
Өнөөдөр Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр. Бид энэ өдөр “Бидний түүх-биднийг нэгтгэнэ” уриаг олон нийтэд зарлаж байгаа бөгөөд дэлхий дахинд харин “United by Unique” гэж уриагаа зарлажээ.
Хорт хавдартай тэмцэж, даван туулж буй үй олон амьдралын замнал, зам мөр, түүхийг бид ойлгох, тэдэнд туслах, тэднийг дэмжих нь хамгийн чухал гэдгийг дэлхий нийт онцолж байгааг ойлгох хэрэгтэй. Өвчин хэнийг ч ялгадаггүй, дэм дэмэндээ дээс эрчимдээ ч гэж бид ярьдагтай адил агуулга юм.





Хавдар-2 төвийн бүтээн байгуулалт Монгол Улсын Ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa ивээл дор хэрэгжихээр болж саад тотгорыг даван ажил гараанаас гарлаа. Хавдрын эмч, Хавдар судлалын үндэсний төвийн захирал байхаас эхлэн хавдрын эмнэлэг барихыг санаачилж, хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлох, эрх мэдэл, хөрөнгө санхүүд ойр хүмүүст ойлгуулан таниулахаас эхлээд ерөнхийлөгчийн нөмөрт орох хүртэлх адармаатай хол замыг туулж чадсан өөртөө, хамтран зүтгэгч нөхөддөө, салбарынхандаа баяр хүргэм сайхан байна.
Хорт хавдрыг эрт илрүүлбэл илүү хялбар, илүү зовиур бага, илүү бага хугацаанд, илүү бага зардлаар ялан гарах боломжтой өвчин юм шүү. Эрт илрүүлэх шинжилгээг заавал хийлгэж хэвшихийг уриалж байна. Үүнээс гадна хорт хавдар өвчинтэй тэмцэж, элэг бүтэн амьдралыг авран хамгаалж зогсдог цагаан нөмрөгт эмч, сувилагч, эмнэлгийн бүх ажилчид албан хаагчид та нартаа баярлалаа.
2025.02.04