Мэс заслын бус клиник

ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/IMG_0319-1-1200x800.jpg

Хөнгөвчлөх эмчилгээний тасаг

ЗОРИЛГО


  1. Төвөөс үйлчлүүлэгчид үзүүлэх хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулахад   оршино.
  2. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго нь үйлчлүүлэгч болон түүний ар гэрийнхэн, асран хамгаалагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, өрх, сум, аймаг, дүүрэг, төрөлжсөн мэргэжлийн байгууллагын үзүүлж буй тусламж, үйлчилгээний нэгдсэн удирдлагаар хангах, хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатайг тогтоох, бүртгэх, мэдээлэх, тайлагнах, хянахад оршино.

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/IMG_0914-1200x800.jpg

Тасгийн

ТАНИЛЦУУЛГА


Манай тасаг нь 21 ор, 4 эмч, 1 эм зүйч, 11 сувилагч, 2 туслах сувилагчтай өргөн бүрэлдэхүүнээр багаараа хөнгөвчлөх эмчилгээг явуулахаас гадна, төгсөлтийн өмнөх, ба төгсөлтийн дараахь сургалтыг удирдан явуулах, тэдгээрийн дадлага сургалтын бааз суурь болох, 21 аймаг 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Улаабаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хосписуудтай хамтын ажиллагаатай зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/IMG_0888-1-1200x800.jpg

Манай

ҮЙЛ АЖИЛЛАГАА


Нийт 21 аймаг, 9 дүүргийн үйлчлүүлэгчидэд хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тусламжийг мэргэшсэн багаар хэвтүүлэн эмчлэх болон амбулатороор гэсэн хэлбэрээр үзүүлнэ.

  1. Амбулаториор үйлчлэх: Үйлчлүүлэгч өдрийн цагаар эмнэлэгт ирж хөнгөвчлөх тусламж үйлчилгээний зөвлөгөө авахыг хэлнэ.
  2. Хэвтүүлэн эмчлэх хоспис: Үйлчлүүлэгч эмнэлэгт хэвтэх ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээний мэргэшсэн баг 24 цагийн туршид нарийн мэргэжлийн бүх төрлийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ.

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/IMG_0943-1-1200x800.jpg

ХӨНГӨВЧЛӨХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ


Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэж илаарших боломжгүй болсон хорт хавдрын төгсгөлийн шатандаа орсон үйлчлүүлэгч (хүүхэд болон насанд хүрэгч), түүний ар гэр, асран хамгаалагч нарын амьдралын чанарыг дээшлүүлэх, сэтгэл зүйн тусламж, оюун санааны тусламж, нийгмийн халамж үйлчилгээ, гэр бүлийг амраах тусламж үйлчилгээ, нэр хүндийг өргөх тусламж үйлчилгээ, амьдарлын төгсгөлийн шатны тусламж үйлчилгээ, нас барсны дараахь уй гашуу тайлах тусламж үйлчилгээ, өвчтөний өвдөлт болон биеийн зовиур шаналгааг хөнгөвчлөхөд чиглэсэн эмчилгээ, сувилгаа, асаргаа, сургалтыг хэлнэ.


Бидний

ҮЙЛ АЖИЛЛАГАА



Бидний үзүүлэх

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ


  1. Үйлчлүүлэгч хүн амын өвөрмөц сэтгэл зүйд тулгуурласан тусламж, үйлчилгээний зарчим
  2. Үйлчлүүлэгч ба гэр бүл төвтэй тусламж, үйлчилгээний зарчим
  3. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зарчим
  4. Тусламж, үйлчилгээний цогц байдлын зарчим
  5. Салбар хоорондын хамтын ажиллагааны зарчим
  6. Зовлонг нимгэлэх зарчим
  7. Харилцааны ур чадварын зарчим
  8. Нас барж буй үед үзүүлэх тусламж болон уй гашууг хуваалцах зарчим
  9. Тусламж, үйлчилгээний удирдлагын тасралтгүй байдлыг хангах зарчим
  10. Тэгш байдлыг хангах зарчим

Мэргэжлийн багийн

ТУРШЛАГА, ЧАДВАР


  • Эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, сувилгааны төлөвлөгөө бичих, сувилгаа хийх
  • Эмчлүүлэгчдэд эмчилгээ хийх
  • Эмчлүүлэгчдэд сургалт зохион байгуулах
  • Сэтгэл зүйн тусламж үзүүлэх
  • Цагаан хэрэглэл солих, дасгал массаж хийх,
  • Мэс заслын өмнө, дараа, мэс заслын үеийн сувилахуйн тусламж үзүүлэх
  • Өвдөлтийн үеийн сувилахуйн тусламж үзүүлэх
  • Арьсны сувилгаа хийх

Манай

ОЛОЛТ, АМЖИЛТ


  1. Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг үнэлэх хуудас
  2. Эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас
  3. Шархны байдлыг үнэлэх хуудас
  4. Өвдөлтийг үнэлэх хуудас
  5. Шингэний блансыг үнэлэх хуудас
  6. Мэс засалд орох эмчлүүлэгчийн хүлээлцэх хуудас
  7. Сэрээх үеийн хяналтын хуудас
  8. Эрчимт эмчилгээний хуудас
  9. Яаралтай тусламжийн хуудас
  10. Мэс заслын үеийн хяналтын хуудас
  11. Мэдээгүйжүүлэгийн явцын үнэлгээний хуудас
  12. Хими эмчилгээний үеийн хяналтын хуудас
Тасгийн

ТҮҮХЭН ЗАМНАЛ


1995-2005 ОН

Тасаг нь 1999 онд Соросын сангийн санхүүжилтээр хэвтүүлэн эмчлэх 10 ортой, 2 эмчтэй, 5 сувилагчтай үйл ажиллагаагаа эхэлсэн.

