1982 оноос Хавдар судлалын үндэсний төвд анхны хими эмчилгээний 30 ортой тасаг н.Бямбаа, н.Төгсжаргал, М.Саранчулуун эмч нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Одоогоор 5 эмч, 1 ахлах сувилагч, 1 эм зүйч, 8 сувилагчийн орон тоотой, тус тасгаар жилдээ 12000 гаруй үйлчлүүлэгчид хэвтэж эмчлүүлдэг.
1996.02 Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгт хөлдөөх эмчилгээ нэвтүүлсэн
1995 Өндгөвчний уйланхайг хэвлийн дурангаар авах
2004 Өндгөвчний бүсэлхийн түвшинд дам суулгах мэс заслын арга
2004 Умайн хүзүүний эмгэг өөрчлөлтийг өөлж авах арга
2005.08 Умайн хөндийг дурандаж оношлох
2007.04 Өндгөвчний хоргүй хавдрыг хэвлийн дурангаар хэсэгчлэн авч эрхтэн хадгалах мэс засал
2008.05 Хэвлийн гол судас дагуух тунгалагийн булчирхайг түүх
2009.06 Хэвлийн дурангийн тусламжтайгаар умайг бүхэлд нь үтрээний хүрцээр авах хавсарсан мэс засал
2009.07 Аарцгийн эрхтнүүдийн эмгэгийг хэвлийн дурангаар оношлох
2010.08 Өргөтгөсөн мэс заслын өмнө давсаг дурандаж шээлүүрт уян тахир гуурс байрлуулах
2011.03 Умайг бүхэлд нь тунгалагийн булчирхайн хамт хэвлийн дурангийн тусламжтайгаар авах өргөтгөсөн мэс засал
2012.01 Умайг авах өргөтгөсөн мэс заслын дараа үүсэх тунгалагын булчирхайг дурангийн мэс заслын аргаар нээх
2012.03 Дурангийн нэг хүрцээр өндгөвч тайрах мэс засал
2012.05 Умайн хөндийг дурандаж, Умайн салстын ургацаг авах
2012.12 Хэвлийн дурангаар умайн хоргүй хавдрыг авах
2013.06 Хэвлийн дурангаар умайг бүхлээр нь авах мэс засал
2015.04 Үтрээгээр умайн хүзүүг бүхэлд нь тайрч хэвлийн дурангаар аарцгийн тунгалагийн булчирхайг авах төгс мэс засал
2015.11 Нэг оролттой хэвлийн дурангаар умайг бүхлээр авах мэс засал
2015.11 Хэвлийн хүрцээр умайн хүзүүг бүхэлд нь тайрч гол судас дагуух тунгалагийн булчирхайг авах төгс мэс засал