоног төхөөрөмж РИШрз Н-3000 аппаратыг Австралийн Ротари клубын хандив тусламжаар 2007 оны 6 дугаар сард суурилуулж, тус аппаратан дээр анхны эмчээр П.Бат-Ирээдүй ажиллаж эхэлсэн байдаг. Дүрсийн хяналттай мэс ажилбарын төрөлжсөн мэргэжлийн эмч (1п!егуепЬопа1 Кадю1од151) бэлтгэх анхны сургагч багшаар Францын Лион хотын Крогусс эмнэлгийн эмч РИО. Адпе5 Кос1 нь Ж.Чинбүрэн эмчийн урилгаар ажиллаж 2008 оны 9 дүгээр сард Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгийн зохион байгуулсан “Элэгний анхдагч өмөн: мэс засал ба радио хяналтат мэс ажилбар” сэдэвт Олон улсын бага хуралд илтгэгчээр оролцож, Ангиографи тасгийн анхны эмч нар болох П.Бат-Ирээдүй болон Н.Юмчинсэрчин нарт ажлын байран дээрх сургалт явуулж, дүрс хяналттай мэс ажилбарын төрөлжсөн мэргэжлийн эмч бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Ингэж Ангиографи тасгийн суурь анх тавигджээ.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/aNGIO.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/yarallllta-e1674788925990.jpg
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ


ХСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд хавдрын болон хавдрын бус өвчний үеийн яаралтай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай үзүүлэхэд манлайлагч нь байхад оршино.

2017оны11 сард Яаралтай тусламжийн тасаг болон зохион байгуулагдаж стационарийн 6 ор, зүрх судасны нэг кабинеттайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2021 оны байдлаар тус тасаг нь тасгийн эрхлэгч 1, их эмч 7, ахлах сувилагч 1, ээлжийн сувилагч 9, зүрх судасны кабинетийн 1 сувилагч, шинжилгээний 1 сувилагч, туслах сувилагч 1 нийт 20 ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр Яаралтай тусламж үйлчилгээг 24 цагийн турш үзүүлэн ажиллаж байна.

 


Дэлгэрэнгүй
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ


1959 онд Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд анхны туяа эмчилгээний рентген аппаратыг суурилуулсанаар Монгол Улсад туяа эмчилгээний түүх эхэлсэн. 1961 онд “Цацраг туяа эмнэлэг” байгуулагдан, Ө.Норовсамбуу, Б.Бямбацэрэн, П.Цогзолмаа, Д.Ичинхорлоо, Ш.Ичинхорлоо нар туяаны эмчилгээний анхны эмч нараар бэлтгэгдэн ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байжээ.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2021/07/tuyacover-1.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/chemo1-e1627552251135.jpg
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ХИМИ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ


1982 оноос Хавдар судлалын үндэсний төвд анхны хими эмчилгээний 30 ортой тасаг н.Бямбаа, н.Төгсжаргал, М.Саранчулуун эмч нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1986 оноос дэд доктор Н.Равдан хими эмчилгээний зөвлөх эмчээр ажиллаж байлаа.
1999 оноос 5 ортой, 3 их эмч, 1 ахлах сувилагч, 1 эм зүйч, 8 сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа сэргээн явуулж эхэлсэн.


Дэлгэрэнгүй
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ


Хавдар Судлалын Төвийн захирал асан А.Мөнхтайваны санаачлагаар ДЭМБ, АНУ- ын Олон улсын буяны байгууллага, Соросын сангийн дэмжлэгтэй 1999 оны 9-р сард 10 ор бүхий анхны хөнгөвчлөх эмчилгээний тасаг байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Хөнгөвчлөх эмчилгээний тасаг нь сэтгэцийн эмч Ш.Тамир, мэдрэлийн эмч Н.Сэвжид болон 5 сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ.

2021 оны байдлаар 4 их эмч,1 ахлах сувилагч, 10 ээлжийн сувилагч, 2 туслах сувилагч нийт 17 ажилтантайгаар Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн төгсөлтийн өмнөх, ба төгсөлтийн дараахь сургалтыг удирдан явуулах, тэдгээрийн дадлага сургалтын бааз суурь болох, 21 аймаг 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Улаабаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хосписуудтай хамтын ажиллагаатай зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/hunguvchluh.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/durs-1.jpg
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ДУРАНГИЙН ТАСАГ


ХСҮТ-ийн дуран оношилгоо цацраг туяа эмнэлэгт байхад 1974 онд анх хийгдэж эхэлсэн бөгөөд анхны эмчээр 1974-1982 онуудад Х.Чимэд, сувилагчаарЖавзмаа наражиллаж байжээ. 1982 оноос Хавдар судлалын төвд дурангийн кабинет байгуулагдаж их эмч С.Цэрэнлхам, Ц.Жамбалдорж нар Х.Чимэд дагалдаж сурч дурангийн оношилгоо хийж байсан юм. Одоогийн дурангийн тасаг нь ХСҮТ-ийн ерөнхий захирлын 2017.05 сарын 16-ны өдрийн А/155 тоот тушаалаар 4 их эмч, 3 дурангийн сувилагч, 1 дурангийн унтуулгийн сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.


