Албадууд

ЭДИЙН ЗАСАГ, ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА

http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/IMG_9465-1200x800.jpg

Хүний нөөц, хөгжлийн алба

ЗОРИЛГО


ХСҮТ -ийн хүний нөөцийн алба нь хүний нөөцийн төлөвлөлт, сургалт хөгжил, бүтэц бүрэлдэхүүн, байршилт, хуваарилалтыг зөв зохицуулах, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эмч эмнэлгийн ажилтны мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл хөшүүргийг бий болгох чиг зорилго бүхий алба болно.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/IMG_9550-1200x800.jpg

Бидний

ТУХАЙ


Д.Мөнхтуяа даргатай хүний нөөц, хөгжлийн албаны хамт олон, 2014 он
2009 оноос хүний нөөцийн алба болон өргөжиж одоо Хүний нөөц, хөгжлийн албаны даргаар Д.Мөнхтуяа, хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн асуудал хариуцсан хүний нөөцийн мэргэжилтэн П.Мөнхзул, Б.Доржханд, ерөнхий захирлын туслахаар Б.Алтанзул, цаг бүртгэлийн оператор Б.Рэнцэнмядаг нар ажиллаж байна.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/IMG_9481-1200x800.jpg

Манай

ТҮҮХЭН ЗАМНАЛ


Анх Улсын цацраг туяа эмнэлэг нэртэй байгуулагдсан цагаасаа бичиг хэрэг-боловсон хүчин, боловсон хүчний асуудал эрхэлсэн захирлын туслах, боловсон хүчин хэмээх албан тушаалуудын нэршлээр 2005 он хүртэл, хүний нөөцийн менежер гэсэн нэршлээр 2009 он хүртэл захирлын шууд удирдлаган дор нэг орон тоотойгоор ажиллаж иржээ.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/IMG_9537-1200x800.jpg

Тасгийн

ҮЙЛ АЖИЛЛАГАА


Удирдлага, зохион байгуулалтын үр ашигтай, боловсронгуй тогтолцоог бий болгон бүтцийн өөрчлөлт хийх, ажил үүргийг нягтруулах замаар илүүдэл, үр ашиг багатай орон тоог цомхотгох, шаардлагатай шинэ тасаг албадуудыг бий болгон, төвийн боловсон хүчний бодлогыг тодорхойлох, ажиллагсдын ажлын хариуцлага, сахилгыг дээшлүүлэхэд анхаарч, тус төвийн хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн дотоод журам, стандартууд, ажиллагсадтай байгуулах хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг хууль эрхийн хүрээнд боловсруулан мөрдүүлэхийн зэрэгцээ эмч ажилчид албан тушаалтнуудад хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг юм.


Хүний нөөц, хөгжлийн алба

ҮЙЛ АЖИЛЛАГАА




Тус алба нь өдөр тутам төвийн захирлын тушаалыг боловсруулж, хууль дүрэм, удирдах дээд байгууллагын тогтоол, тушаал, шийдвэр, төвийн захирлын тушаалыг хэрэгжүүлэн, мөрдүүлэх, эмч ажилчдын хувийн хэргийн бүрдүүлэлт, баяжилтыг тогтмол хийх, ажиллагсдын хөдөлмөрийн сахилга бат, ажлын хариуцлагад хяналт тавих, орон тооны зохицуулалт хийх, санал өргөдөл, гомдол хүлээн авч удирдлагад уламжлан шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.
Ажиллагсдын нийгмийн асуудалд анхаарал тавьж цалин урамшууллыг ажлын үр дүн чанартай нь холбон үр дүнгийн шагнал болон ур чадварын нэмэгдэл, харилцаа хандлагын нэмэгдэл олгох үзүүлэлтийг зохих хууль дүрмийн хүрээнд боловсруулан мөрдүүлсний дүнд цалингийн уян хатан механизм бий болсноор ажиллагсдын ажлын бүтээл дээшлэн ажилчдын цалин хөлс нэмэгдэж, мэргэжлийн хамт олныг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмрийг оруулсаар байна.
2005 оноос анх удаа “Ажлын цагийн бүртгэл”-ийг программчлан компьютержүүлснээр төвийн хэмжээнд ажилтнуудын сахилга хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлэх бодитой алхам болсон төдийгүй ажиллагсдын цаг бүртгэл, цагийн тайлан баланс гаргах ажиллагаа сайжирч, ажлын цаг ашиглалт дээшилжээ.
Хавдар судлалын төвийн 2000 оноос хэрэгжүүлсэн стратегийн төлөвлөгөөнд анх удаа эрүүл мэндийн салбарт “Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж эмч сувилагч нарын мэргэжил, боловсролыг системтэй дээшлүүлэх ажилд анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэн ба үүнээс хойш “Хавдар судлалын төвийн 2005-2008 оны хүний нөөцийг хөгжүүлэх бодлого”, “Хавдар судлалын үндэсний төвийн хүний нөөцийг 2009-2011 онд хөгжүүлэх бодлого”-ыг тус тус боловсруулан ажиллаж байна.



