Стационари

МЭС ЗАСЛЫН КЛИНИК

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/12/head.jpg
МЭС ЗАСЛЫН КЛИНИК

ТОЛГОЙ ХҮЗҮҮНИЙ МЭС ЗАСЛЫН ТАСАГ


  • ТХМЗ тасаг нь анх 1991 онд 4 их эмч, 6 сувилагч, 3 асрагчтай, 30 ортой байгуулагдсан.  Одоо тус тасаг нь толгой хүзүүний мэс засалч эмч 3, пластик мэс засалч эмч 1, амбулаторийн их эмч 1, сувилагч 7, туслах ажилчин 1, хэвтэн эмчлүүлэгчдийн 20 ортойгоор үндэсний хэмжээнд толгой хүзүүний байрлалтай хорт хавдруудын мэс заслын тусламжийг үзүүлж байна.

Дэлгэрэнгүй
МЭС ЗАСЛЫН КЛИНИК

ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ТАСАГ


1966 онд Цацраг туяа эмнэлэгийн нэг тасаг болон 14 ортойгоор анх үүсэн байгуулагдсанаас хойш Толгой хүзүүнйи мэс заслын тасаг, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, Цээжний хөндийн мэс заслын тасаг тус тус салбарлан гарчээ.

Ерөнхий мэс заслын тасаг нь 2014 оноос эхлэн 24 ортой, 6 мэс заслын их эмч, 10 сувилагчтайгаар хэвлийн хөндий, үе мөчний эрхтэнд өмөнгийн оношилгоо, эмчилгээг Монгол улсын хэмжээнд хийж гүйцэтгэж байна.

Тус тасаг нь жилдээ нийт хавдрын өвчинтэй 1000 орчим өвчтөнд оношлогоо, эмчилгээ хийж 1000 гаруй  өвчтөнд мэс засал хийдэг.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/mes.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2016/11/emegteichuudweb-1.jpg
МЭС ЗАСЛЫН КЛИНИК

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ


Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг нь 1961 онд Улсын “Цацраг туяа” эмнэлгийн бүрэлдэхүүнд анх байгуулагдсан ууган тасгуудын нэг билээ.

“ЦАЦРАГ ТУЯА” эмнэлэг анх нээгдэхдээ үзлэгийн хоёр ор, мэс засал, эмэгтэйчүүдийн 45 ортой нэгдсэн тасаг, туяа эмчилгээний кабинетууд зэрэг үндсэн тасаг нэгжтэйгээр зохион байгуулагджээ.


Дэлгэрэнгүй
МЭС ЗАСЛЫН КЛИНИК

МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ХАГАЛГААНЫ ТАСАГ


Мэдээгүйжүүлэг,  хагалгааны тасаг нь мэдээгүйжүүлгийн их эмч – 7, цусны их эмч -1, мэдээгүйжүүлэг, хагалгааны тасгийн ахлах сувилагч – 1, мэс заслын ба боолтын сувилагч – 14, мэдээгүйжүүлгийн сувилагч – 6 , палатны ээлжийн сувилагч – 9, цусны сувилагч – 1, хүчилтөрөгчийн техникч – 2, мэс заслын туслах – 2, туслах ажилчин – 1, мэс заслын  4 өрөө, сэрээх өрөөний 2 ор, мэдээгүйжүүлэг, хагалгааны палат – 6 ор,  нийт 8  ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/12/hagalgaa1.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/11/liver.jpg
МЭС ЗАСЛЫН КЛИНИК

ЭЛЭГ, ЦӨС, НОЙР БУЛЧИРХАЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ


1961 онд Улсын цацраг туяа эмнэлэг байгуулагдсанаар элэгний өмөнтэй хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ Цацраг туяа эмнэлэг дээр төвлөрөх эхлэл тавигдсан байна.

ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн харьяа Элэг, цөс-нойр булчирхайн мэс заслын тасаг нь 2008 оны 02 сараас 15 ортой, нийт 5 их эмч(3 мэс заслын, 2 радиологич эмч), 1 рентген техникчтэй Ерөнхий мэс заслын тасаг дотор салбарлаж байгуулагдан ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
МЭС ЗАСЛЫН КЛИНИК

ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ


ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн харьяа Цээжний хөндийн мэс заслын тасаг нь 2014 оны 01 сараас 9 ортой, нийт 4 эмч (3 мэс заслын, 1 дотрын эмч)-тэй Ерөнхий мэс заслын тасаг дотор салбарлаж байгуулагдан ажиллаж байна.


Дэлгэрэнгүй
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/12/hundii.jpg
http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2015/12/many.jpg
МЭС ЗАСЛЫН КЛИНИК

ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ


Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн тасаг нь 2014 оны 2 сараас анх үүсгэн байгуулагдсан бөгөөд яаралтай тусламжийн хэсэг, гемодиализийн хэсэг, өвдөлт намдаах хэсэг гэсэн 3 хэсгээс тогтдог.

Одоогоор тасгийн эрхлэгч, 4 их эмч, 7 сувилагч, 1 ахлах сувилагч, 1 эм зүйч, 1 техникчийн бүрэлдэхүүнтэй 2 ортойгоор ажиллаж байна. Тус тасгаар жилд нийтдээ 600 орчим үйлчлүүлэгч үйлчилдэг.


Дэлгэрэнгүй

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1859175
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.