Хавдрын мэс заслын клиник

ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2018/01/hamt-olon-1200x800.jpg

Цээжний хөндийн мэс заслын тасаг

ЗОРИЛГО


Үндэсний хэмжээнд цээжний хөндийн байрлалын (уушиг, голтын, улаан хоолойн, хөхний) хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, сургалт, судалгаа, оношилгоо эмчилгээний тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд оршино.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2018/01/hamt-olon1-1200x800.jpg

Бидний

ТУХАЙ


Тус тасаг нь хэвтүүлэн эмчлэх 15 ортойгоор тасгийн эрхлэгч болон 8 эмч, ахлах сувилагч, ээлжийн нийт 7 сувилагч, 1 туслах ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2018/01/hagalgaa2-1200x797.jpg

Манай

ТҮҮХЭН ЗАМНАЛ


Цээжний хөндийн мэс заслын тасаг нь 2014оны 01 сард нийт 4 эмчтэй, 9 ортойгоор байгуулагдан ажиллаж эхэлсэн шинэхэн тасаг юм.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2018/01/hagalgaa-1200x797.jpg

Тасгийн

ҮЙЛ АЖИЛЛАГАА


Тус тасаг нь уушиг, улаан хоолой, голтын хавдар, хөхний өмөнгийн оношилгоо, эмчилгээний чиг хандлагын талаар зөвлөгөө өгч, хавдрын мэс заслын орчин үеийн эмчилгээ, үйлчилгээг явуулахын сацуу мөн эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцааны талд ихээр анхаарал хандуулан ажиллаж байна. Америк, Щвейцарь, Австри, Австрали, Орос, Япон, Солонгос, Хятад зэрэг хөгжингүй орнуудад мэргэжил эзэмшин дээшлүүлсэн ба эдгээр орны мэс засалчидтай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн туршлага солилцож ирсэн.
Мөн тус тасагт уушиг, улаан хоолой, голтын хавдар, хөхний хавдрын хагалгаанууд, дурангийн хагалгаа, рентген, ЭХО хяналтат мэс ажилбарууд хийгддэг.


Шинээр нэвтрүүлсэн

ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ АРГУУД




Тус тасаг нь уушиг, улаан хоолой, голтын хавдар, хөхний өмөнгийн оношилгоо, эмчилгээний чиг хандлагын талаар зөвлөгөө өгч, хавдрын мэс заслын орчин үеийн эмчилгээ, үйлчилгээг явуулахын сацуу мөн эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцааны талд ихээр анхаарал хандуулан ажиллаж байна. Америк, Щвейцарь, Австри, Австрали, Орос, Япон, Солонгос, Хятад зэрэг хөгжингүй орнуудад мэргэжил эзэмшин дээшлүүлсэн ба эдгээр орны мэс засалчидтай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн туршлага солилцож ирсэн.
Мөн тус тасагт уушиг, улаан хоолой, голтын хавдар, хөхний хавдрын хагалгаанууд, дурангийн хагалгаа, рентген, ЭХО хяналтат мэс ажилбарууд хийгддэг.



ТХМЗТ, МӨНТ, ЦХМЗТ-ууд хамтран хөхний анхдагч хорт хавдар төгс тайралтын дараахь согогийг орчны эдийн далбан болон чөлөөт далбан, дангаар мөн хавсарсан байдлаар нөхөн сэргээх хагалгааг ерөнхий мэдээ алдуулалтын дор 5 удаа хийгдэн
Улаан хоолой-цагаан мөгөөрсөн хоолойн цоорхой болон цагаан мөгөөрсөн хоолойн мэс засал эмчилгээг нутагшуулах судалгаа хийгдэж анх удаа хийгдсэн.



Эмчилгээ, тусламж үйлчилгээг дээшлүүлэх чиглэлээр ТХМЗ, ЦХМЗ, ДТ, ДОТ, ЭЭТ тасгуудын эмч нарын хамтарсан “Улаан хоолойн мэс заслын хүндрэлийн менежмент” 2017 оны шилдэг багийн ажлаар шалгарсан.
Улаан хоолойн хавдрын хагалгаа нь өмнөх жилүүдэд цөөн тохиолдолд хүндрэл, нас баралт өндөртэй байсан бол CPAP эмчилгээ, давтан мэс засал, дурангийн стент, Vacuum SPANCH аргуудыг нэвтрүүлж, хамтран нягт ажилласны үр дүнд мэс заслын дараах хүндрэл, нас баралт эрс багасч байна. 

