Хавдар судлалын үндэсний төв

ЭМТҮ-НИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/IMG_5561-1200x800.jpg

Эрхэм

ЗОРИЛГО


Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хөгжлийг дэмжих, удирдлага зохион байгуулалтыг бэхжүүлэн, нотолгоонд тулгуурласан чанарын баталгааг хангах аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг  дээшлүүлэхэд оршино.

Цаашдын зорилгоо тусламж, үйлчилгээнд алдаа, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж, эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагыг дээшлүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт дэмжлэгт туслалцаа үзүүлэх нь чанарын албаны зорилго юм.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/u3-1200x800.jpg

Бидний

ТУХАЙ


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба /цаашид ЭМТҮЧАБА гэх/ – нь тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, эрсдэл, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хяналт тавих, дэмжин туслах, арга зүйн зөвөлгөө өгөх, зохицуулах үүрэгтэйгээр ажилладаг.

Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 116/А/565 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ХСҮТ-ийн ерөнхий захирлын 2020 оны 05 сарын 08-ны өдрийн А/53 тоот тушаалаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба шинэчлэн зохион байгуулагдаж, орон тооны болон орон тооны бус гишүүдийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, дүрэм, ажлын үүргийг баталсан.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/u4-1200x800.jpg

Манай

ТҮҮХЭН ЗАМНАЛ


1998 онд эмчилгээний чанарын хяналтын комисс төвийн захирлын 1998.04.01-ны өдрийн 40 тоот тушаалаар, байгуулагдаж, тухайн үеийн ЭМС-н А/28 тоот тушаалаар батлагдсан зааврыг мөрдөн ажилладаг байжээ. 1998 оноос томоохон эмнэлгүүд чанарын менежер ажиллуулж эхэлсэн ба 2001.05.09-ны 25 тоот тушаалаар чанарын хяналтын алба байгуулагдаж, албаны дарга, чанарын менежерийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан.

Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 116/А/565 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ХСҮТ-ийн ерөнхий захирлын 2020 оны 05 сарын 08-ны өдрийн А/53 тоот тушаалаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба шинэчлэн зохион байгуулагдаж, орон тооны болон орон тооны бус гишүүдийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, дүрэм, ажлын үүргийг баталсан.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/u2-1200x800.jpg

Чанар, дотоод хяналтын албаны

ҮЙЛ АЖИЛЛАГАА


Одоо ЭМТҮЧАБАлба нь албаны дарга, эмнэлзүйн чанарын менежер, аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын мэдээллийн асуудал хариуцсан эмнэлгийн мэргэжилтэн гэсэн 4 орон тооны  бүрэлдэхүүнтэй  ажиллаж байна.

2020 оны 05 сарын 11-ний өдрийн А/55 тоот тушаалыг хэрэгжүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоогоор хангах, удирдан зохион байгуулах, чанарыг тасралтгүй сайжруулах, хяналт шинжилгээ, үнэлгээ, арга хэмжээ авахад удирдлагаар хангах зорилгоор “Чанар, аюулгүй байдал, эрсдлийн хороо”-г шинэчлэн зохион байгуулж, удирдлагын хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны зохион байгуулалтыг батлан, журам боловсруулсан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.


Чанар, дотоод хяналтын алба

ҮЙЛ АЖИЛЛАГАА




ЭМТҮЧАБА нь байгууллагаа магадлан итгэмжлүүлэх ажлыг удирдан зохион байгуулдаг бөгөөд Магадлан итгэмжлэлийн бэлтгэл үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хяналтын баг гарган, шаардлагатай бичиг баримт, тасаг, нэгжийн бэлэн байдлыг хангаж, 2021 оны 3 сараас 4 жилийн хугацаатайгаар Магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсон. Мөн хөндлөнгийн хяналт болох ЭМЯ, МХЕГ, НМХГ-с ирдэг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийгдэхэд байгууллага доторхи зохион байгуулалтыг хийж, хамтран ажиллан бага эрсдэлтэй эрүүл мэндийн байгууллага гэсэн үнэлгээ аван ажиллаж байна.

