МУ-ын Стандарт, Эрүүл мэндийг хамгаалах технологийн эмнэлгийн эмийн сангийн стандартын дагуу клиникийн эмзүйн албаны бүтэцтэйгээр өргөтгөн ажиллаж байна. Тус төвийн 7 тасагт эмзүйн тусламж үйлчилгээг болох өвчтөний түүх дээр тэмдэглэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн өдөр тутмын эмчилгээний хуудас тус бүр дээр савлах, нэгж тунгийн системээр тараан түгээх эмэн эмчилгээний захиалгыг эм зүйч нар бэлдэж үйл ажиллагаа явуулдаг.
БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны Сайдын больницын хаалттай эмийн сангийн тушаалын дагуу 1961 онд Цацраг туяа эмнэлгийн эмийн сан үйл ажиллагаа эхэлж 1980 оноос анхны дээд мэргэжлийн эм зүйч Ж.Уранчимэг, 1982 онд ЭХЯ-аас Улсын ХСТ-ийн шинэ байранд шилжин орсонтой холбогдуулан 1 эм зүйч, 3 эм найруулагч, 2 туслах ажилтантайгаар эмийн сангийн орон тоог нэмэгдүүлж 1988 оны 5-р сарын 18-ны 51 тоот тушаалаар эмнэлгийн хаалттай эмийн санг эмнэлгийн харъяаллаас гаргаж, УБ хотын Эмийн сангуудыг удирдах конторт БЗД-ын эмнэлгүүдийн эмийн сангийн 1-р төвд харъяалагддаг байв. УХСТ-ийн Н.Нямдаваа захирлын 1993 оны 01 сарын 29-ны 10 тоот хамтарсан тушаалаар УБ хотын ЭСУК-ын харъяа БЗД-ын 1-р төвийн 44-р эмийн сангаас дахин өөрийн эмнэлгийн харъяанд болгож, эмийн сангийн орон тоо, боловсон хүчний бүрэлдэхүүн, эмийн сангийн ажиллах заавар дүрэм, ажил үүргийн хуваарийг баталсан байна.
1998 оны 12-р сард ХСТ-д клиникийн эм зүйн алба байгуулагдан ажилласан. ХСТ-ийн Захирлын 2000 оны 06-р сарын 09-ны 40 тоот тушаалаар бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг эм барих лицензжүүлэгдсэн, мэргэжлийн эм зүйч олгож байх тухай МУ-ын Эмийн тухай хуульд заагдсны дагуу, түүнчлэн эмнэлгийн эмийн эмчилгээний чанар, хэрэглээнд мэргэжлийн хяналт тавих үйлчилгээг сайжруулах зорилгоор эмийн санд бүтцийн өөрчлөлт хийж, клиникийн эм зүйн тусламж үйлчилгээг тасаг нэгж тус бүрт мэргэжлийн сургууль төгссөн эм барих зөвшөөрөлтэй эм зүйч нарыг ажиллуулсан түүхтэй.
Хавдрын эм зүйн үйлчилгээний хэтийн төлөв:
Үндэсний хэмжээнд хавдрын эм зүйн тусламж үйлчилгээг хөгжүүлэн хавдрын хими эм буюу эс хордуулагч бэлдмэл, олон найрлагатай эм бэлдмэлүүдийг эм зүйн технологийн дагуу найруулах, түгээх үйл ажиллагааг стандарт нормативийн дагуу дагаж мөрдөх ажиллагааг барьж ажиллана.
МУ-ын Стандарт, Эрүүл мэндийг хамгаалах технологийн эмнэлгийн эмийн сангийн стандартын дагуу клиникийн эмзүйн албаны бүтэцтэйгээр өргөтгөн ажиллаж байна. Тус төвийн 7 тасагт эмзүйн тусламж үйлчилгээг болох өвчтөний түүх дээр тэмдэглэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн өдөр тутмын эмчилгээний хуудас тус бүр дээр савлах, нэгж тунгийн системээр тараан түгээх эмэн эмчилгээний захиалгыг эм зүйч нар бэлдэж үйл ажиллагаа явуулдаг.
Тус алба нь Хими эмчилгээний тасагтай хамтран 2017 онд Олон улсад мөрдөгдөх хими эмчилгээний стандартыг тус төвд амжилттай хэрэгжүүлээд байна. Үүнд:
Gefitinibбай эмийг химийн эмчилгээнд нэвтрүүлсэн
Үсэрхийлсэн, жижиг биш эст уушигны хорт хавдрын 1-р эгнээний бай эмчилгээ бөгөөд тус төвд өмнө нь хэрэглэгдэж байгаагүй. Химийн эмчилгээний стандартад орсон, олон улсад хэрэглээд 10-аад жил болж байгаа.
“Өндөр тунт метатрексатад суурилсан хими эмчилгээ”
Ясны хорт хавдрын хими эмчилгээнд уламжлалт цисплатин, доксорубицин, ифосфамид бэлдмэлүүдийг хэрэглэж байсан бөгөөд олон улсын эрдэмтдийн судалгаануудад “Өндөр тунт метатрексатад суурилсан хими эмчилгээ”-ний үр дүнтэй байдлыг тогтоосон.
HIPEC буюу хэвлийн хөндийд дулааны үйлчилгээтэй хавсран хийгдэх хими эмчилгээ /Hyperthermic Intraperitoneal Chemotherapy/
Хэвлийн хөндийн эрхтэнүүдийн хожуу /3,4 р/ үе шатны хавдрууд болон хэвлийн хөндийд хавдар тархсан, үсэрхийлсэн, хэвлий усжсан үед хөнгөвчлөх зорилгоор хийгддэг регионар хими буюу хэсгийн эмчилгээний арга юм. Уг эмчилгээ нь дулааны аргаар хэсэг газрын цусан хангамжийг сайжруулж химийн эмийн үйлчлэлийг нэмэгдүүлснээр эмчилгээний үр дүн дээшилсэн.
Манай амжилт
Манай хамт олон дотроос ЭЗУ-ны доктор, хавдрын клиникийн профессор, Эм зүйн Зөвлөх зэрэгтэй эм зүйч нэг, ЭЗУ-ны магистр, эм зүйн ахлах зэрэгтэй эм зүйч нэг, Эм зүйн ахлах зэрэгтэй эм найруулагч гурав, мэргэжлийн ур чадвараар 2009 оны Монголын эм холбооны тэргүүний эм найруулагч Д.Норжмаа, ардын урлагийн авъяастай Ц.Золбоо, төвийн хэмжээний шатрын спортын 2009, 2010, 2011 оны аварга Л.Гансувд, сагс, волейболын төвийн шигшээ багийн тамирчин Д.Туяацэцэг зэрэг спорт урлагийн Тэргүүний хамт олон ажиллаж байна. 2010 онд Монголын эм холбооны “ Оны шилдэг эмнэлгийн эмийн сан”-аар тус тус шагнагдсан болно.
ЭЗУ-ны магистр, Ахлах зэрэгтэй
Ахлах зэрэгтэй
Дэд профессор. Зөвлөх зэрэгтэй
ЭЗУ-ны магистр, Тэргүүлэх зэрэгтэй
Ахлах зэрэгтэй
Ахлах зэрэгтэй
Ахлах зэрэгтэй
Ахлах зэрэгтэй
Ахлах зэрэгтэй
Ахлах зэрэгтэй