Мэргэжлийн багийн

ТАНИЛЦУУЛГА


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/ganzo.jpg
Цээжний хөндийн мэс заслын тасаг

ТАСГИЙН ЭРХЛЭГЧ МЭС ЗАСАЛЧ ЭМЧ Б.ГАНЗОРИГ


Боловсрол
1991-1997 Анагаах Ухааны Их Сургууль Бакалавр
1997-2000 Анагаах Ухааны Их Сургууль 500,мэс заслын эмч
2004-2005 Швейцар улс,Лозанн хотын их сургуулийн эмнэлэг Цээжний мэс засалч
2010 Тайван Улсын Их Сургуулийн эмнэлэг Цээжний дурангийн мэс засал
2012 Япон улс,Токио хот,Тораномон эмнэлэг Цээжний дурангийн мэс засал

Мэргэжлийн зэрэг, цол
2008 он Ахлах зэрэг
2013 он Тэргүүлэх зэрэг
2016 он Клиникийн профессор
2017 он Нийгмийн эрүүл мэндийн магистр

Ажилласан байдал
2000 оноос ХСҮТ-д мэс заслын эмчээр ажиллаж байгаад 2014 оноос ЦХМЗТ-н эрхлэгчээр ажиллаж байна.


Цээжний хөндийн мэс заслын тасаг

МЭС ЗАСАЛЧ ЭМЧ Л.ОЮУНЦЭЦЭГ


Боловсрол
1981-1983 АУДС-Сувилахуйн сургууль, Бакалавр, Сувилагч
1998-2004 “Ач” АУДС Бакалавр, Хүний Их эмч
2004-2005 УНТЭ-Мэс заслын сургалт, Мэс заслын эмч

Ажлын туршлага
1983-1998 Хавдар Судлалын Үндэсний Төв Сувилагч
2004-2007 “Мон Мэс” эмнэлэг Мэс заслын эмч
2007-2014 Хавдар Судлалын Үндэсний Төв Уушиг судлалын эмч
2014-одоог хүртэл Хавдар Судлалын Үндэсний Төв, Цээжний Хөндийн Мэс заслын тасаг Их эмч

Гишүүнчлэл
Монголын мэс заслын эмчийн холбоо
Монголын уушиг судлалын нийгэмлэг


Цээжний хөндийн мэс заслын тасаг

МЭС ЗАСАЛЧ ЭМЧ С.ХҮРЭЛБААТАР


Боловсрол
2001-2007 ЭМШУИС Баклавр Хүний их эмч
2009-2011 ЭМШУИС Резидент Мэс заслын эмч

Ажлын туршлага
2007-2009 Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл Их эмч
2011-2014 Хавдар судлалын үндэсний төв, Ерөнхий мэс заслын тасаг Мэс залын эмч
2014-оноос Хавдар судлалын үндэсний төв, Цээжний хөндийн мэс заслын тасаг Мэс залын эмч

Сургалт
2013.06- Ёнсэй Северанс эмнэлэг, Цээжний хөндийн мэс заслын тасаг, Ёнсэй Их Сургууль, БНСУ 2013.12 Цээжний хөндийн мэс заслын дадлагажигч эмч

Гишүүнчлэл
Монголын Мэс Заслын эмч нарын холбоо
Монголын Цээжний Хөндийн мэс заслын нийгэмлэг


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2018/01/mergen.jpg
Цээжний хөндийн мэс заслын тасаг

МЭС ЗАСАЛЧ ЭМЧ Д.МЭРГЭН


Боловсрол
2001 онд Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгссөн.
2007 онд ЭМШУИС-г хүний их эмч мэргэжилээр төгссөн.
2010 онд ЭМШУИС-н МДИ-г Ерөнхий мэс заслын эмчээр төгссөн.
2012 онд БНСУ-д ходоод , бүдүүн шулуун гэдэсний дурангийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2016 онд Япон улсад хөх, уушиг, улаанхоолойн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

Ажлын туршлага
2007-2008 онд БЗД-н 22-р хорооны “Эрүүл-Оршихуй” өрхийн эмнэлэгт өрхийн эмч
2008-2009 онд БЗДЭМН-д эмч
2011 онд ХСҮТ-н мэс заслын клиникийн менежер
2012-2014 онд ХСҮТ-н Ерөнхий мэс заслын тасагт мэс заслын эмчээр
2014 оноос ХСҮТ-н Цээжний хөндийн мэс заслын тасагт мэс заслын эмчээр


Цээжний хөндийн мэс заслын тасаг

МЭС ЗАСАЛЧ ЭМЧ Э.ГЭРЭЛМАА


Боловсрол
2005-2011 ЭМШУИС Бакалавр Хүний их эмч
2012-2014 ЭМШУИС Резидент Мэс заслын эмч

Ажлын туршлага
2012 Тэгш Мэнд ӨЭМТ Их эмч
2012-2014 Хавдар Судлалын Үндэсний Төв, клиникийн менежер
2014-2016 Интермед эмнэлэг, Мэс залын эмч
2017-оноос Хавдар судлалын үндэсний төв, Цээжний хөндийн мэс заслын тасаг, Мэс залын эмч