ХСҮТ-д ISO 9001:2015 “Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоо”-г нэвтрүүлэх зорилгоор Стандарт үйл ажиллагааны заавар /цаашид СҮАЗ гэх/, холбогдох журмын талаарх арга зүйн сургалт зохион байгуулж, тасаг, албаны үйл ажиллагаа, ажил үүргийн хуваарийг нарийвчлан заасан  “Тасаг, албаны стандарт үйл ажиллагааны заавар” боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ нь томоохон ажлын эхлэл болж байгаа бөгөөд 1-р үеийн шатанд 34 тасаг, албад оролцож, стандарт үйл ажиллагааны зааврыг чанарын шалгуур үзүүлэлтийг боловсруулан хэвлүүлжээ.  Холбогдох заавар журмыг  тасаг, алба дотооддоо болон хороодоор хэлэлцэж,  СҮАЗ-г цаашид дахин сайжруулсаар байх болно.



ХСҮТ-ийн үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулахын тулд Чанарын шалгуур үзүүлэлтийг байгууллагын болон тасаг, албаны онцлогт тохируулан гаргаж суурь түвшинг үнэлэн зорилтот түвшинд хүргэх үйл ажиллагааг зохион байгуулан бүх тасгууд чанарын шалгуур үзүүлэлтийг нарийвчлан гаргасан. Чанарын шалгуур үзүүлэлт нь бодит үр дүн, гарцыг хэмжих, үнэлэх, стандартын хэмжигдэхүйц арга бөгөөд байгууллагын 10 чанарын үзүүлэлтийг гаргаж эхэлсэн ба 2020 оноос 21 тасаг, албаны 80 гаруй шалгуур үзүүлэлтээр үйл ажиллагааныхаа чанарыг үнэлдэг болоод байна.Чанарын шалгуур үзүүлэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж өмнөх жилүүдтэй харьцуулан өнөөгийн түвшинд дүн шинжилгээ хийж үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажилладаг.

2020 оноос эхлэн “ХСҮТ-ийн эмнэлзүйн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө”-г боловсруулан,  төлөвлөгөөний дагуу тасаг, албаны чанар-эрсдэлийн багаар дамжуулан үр дүнг тооцоо ажиллаж байна. Ишикавагийн Загасан нуруу буюу “Шалтгаан үр дагаврын диаграмм”-Root cause analysis (RCA)-ыг ноцтой тохиолдол бүрт хэлэлцүүлж, арга хэмжээ аван, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг цаг тухай бүрт дүгнэдэг.

Олон улсын ISO стандартын дагуу бичиг баримтыг нэгдсэн кодын системийг нэвтрүүлэх зорилгоор тасаг албадын баримт бичиг болон хавтсыг нэг стандартанд оруулан, эмх цэгцийг үүсгэх, дүрэм журмыг баримталж, ажлыг хөнгөвчлөн, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор 5S-г хэрэгжүүлж эхний ээлжинд захиргааны тасаг албадын бичиг баримтыг коджилтын системд нэвтрүүлэн нэг стандартад оруулсан.



Олон улсын ISO стандартын дагуу бичиг баримтыг нэгдсэн кодын системийг нэвтрүүлэх зорилгоор тасаг албадын баримт бичиг болон хавтсыг нэг стандартанд оруулан, эмх цэгцийг үүсгэх, дүрэм журмыг баримталж, ажлыг хөнгөвчлөн, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор 5S-г хэрэгжүүлж эхний ээлжинд захиргааны тасаг албадын бичиг баримтыг коджилтын системд нэвтрүүлэн нэг стандартад оруулсан.

Хэвтэн эмчлүүлэгч, түүний ар гэрийнхэн, амбулаториор үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа авч гарсан үр дүнг захирлын болон захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох арга хэмжээ авч ажиллах үйл ажиллагаа бүрэн тогтмолжсон. Үүнээс гадна цаг үеийн байдлаас хамааран явцын судалгааг хийж  байна.