Төсөл 1 жилийн хугацаатай үргэлжилсэн бөгөөд үүнээс хойш 2005 он хүртэл хэдийгээр төрөөс хийгдсэн зохицуулалт байхгүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүй, батлагдсан төсөв хөрөнгө байхгүй байсан хэдий ч дотоод нөөц бололцоогоо ашиглан үйл ажиллагааг таслахгүй явуулж ирсэн.

2005-2015 ОН

Тасаг нь 15 ор, 3 эмч, 10 сувилагч, 1 эм зүйч, 2 туслах ажилтан, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч зэрэг бүрэлдэхүүнтэй багаараа хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон.

Энэ үеэс хөнгөвчлөх тусламж үйлчилгээг явуулах хууль эрх зүйн орчин бий болосн бөгөөд үйл ажиллагааны санхүүжилтийг төрөөс хариуцдаг болсон.

2015 ОНООС

Тасаг нь 21 ор, 4 эмч, 1 эм зүйч, 11 сувилагч, 2 туслах сувилагчтай өргөн бүрэлдэхүүнээр багаараа хөнгөвчлөх эмчилгээг явуулахаас гадна, төгсөлтийн өмнөх, ба төгсөлтийн дараахь сургалтыг удирдан явуулах, тэдгээрийн дадлага сургалтын бааз суурь болох, 21 аймаг 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Улаабаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хосписуудтай хамтын ажиллагаатай зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.

Мэргэжлийн багийн

ТАНИЛЦУУЛГА


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/drg-320x356.jpg
Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч

ИХ ЭМЧ Ц.ГАНТУЯА


Боловсрол:

  • 1991-1997 АУИС /хүний их эмч/
  • 2001-2002 Хавдар судлалын үндэсний төв /Хавдар судлаач их эмч/
  • 2007-2010 АНУ-ын Сан Диего хоспис институт /Хөнгөвчлөх эмчилгээний эмч/
  • 2010 ЭМШУИС /Клиникийн крофессор/
  • 2012 Хавдар судлаач мэргэжлээр /Ахлах зэрэг/

Ажилласан байдал:

  • 2002-2003 СХДЭМН /хавдар судлаач их эмч/
  • 2003- одоог Хавдар судлалын үндэсний төв /хөнгөвчлөх эмчилгээний эмч/

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/drm-320x356.jpg
Хөнгөвчлөх эмчилгээний тасаг

ИХ ЭМЧ Л.МӨНГӨНЦЭЦЭГ


Боловсрол:

  • 1993-2000 АУИС /Хүний их эмч/
  • 2001-2002 Хавдар судлалын үндэсний төв /Хавдар судлаач их эмч/

Ажилласан байдал:

  • 1987-1992 Хавдар судлалын төв /Хагалгааны асрагч/
  • 2003-2005 СХД-ийн Эрүүл мэндийн төв /Хавдрын кабинетийн эмч/
  • 2005 оноос одоог хүртэл Хавдар судлалын үндэсний төв /Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн их эмч/


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/drz-1-320x356.jpg
Хөнгөвчлөх эмчилгээний тасаг

ИХ ЭМЧ Э.ЗОЛЗАЯА


Боловсрол:

  • 1998-2004 ЭМШУИС /хүний их эмч/
  • 2004-2006 ЭМШУИС, МДС /эх барих эмэгтэйчүүдийн эмч/
  • 2006 Монголын Хөнгөвчлөх Эмчилгээний Нийгэмлэг /Хөнгөвчлөх эмчилгээний эмч/
  • 2016 ЭМШУИС, /Анагаах ухааны магистр/

Ажилласан байдал:

  • 2007 – 2008 MSICC /эмэгтэйчүүдийн эмч/
  • 2008 оноос Хавдар судлалын үндэсний төв /Хөнгөвчлөх эмчилгээний эмч/

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/08/drs-320x356.jpg
Хөнгөвчлөх эмчилгээний тасаг

ИХ ЭМЧ Г.СЭРГЭЛЭНЧИМЭГ


Боловсрол:

  • 1993-2000 АУИС /хүний их эмч/
  • 2005-2006 Хавдар судлалын үндэсний төв /Хавдар судлаач эмч/
  • 2006-2007 Хавдар судлалын үндэсний төв /Эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч/
  • 2013-2016 ЭМШУИС /Анагаах ухааны магистр/
  • 2016 Хавдар судлалын эмч мэргэжлээр /Aхлах зэрэг/
  • Мэргэжил дээшлүүлсэн байдал:
  • 2011 Гонконг дахь Бээжингийн Их Сургуулийн Хавдар Судлалын Төв Эмнэлэг
  • 2013 Австри улсад Вена хотын Willhelminenspital Эмнэлэг

Ажилласан байдал:

  • 2007оноос Хавдар судлалын үндэсний төв /Хавдар судлаач эмч/

Мэргэжлийн багийн

БҮТЭЦ


01234567890

ТАСГИЙН ЭРХЛЭГЧ

Их эмч Ц.Гантуяа



01234567890

ИХ ЭМЧ

  1. Л.Мөнгөнцэцэг
  2. Э.Золзаяа
  3. Г.Сэргэлэнчимэг


01234567890

ЭМ ЗҮЙЧ

  1. Эм зүйч О.Уламбаяр

0123456789001234567890

СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН

  1. Сувилагч 11
  2. Туслах сувилагч 2

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2392739

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.