
ХСҮТ-дээр 2022 оноос хойш үргэлжилж буй хөгжмийн эмчилгээний хөтөлбөр энэ зуны 6-р сард ч амжилттай явагдлаа.
Энэ удаа бидний хөгжим эмчилгээнд “ЦАГААН ЛАВАЙ ЧУУЛГА” дэмжин оролцож хавдрын эсрэг хөгжмөөр нэгдэн хавдрын даван туулагчдад, эмчлүүлэгчдэд урам зориг, итгэл найдвар, сэтгэлзүйн тэнцвэрт байдалд хүрэхэд үнэтэй нөлөө үзүүлсэн эмчилгээний мөч байлаа.
Хөгжим нь өвдөлт, айдас, ганцаардлыг зөөллөдөг. Тэр тусмаа онцгой нөхцөлд байгаа хүмүүст найдвар өгч, амьдралын утга учрыг сануулдаг.