Жил бүрийн төлөвлөгөөний дагуу тасаг, албаны чанар-эрсдэлийн багтай хамтран Нээлттэй хаалганы өдөрлөгийн “Хүндэлж угтья – талархаж үдье”, “Хүнд өвчтний гэрийн асаргаа, сувилгаа”, “Та хавдраас сэргийлж чадна”, “Инээмсэглэл эерэг хандлага”, “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл”, “Ёс зүйг дээдлэгч хамт олон”,  “Антибиотикийн зохистой хэрэглээ”, “Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, цэвэр гар биднийг аврана” уриан дор зохион байгуулан ажилласан. Өдөрлөгийн үеэр төрөлжсөн тусламж үйлчилгээний эмч нар, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар зөвлөгөө өгөх, сувилагч нар сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх, дасгал хөдөлгөөн заах, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын материал, мэдээлэл тараах зэрэг тусламж үйлчилгээг үзүүлдэг.



Үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг төлөвшүүлэх, эмчийн үзлэг оношлогоо, эмчилгээ хийх, өвчний түүхийг цахим хэлбэрээр бичихэд нэгдсэн стандарт баримтлах, оношлогоо эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, үйлчлүүлэгчид тавих хяналтыг сайжруулах, тасгийн эмч нарын үйл ажиллагааг хянах, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтэн хооронд болон үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаа хандлага, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх, хэвшүүлэх зорилгоор эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, дадлагажигч эмч, резидент эмч нарт “Үйлчлүүлэгч зөв таних журам”, “Цахим өвчний түүх бичих, хэвлэх, хадгалах журам”, “Үйлчлүүлэгчийн өргөдөл, гомдол шийдвэрлэх менежмент”, “Эрсдэлийн удирдлагын дадлагажуулсан сургалт, “Байгууллагын соёл”, “Ёс зүйн харилцаа, хандлага”, “СҮАЗ-ны заавар боловсруулах тухай”, “Бичиг баримт, эм тариа, тоног төхөөрөмжийн 5S-ийн хэвшүүлэх”, “Халдвар хамгааллын хувцас өмсөж, тайлах дадлагажуулсан сургалт”, ”Чанарын шалгуур үзүүлэлт” гэх мэт сэдвүүдээр чиглүүлэх болон төлөвлөгөөт сургалтууд тогтмол зохион байгуулж байна.


Мэргэжлийн багийн

ТАНИЛЦУУЛГА


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/baska-1-320x356.jpg
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны дарга

Б.Баасанжав
Анагаах ухааны доктор (PhD)


  • 2000 онд Хүний их эмч, АУИС
  • 2001-2003 Эх барих эмэгтэйчүүдийн их эмч
  • 2005-2010 онд Анагаах ухааны доктор, Чиба их сургууль, Япон улс
  • 2011 онд Эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/norovoo-320x356.jpg
Чанарын менежер

Г.НОРОВОО
НЭМУ-ын магистр, Их эмч


  • 1996-2000 он – Эмчилгээ сувилгааны арга зүйч УБАУК
  • 2000-2002 он – НЭМУ-ын магистр, Удирдлагын академи
  • 2007-2013 он – Хүний их эмч, Ач АУДС
  • 2016 он – Хөнгөвчлөх эмчилгээний эмч
  • 2015-2017- Хавдар судлаач эмч
  • 2015- оноос АШУҮИС-ийн докторант
  • БНХАУ, Япон, Солонгос, Сингапур зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлсэн.

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/khaliunaa-320x356.jpg

Р. Халиунаа



http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/urangarav-320x356.jpg
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын мэдээллийн мэргэжилтэн

Д. Урангарав


  • 1997 онд Хүний их эмч
  • 2001 онд Хавдар судлаач эмч
  • 2005 онд Эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч
  • 2006 онд (АНУ), 2014 онд (Франц), 2016 онд (Солонгос) улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан
  • 2013 онд Хавдар судлалын эмчийн Ахлах зэрэг

Мэргэжлийн багийн

БҮТЭЦ


01234567890

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба

АЛБАНЫ ДАРГА

Б.Баасанжав



01234567890

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба

ЧАНАРЫН МЕНЕЖЕР

Г.Норовоо



01234567890

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын мэдээллийн асуудал хариуцсан эмнэлгийн
МЭРГЭЖИЛТЭН

Д.Урангарав


01234567890

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба

ЧАНАРЫН МЕНЕЖЕР

Р. Халиунаа

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2402274

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.