Клиникийн эмнэлгүүдээс анх удаа 2000 онд “Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж ажилласан үйл ажиллагааны үр дүнд тус төвийн ажлын гүйцэтгэл эмчилгээ үйлчилгээний чанар мэдэгдэхүйц дээшлэн тогтворжиж улмаар Эмнэлгийн тусламжийг удирдах газраас харьяа эмнэлэг, мэргэжлийн төвүүдийн удирдлага санхүүжилтийн хууль эрх зүйн шинэ орчинд ажиллах чадавхи, арга барилыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан 5 сарын зохист аяны хүрээнд 4 сарын аянд нь эхний 1-2 дугаар байруудыг эзэлсэний дотор “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” аянд тэргүүн байр эзэлснээр тус төв мэргэжлийн төвүүдийн хэмжээнд тэргүүлэн ЭТУГ-аас талархал авч байсан байна.
ХСҮТ-ийн хүний нөөцийг 2009-2011 онд хөгжүүлэх бодлого нь хүн амд үзүүлж буй хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаарх хавдар судлалын үндэсний төвийн эрхэм зорилго, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх чадвар бүхий мэргэжилтнийг авч ажиллуулах замаар хүний нөөц бүрдүүлэхэд чиглэсэн, ойрын гурван жилийн хугацаанд хавдар судлалын үндэсний төвийн хүний нөөцийн` хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлох, хүний нөөцийн төлөвлөлт, хөгжил, удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаанд мөрдөх тулгуур баримт хөтөлбөр юм.



Ийнхүү хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх бодлого, хөтөлбөртэй , ажилласнаар 2011 оны байдлаар их эмчийн 9.4% нь доктор, 30% нь магистр, 6.3% нь зөвлөх зэрэгтэй, 12.5% нь тэргүүлэх зэрэгтэй, 21.9% нь ахлах зэрэгтэй, сувилагчийн 2.3% нь магистр, 2.3% нь тэргүүлэх зэрэгтэй, 20.2% нь ахлах зэрэгтэй, лаборант, эм найруулагчдын 86.7% нь ахлах мэргэжлийн зэрэгтэй болсон байна.
Мэргэжлийн болон мэргэжлийн бус /интернет, гадаад хэл гэх мэт/ сургалтыг төлөвлөгөөтэй хэрэгжүүлсний дүнд хамт олны мэдлэг, ур чадвар дээшилж тавигдсан зорилтуудыг шийдвэрлэх чадавхи бүрдэж байна.
ХСҮТ -ийн хүний нөөцийн алба нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 1999 оноос эхлэн шинэчлэгдэн мөрдөгдөж байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийг төвийн хэмжээнд хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажилласнаар аж ахуй нэгж байгуулагуудад Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг шалгах улсын үзлэгт сүүлийн 15 жилийн хугацаанд тогтмол хангалттай онцсайн үнэлгээтэй шалгарсан байна.

Мэргэжлийн багийн

ТАНИЛЦУУЛГА


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/munkhtuya-320x356.jpg
Хүний нөөц, хөгжлийн алба

ДАРГА Д.МӨНХТУЯА


Тус төвд 30 жил ажиллаж байна


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/zulaa-320x356.jpg
Хүний нөөц, хөгжлийн алба

П.МӨНХЗУЛ
Хүний нөөцийн мэргэжилтэн


Тус төвд 9 жил ажиллаж байна.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/googii-320x356.jpg
Хүний нөөц, хөгжлийн алба

Б.ДОРЖХАНД
Хүний нөөцийн мэргэжилтэн


Тус төвд 19 жил ажиллаж байна.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/myadag-320x356.jpg
Хүний нөөц, хөгжлийн алба

Б.РЭНЦЭНМЯДАГ
Цаг бүртгэлийн оператор


Тус төвд 15 жил ажиллаж байна.


http://www.cancer-center.gov.mn//wp-content/uploads/2017/11/hangai-320x356.jpg
Хүний нөөц, хөгжлийн алба

Б.БАЯНХАНГАЙ


Тус төвд 2 жил ажиллаж байна.




Мэргэжлийн багийн

БҮТЭЦ


01234567890

ДАРГА



01234567890

ЦАГ БҮРТГЭЛИЙН ОПЕРАТОР


01234567890

ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ТУСЛАХ

  1. Ээлжийн сувилагч 11
  2. Боолтын сувилагч 1
  3. Туслах сувилагч 2


01234567890

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1964543
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.