“Хавдар ба Шим тэжээлийн доройтол” сэдэвт сургалтыг ХСҮТ-д анх удаа зохион байгууллаа.

2025-11-15 admin
11 сарын 10-14 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж буй “Шим тэжээлийн доройтлыг таниулах долоо хоног”-ийн хүрээнд “Хавдар ба Шим тэжээлийн доройтол” сэдэвт сургалтыг ХСҮТ-д анх удаа зохион байгууллаа.
Олон улсын тоо баримтаар нийт хорт хавдартай хүмүүсийн 20% нь хавдрын үйл явц, эмгэг жамаас бус шим тэжээлийн доройтлоос болж нас бардаг байна. Шим тэжээлийн доройтлыг эрт илрүүлэн оношилж, эмчлэх нь чухал байна.
ХСҮТ-ын мэргэжлийн эмч нар, ШУТИС, АШУҮИС- ын Шим Тэжээл Судлалын Тэнхимийн багш нар хавдрын байршил бүрт тохиолдох хооллолтын хүндрэл болон шим тэжээлийн доройтолын тухай илтгэл тавилаа.
Сургалтанд 50 гаруй улс болон хувийн эмнэлгийн хоолзүйч нар оролцож шим тэжээлийн доройтлын талаар хэлэлцэв. Мөн дэмжин оролцогч Foody Mongolia веган хооллолтын амталгаа явуулж, хавдрын үед веган хооллолтын ашиг тусыг танилцуулав.
Бидний үйл ажиллагааг дэмжин тусалж ажилласан “Л-хоёр ХХК”-ын хамт олонд талархал илэрхийлье.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2575361

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.