“Бичил биетний тэсвэржилтийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоног

2025-11-20 admin
585062235_1261621172666215_1673608061258792932_n.jpg
“Бичил биетний тэсвэржилтийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг жил бүрийн 11 сард дэлхий даяараа тэмдэглэдэг ба манай улс энэ жил 11 дэх удаагаа “Ирээдүйнхээ аюулгүй байдлын төлөө өнөөдрөө хамгаалж, яг одоо хэрэгжүүлж эхлэе” уриатайгаар зохион байгуулж байна.
Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ. Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэх нь тэсвэржилт үүсгэдэг.
Иргэд бид юун дээр анхаарах вэ?
Антибиотик болон бусад бичил биетний эсрэг эмийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
– Бичил биетний эсрэг эмийг:
o Эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
o Эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэхийг зогсоох
– Томуу, томуу төст өвчин зэрэг вирусийн гаралтай халдварыг антибиотик эмээр эмчлэхгүй байх.
– Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотик, бусад бичил биетний эсрэг эмийн хэрэглээг багасгаснаар эмэнд тэсвэржилтийг бууруулж чадна.
587019863_1261621152666217_1128781914704809892_n 584413588_1261621329332866_6248165892813999541_n 584533979_1261621325999533_6896196610401838576_n 586214359_1261621309332868_4039609732193511160_n 584512723_1261621252666207_8790042139579736324_n 585567563_1261621229332876_5762771685759331304_n 586774790_1261621225999543_983095849088501026_n 586447726_1261621145999551_7506509518831945997_n 585062235_1261621172666215_1673608061258792932_n

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2575348

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.