Сургалт
02.2015 – 5.2015 БНСУ-ын Корей Их Сургуулийн Анам эмнэлэг Хөх, Дотоод шүүрлийн хавдрын мэс засал
05.2016-1.2017 БНСУ-ын Чоннамын Их Сургуулийн Хуасун Эмнэлэг Хөх, Дотоод шүүрлийн хавдрын мэс засал

Гишүүнчлэл
Монголын Мэс Заслын эмч нарын холбоо
Монголын Цээжний Хөндийн мэс заслын нийгэмлэг
Монголын Залуу Мэс Засалчдын Холбоо
Азийн Анагаахын Оюутны Холбоо


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2018/01/batsukh-320x356.png
Цээжний хөндийн мэс заслын тасаг

МЭС ЗАСАЛЧ ЭМЧ П.БАТСҮХ


Боловсрол
2005-2011 ЭМШУИС Баклавр Хүний их эмч
2012-2014 ЭМШУИС Резидент Мэс заслын эмч
2017 оноос АШУИС Магистрант

Ажлын туршлага
2011-2013 НЯТТТөв Их эмч
2016-оноос Хавдар судлалын үндэсний төв, Цээжний хөндийн мэс заслын тасаг, Мэс залын эмч

Сургалт
09.2015 – 8.2016 Хавдар Судлалын Үндэсний Төв, Цээжний хөндийн мэс заслын дадлагажигч эмч
07.2017-8.2017 Шизуока мужын Хавдар Судлалын Төв, Мэргэжил дээшлүүлэх

Гишүүнчлэл
Монголын Мэс Заслын эмч нарын холбоо
Монголын Цээжний Хөндийн мэс заслын нийгэмлэг


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2018/01/tuutuu.jpg
Цээжний хөндийн мэс заслын тасаг

МЭС ЗАСАЛЧ ЭМЧ Э.ТӨМӨРЧӨДӨР


Боловсрол
2008-2014 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Хүний их эмч
2014-2016 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Ерөнхий мэс засалын эмч
2015.11.01-2016.02.30 Чосун их сургууль /Солонгос/, Цээжний хөндий мэс заслын тасаг

Ажлын туршлага
2017.06.05-одоог хүртэл, Цээжний хөндий мэс заслын тасаг, Мэс заслын их эмч


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2018/01/azaa.jpg
Цээжний хөндийн мэс заслын тасаг

МЭС ЗАСАЛЧ ЭМЧ Б.АЗЖАРГАЛ


Боловсрол
2001-2007 ЭМШУИС Баклавр Хүний их эмч
2009-2011 ЭМШУИС Резидент Мэс заслын эмч
2008-2011 оноос МУИС Магистр Олон улсын эрх зүйн магистр

Ажлын туршлага
Ачтан эмнэлэг 2013-2016 Мэс заслын эмч
Хавдар судлалын үндэсний төв,Цээжний хөндийн мэс заслын тасаг 2016-оноос Дагалдан эмч
Хавдар судлалын үндэсний төв,Цээжний хөндийн мэс заслын тасаг 2017 оноос Мэс заслын эмч

Гишүүнчлэл
Монголын Мэс Заслын эмч нарын холбоо


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2018/01/odbayar.jpg
Цээжний хөндийн мэс заслын тасаг

МЭС ЗАСАЛЧ ЭМЧ Б.ОДБАЯР


Боловсрол
2004-2010 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хүний их эмч

Мэргэшлийн бэлтгэл
2015-2016 Хавдар судлалын үндэсний төвийн цээжний хөндийн мэс заслын тасаг, Цээжний хөндийн мэс засалч эмч
2014-2015 Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасаг, Мэс заслын их эмч
2011-2013 Нэгдсэн нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Мэс засалч эмч
2010-2011 Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт судалгааны алба, Дархлаажуулалтын их эмч
2009-2010 Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг, Хөнгөвчлөх эмчилгээний эмч

Сургалт
2016 Монгол улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын хамтарсан сургалт

Ажлын туршлага
2017 оноос Хавдар судлалын үндэсний төвийн цээжний хөндийн мэс заслын тасаг, мэс засалч эмч

Гишүүнчлэл
• Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн гишүүн
• Монголын цээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийн гишүүн




Мэргэжлийн багийн

БҮТЭЦ


01234567890

ТАСГИЙН ЭРХЛЭГЧ



01234567890

ИХ ЭМЧ



01234567890

АХЛАХ СУВИЛАГЧ


01234567890

СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН

  1. Ээлжийн сувилагч 7
  2. Туслах ажилтан 1

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2396573

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.