Дэлгэрэнгүй
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ДҮРС ОНОШИЛГООНЫ ТАСАГ


1961 онд “Цацраг туяа эмнэлэг” анх хаалгаа нээх үед рентген-радиологийн кабинет байгуулагдаж байжээ. 2013 онд дүрс оношилгооны бие даасан “Дүрс оношилгооны тасаг” байгуулагдаж 8 эмч, 3 техникч, сувилагч 1 нийт 13 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Хэт авиан оношилгоо
  • Рентген харалт болон зураг авалт
  • Хөхний маммографийн шинжилгээ
  • Компыотер томографийн оношилгоо

Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/hamt-olon-e1674651911735.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/laborator.jpg
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ЛАБОРАТОРИЙН ТАСАГ


Анх 1961 оны 12 сарын 25-нд ЭХЯ-ны харъяа Цацраг туяа эмнэлэг байгуулагдах үед клиник ба эд эсийн лаборатори үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 1982 онд ЗХУ-н техник эдийн засгийн тусламжаар баригдсан шинэ байранд орох үед орчин үеийн тоног төхөөрөмж, багаж аппаратаар тоноглогдсон “Нэгдсэн лабораторийн тасаг” байгуулагджээ. 2006 онд клиник гематологи, шээсний бүрэн автомат анализатор, биохимийн шинжилгээний хагас автомат анализаторуудыг суурилуулан лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлсэн байна. 2009 онд иммунологи, биохимийн лабораторуудад Герман улсад үйлдвэрлэгдсэн КосНе брэндийн анализаторуудыг суурилуулснаар хавдрын бүх төрлийн маркерын шинжилгээг хийж эхэлжээ. 2014 онд молекул биологийн лаборатори байгуулагдан хавдрын оношилгоог молекулын түвшинд хийж хорт хавдрын бай эмчилгээг ундэсний хэмжээнд нэвтрүүлсэн 2016 оны 10-р сараас эхлэн 24 цагаар ажиллаж эхэлсэн.

2021 оны байдлаар ХСҮТ-ийн Эмнэл зүйн нэгдсэн лабораторийн тасаг нь хавдрын үеийн лабораторийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд үзүүлдэг лаборатори болж хөгжсөн.


Дэлгэрэнгүй
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ


1961-12-25 нд Хавдар судлалын диспансерийг ЭХЯ-ны харьяа “Цацраг туяа эмнэлэг” болгон 45 ортой хэвтүүлж эмчлэх 1 тасаг, клиникийн ба эд эсийн лаборатори, эмийн сан, захиргаа аж ахуй зэрэг 4 нэгжтэй, үндэсний 5 их эмчтэй, ЗХУ-ын 4 мэргэжилтэнтэйгээр байгуулжээ. Энэ үед хавдрын эмгэг судлаач эмч Д.Самбуупүрэв эдийн онош зүйн лабораторийг байгуулж амьд ахуйн эдийн шинжилгээг хийж эхэлсэн түүхтэй. Эмгэг судлалын лаборатори нь хөгжлийн явцдаа Нэгдсэн лабораторийн бүрэлдэхүүн хэсэг болон ажиллаж байгаад 2017 онд бие даасан Эмгэг Судлалын тасаг болон зохион байгуулагджээ

 


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/emgeg.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/12/sergeen-zasah.jpg
ЭМНЭЛЗҮЙН ТАСГУУД

СЭРГЭЭН ЗАСАХ ТАСАГ


Тус тасаг нь хавдрын үеийн сэргээн засах эмчилгээг чанартай, хүртээмжтэй багаар үзүүлэх зорилт тавин ажилладаг. Тасгаар үйлчилгээ, эмчилгээ авч байгаа хүний тоо жилээс жилд нэмэгдэж жилд дунджаар 5000-7000 хүнд дараах чиглэлээр сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж байна. 2016 оноос элэг шилжүүлэн суулгах мэс заслын өмнөх, дараах сэргээн засах багийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

 


Дэлгэрэнгүй

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2384003

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.