Манай тасаг нь 21 ор, 4 эмч, 1 эм зүйч, 11 сувилагч, 2 туслах сувилагчтай өргөн бүрэлдэхүүнээр багаараа хөнгөвчлөх эмчилгээг явуулахаас гадна, төгсөлтийн өмнөх, ба төгсөлтийн дараахь сургалтыг удирдан явуулах, тэдгээрийн дадлага сургалтын бааз суурь болох, 21 аймаг 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Улаабаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хосписуудтай хамтын ажиллагаатай зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.
Нийт 21 аймаг, 9 дүүргийн үйлчлүүлэгчидэд хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тусламжийг мэргэшсэн багаар хэвтүүлэн эмчлэх болон амбулатороор гэсэн хэлбэрээр үзүүлнэ.
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэж илаарших боломжгүй болсон хорт хавдрын төгсгөлийн шатандаа орсон үйлчлүүлэгч (хүүхэд болон насанд хүрэгч), түүний ар гэр, асран хамгаалагч нарын амьдралын чанарыг дээшлүүлэх, сэтгэл зүйн тусламж, оюун санааны тусламж, нийгмийн халамж үйлчилгээ, гэр бүлийг амраах тусламж үйлчилгээ, нэр хүндийг өргөх тусламж үйлчилгээ, амьдарлын төгсгөлийн шатны тусламж үйлчилгээ, нас барсны дараахь уй гашуу тайлах тусламж үйлчилгээ, өвчтөний өвдөлт болон биеийн зовиур шаналгааг хөнгөвчлөхөд чиглэсэн эмчилгээ, сувилгаа, асаргаа, сургалтыг хэлнэ.
Тасаг нь 1999 онд Соросын сангийн санхүүжилтээр хэвтүүлэн эмчлэх 10 ортой, 2 эмчтэй, 5 сувилагчтай үйл ажиллагаагаа эхэлсэн.
Төсөл 1 жилийн хугацаатай үргэлжилсэн бөгөөд үүнээс хойш 2005 он хүртэл хэдийгээр төрөөс хийгдсэн зохицуулалт байхгүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүй, батлагдсан төсөв хөрөнгө байхгүй байсан хэдий ч дотоод нөөц бололцоогоо ашиглан үйл ажиллагааг таслахгүй явуулж ирсэн.
Тасаг нь 15 ор, 3 эмч, 10 сувилагч, 1 эм зүйч, 2 туслах ажилтан, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч зэрэг бүрэлдэхүүнтэй багаараа хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон.
Энэ үеэс хөнгөвчлөх тусламж үйлчилгээг явуулах хууль эрх зүйн орчин бий болосн бөгөөд үйл ажиллагааны санхүүжилтийг төрөөс хариуцдаг болсон.
Тасаг нь 21 ор, 4 эмч, 1 эм зүйч, 11 сувилагч, 2 туслах сувилагчтай өргөн бүрэлдэхүүнээр багаараа хөнгөвчлөх эмчилгээг явуулахаас гадна, төгсөлтийн өмнөх, ба төгсөлтийн дараахь сургалтыг удирдан явуулах, тэдгээрийн дадлага сургалтын бааз суурь болох, 21 аймаг 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Улаабаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хосписуудтай хамтын ажиллагаатай зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.
Боловсрол:
Ажилласан байдал:
Боловсрол:
Ажилласан байдал:
Боловсрол:
Ажилласан байдал:
Боловсрол:
Ажилласан байдал:
Их эмч Ц.Гантуяа